мэдээ
Даян нуурт хорогдсон загаснаас дээж авч, Биологийн хүрээлэнд нарийвчилсан шинжилгээ хийлгэнэ DNN.mn
Админ
2024 оны 4 сарын 03
104
“Даян нуурын баруун эрэг орчимд олон тооны загас хорогдсон байна” гэх мэдээллийн дагуу Монгол Алтайн Нурууны УТХГ-ын хамгаалалтын захиргаанаас томилогдсон ажлын хэсэг тухайн газарт ажиллалаа.
Ажлын хэсгээс өгсөн мэдээллээр Алтай Таванбогдын байгалийн цогцолборт газрын аялал жуулчлалын бүс болох “Даян нуур” гэх газарт нуурын ус гүн хөлдсөний улмаас эрэг дагуух хөлдөөгүй хонхор хэсэг газарт загас олноор цугларч, амьдрах орчин нь хүчилтөрөгчийн дутагдалд орсноор олон тооны загас хорогдсон байна.
Биологийн хүрээлэнд явуулж нарийвчилсан шинжилгээ хийлгэх зорилгоор хорогдсон загаснаас дээж авсан бөгөөд одоогийн байдлаар тухайн газарт очсон ажлын хэсэг, идэвхтэн байгаль хамгаалагч нарын хамт нуурын үхсэн загасыг цэвэрлэн, хуурай газарт гаргаж, устгах ажлыг хийж байна гэж Монгол Алтайн Нурууны УТХГ-ын хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.
ЕБС-ийн сурагчдын хичээл маргааш эхэлнэ DNN.mn
Нийслэлийн ЕБС-ийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт дуусаж, хоёрдугаар улирлын хичээл нэгдүгээр сарын 27 буюу маргааш эхэлнэ. Хоё...
2 цагийн дараа
Алба хаагчид 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа DNN.mn
Гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсоноос мөсөнд цөмрөх, автомашинтайгаа живэх, осолдох тохиолдол гарсаар байна. Туха...
1 цагийн дараа
“Ая эгшгийн зургаан жигүүр 2025” наадмын шилдгүүдийг тодрууллаа DNN.mn
Хүүхэд, өсвөр үеийнхэнд үндэсний хөгжмийг таниулах, өв соёлоо сурталчлах зорилгоор Хөвсгөл аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, ...
15 минутын дараа
Үхэр, хонины махны үнэ өсчээ DNN.mn
Үндэсний статистикийн хорооноос энэ сарын 20-ны байдлаарх гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийн мэдээллийг өчигдөр танилцуулав. Зар...
1 цагийн өмнө
Дрон жолоодлогын анхдугаар тэмцээний улсын аваргууд өнөөдөр тодорно DNN.mn
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит Нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дрон жолоодлогын улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн Буя...
2 цагийн өмнө
Сэтгэгдлүүд