мэдээ
Нийтлэг үйлчилгээний ажиллагсдын цалин 20 хувиар нэмэгдэнэ DNN.mn

Админ
2024 оны 3 сарын 08

214

Ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалин 10 хувиар нэмэгдэх бол нийтлэг үйлчилгээний ажиллагсдын цалин 20 хувиар нэмэгдэх юм. Үүнд нийтдээ 225.2 мянган хүн хамрагдана.
Энэ талаарх журам өнгөрөгч долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар батлагдсан. Ингэхдээ нэр заасан сумдууд болон Багахангай, Багануур, Налайх дүүрэгт ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагч, багш, эмч, цагдаа онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч, цэргийн офицер ахлагчид таван жилд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай дүйцэхүйц хэмжээний мөнгөн урамшууллыг олгохоор болжээ. Хөдөөгийн суманд ажиллаж байгаа төрийн захиргаа, үйлчилгээ, улс төрийн албан хаагчдад сар бүр үндсэн цалинг 40 хувиар, харин аймгийн төвийн сум болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт ажилласан төрийн албан хаагчдад 20 хувийн цалингийн нэмэгдлийг олгохоор зохицуулжээ.
Өмнө зөвхөн төрийн захиргааны албан хаагчид орон нутагт ажиллагсдын цалингийн нэмэгдлийг авдаг байсан бол дөрөвдүгээр сарын 1-нээс хэвтээ, босоо томилгооноос үл хамааран төрийн захиргааны албан хаагчдад мөн нийтлэг үйлчилгээний болон улс төрийн алба хаагчид авахаар байгаа юм. Ирэх сарын 1-нээс нягтлан бодогчдын цалингийн сүлжээг TY мэргэжлийн гэсэн шинэ ангилалд оруулах аж.





Хашааны шар өвс, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг анхааруулж байна
Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их байгааг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд шар өвс...
8 цагийн дараа
Монгол Улсад анхны “Цемент экспо-2025” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа
Монгол Улсад анх удаа “Цемент экспо” арга хэмжээ 2025.05.02-ны өдөр зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээний ерөнхий зохион байгу...
8 цагийн дараа
Монгол Улсаас АНУ руу шууд нислэгийн тийзний үнэ 4.3 сая төгрөг болж байна
АНУ-ын агаарын тээврийн томоохон компаниудын нэг болох “United Airlines” нь 2025 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн Токиог...
8 цагийн дараа
Э.Бат-Үүл: Оросын олигархиудтай нийлж Монголын уул уурхайн баялгийг булаах тэмцэл өрнөж байна
Монгол Улсын баатар Э.Бат-Үүлтэй ярилцлаа. -Төр хувийн өмчийг хурааж авна гэж тод чанга дуугардаг болчихлоо. Гэтэл бид чимээгүй сууц...
8 цагийн дараа
Удтал хүлээгдсэн гэрээ батлагдав
АНУ-ын засаг захиргаа “Байгалийн баялгийн гэрээ батлагдах эсэхээс Украинд үзүүлэх АНУ-ын цэргийн тусламжийг үргэлжлүүлэх эсэх асууда...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд