мэдээ
“Ая эгшгийн зургаан жигүүр 2025” наадмын шилдгүүдийг тодрууллаа DNN.mn
Админ
2025 оны 1 сарын 26
1
Хүүхэд, өсвөр үеийнхэнд үндэсний хөгжмийг таниулах, өв соёлоо сурталчлах зорилгоор Хөвсгөл аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас “Ая эгшгийн зургаан жигүүр” наадмыг энэ сарын 22-23-нд зохион байгууллаа. Хоёр жил тутамд болдог тус наадамд 11 сургуулийн 76 хүүхэд морин хуур, лимбэ, ятга, ёочин, хуучир, эвэр бүрээ, шанз хөгжмийн төрлөөр оролцжээ.
Тэднээс шилдгээр шалгарсан нь улсын аварга шалгаруулах наадамд өрсөлдөх юм. Хөвсгөл аймгаас морин хуурын төрөлд дунд ангиас Ж.Энхжаргал, Т.Аниртунгалаг, Г.Гантулга, ахлах ангиас Б.Нарансолонго нар тэргүүлэв. Хуучрын төрөлд бага ангиас Э.Аззаяа, дунд ангиас Т.Үүрийнцолмон шилдгээр шалгарчээ. Ятгын төрөлд дунд ангиас Г.Саяжаргал, ахлах ангиас Т.Нямзаяа, ёочингийн төрөлд бага ангиас А.Бат-Эрдэнэ, дунд ангиас Ч.Амин-Эрдэнэ, ахлах ангиас Т.Даваадулам, Т.Энхзаяа нар тэргүүн байр эзэлсэн байна. Шанз хөгжмийн төрөлд ахлах ангиас Б.Дарьсүрэн, лимбэний төрөлд бага ангиас Т.Ганди, дунд ангиас А.Эрдэнэбилэг нар улсын наадамд өрсөлдөх шаардлага хангаж, шилдгээр тодорчээ.
Эх сурвалж: Unuudur.mn
Жагсаалын үеэр Төрийн ордон руу бие зассан иргэнийг долоо хоног баривчилжээ DNN.mn
Нэгдүгээр сарын 11-нд жагсаал болох үеэр Төрийн ордон руу бие зассан иргэнийг 7 хоног баривчилжээ. Энэ талаар Цагдаагийн байгууллага...
8 цагийн дараа
Р.Базар нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна DNN.mn
Нийслэлийн Прокурорын газраас мэдээлэл хийж, хуулийн байгууллагад шалгагдаж буй онцлох хэргүүдийн талаар мэдээлэл өглөө. Мөнгө угаас...
7 цагийн дараа
Тамхинаас шалтгаалсан өвчлөл нэмэгдэж нийт нас баралтын 17 хувийг эзэлж байна DNN.mn
Сэргийлж болох өвчлөлд том нөлөөлөл үзүүлдэг тамхинаас шалтгаалсан өвчлөл нэмэгдэж жилдээ 4,300 орчим хүн эндэж, нийт нас баралтын 1...
7 цагийн дараа
Европ, Азид амгалан цаг ирнэ DNN.mn
Аргентины ерөнхийлөгч Хавьер Милей энэ сарын 23-ны пүрэв гаригт Давосын чуулганд илтгэл тавих үеэрээ барууны эвсэл байгуулна гэж мэд...
7 цагийн дараа
Дүнжингаравын уулзварт гарсан дэлбэрэлтэд “Патрол” маркийн автомашины жолоочийг буруугүй гэж үзжээ DNN.mn
Нийслэлийн прокурорын газраас 2024 онд шийдвэрлэгдсэн хэргүүдийн талаар мэдээлэл өгөх үеэрээ уг осолтой холбоотойгоор дараах мэдээлл...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд