Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 04

Валютын ханш

value

мэдээ

Баялгийн санд ордынхоо 34 хувийг алдахаас “бажга алдсан” стратегийн орд эзэмшигчид улс төрийг улам “халаах”-аар бэлдэж байна DNNmn

trend

Админ

img

2024 оны 4 сарын 08

img

268

news-img

Улс төр улайсч эхэллээ. Сонгууль эхэлсэн учраас тэр. Гэхдээ хажуугаар нь өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Үндэсний баялгийн сангийн тухай хууль Монголын улс төрийг улам халаах бас нэг үндэс нь болоод байна.

Уг хуулийн төсөлд улс төрийг ингэж хөдөлгөөнд оруулчихаар гурван зүйлийн агуулга оржээ. Нэгдүгээрт “Стратегийн ордуудын 34 хувийг Баялгийн санд авна”, хоёрдугаарт “Баялгийн санд хуримтлал үүсгэх ордуудад нэг гэр бүл 20-иос дээш хувь эзэмшихгүй”, гуравдугаарт “Тус ордуудаас өв залгамжлалаар, бэлэглэлээр шилжүүлсэн хувьд 30 хувийн татвар оногдуулна” гэсэн байна.

Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулган дээр “Үндэсний баялгийн сан нь Ирээдүйн өв сан, Хөгжлийн сан, Хуримтлалын сангаас бүрдэх бөгөөд сангийн хөрөнгийг арвижуулах, хөрөнгө оруулалтыг татах, ирээдүйн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд ажиллах Норвегийн баялгийн сан болон Сингапурын хуримтлалын сангийн жишиг загварт тулгуурласан болно. Эндээс Хуримтлалын сан нь “Эрдэнэс Монгол”-ын эзэмшлийн стратегийн ордуудын 34 хувь, тодотгож хэлбэл, “Эрдэнэт” үйлдвэр, Эрдэнэс Оюу толгой болон цаашид ашиглах стратегийн ордуудын ашиг Монгол банкинд иргэдийн нэрийн дансанд шууд төвлөрч, иргэдийн орон сууцжуулалт, боловсрол, эрүүл мэндэд зарцуулагдахаар энэ хуулийн төсөлд тусгагдлаа. Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжихэд стратегийн ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд нь заавал нээлттэй хувьцаат компани байх, нийт хувьцааны 20-иос дээш хувийг аливаа этгээд дангаар болон харилцан хамаарал бүхий этгээдийн хамтаар эзэмшихгүй байх, өв залгамжлал болон бэлэглэлээр шилжүүлсний орлогод 30 хувиар татвар ногдуулах эрх зүйн орчин зайлшгүй шаардлагатай” гэж мэдэгдсэн.

Үүгээр 2007 онд УИХ-ын тогтоолоор баталсан Монгол Улсын стратегийн ач холбогдолтой 15 орд, 2015 онд мөн УИХ-ын тогтоолоор нэмсэн нэг, нийлээд 16 ордын асуудал хөндөгдөж буй ажээ.

УИХ-ын 2007 тогтоолоор 15 ордыг “Монгол Улсын стратегийн ач холбогдолтой” гэж баталсан. Тэдгээрт Таван толгойн чулуун нүүрсний орд, Нарийнсухайтын нүүрсний орд, Багануурын хүрэн нүүрсний орд, Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний орд, Мардайн ураны орд, Дорнодын ураны орд, Гурван булагийн ураны орд, Төмөртэйн төмрийн хүдрийн орд, Оюу толгойн зэс, алтны орд, Цагаан суваргын зэс, молибденийн орд, Эрдэнэтийн зэс, молибденийн орд, Бүрэн хааны фосфоритын орд, Бороогийн алтны орд, Төмөртэйн цайр, хар тугалгын орд, Асгатын мөнгөний орд багтдаг. 2015 онд УИХ-ын тогтоолоор Гацууртын алтны ордыг нэмсэн. Стратегийн ийм 16 орд бий.

Харин Үндэсний баялгийн сангийн хуулийн төслөөр нийт монголчууд ашиг шимийг нь хүртэх боломжтой ердөө зургаан орд үлджээ. Бусад нь ямар нэг байдлаар “бусдад” очоод байна.

Тэгэхээр энэ төслөөр Монголын нийт иргэд Баялгийн сангаар дамжуулаад “Эрдэнэс Монгол”-д байгаа 6-7 ордоос л хувь хүртэх дүр зураг харагдаж байна.

Гэхдээ тэдгээр нь бас тодорхой хувь, заримынх нь “өрөм”-ийг өөр бусад хүн авчихжээ.

Жишээ нь, Таван толгойн орд дөрөв хуваагдчихсан. “Эрдэнэс Таван толгой”-гоос л бүгдээрээ хувь хүртэнэ. “Эрдэнэс Монгол”-ын мэдэлд байгаа гэсэн үг. Харин “Өрөм” нь гэгддэг хэсэг нь “Таван толгой” ХК, “Энержи ресурс” ХХК, “Хангад эксплорейшн” ХХК дээр байна. Эрдэнэтийн орд төрийн мэдэлд ирсэн. Гэхдээ овоолгыг нь хувийн компаниуд ашигладаг. Тэдгээр дээр 34 хувиа авах, эсвэл “Эрдэнэт үйлдвэр” өөрөө ашиглах шаардлага үүснэ. Оюу толгойн орд дээр манай улс 34 хувиа эзэмшдэг. Шивээ-Овоо ордын нэг хэсэг нь “Эрдэнэс Монгол” дээр, нөгөө хэсэг нь “Эйкүсора” ХХК-д байна. Мөн стратегийн Төмөртэйн орд, Асгатын орд, Багануурын ордууд “Эрдэнэс Монгол”-д 100 хувь байгаа ажээ.

Харин Цагаан суваргын орд 100 хувь МАК-д, Бүрэн хааны орд “Топ руонхэн цо” ХХК, “Талст маргад” ХХК, “Сутай хэн цо” ХХК гурав дээр байна. Цаашлаад Төмөртэйн ордыг “Цайрт минерал” ХХК, Мардай, Дорнод ураны ордуудыг “Адамасмайнинг” ХХК, Нарийнсухайтын ордыг “Саусгоби сэндс”, МАК, “Адилцаг”, “Хүрэн толгой коал майнинг”, “Цагаан өвөлжөө”, ЕАИ, “Өсөх зоос” компаниуд эзэмшдэг. Гацууртын орд, Гурван булагийн орд дээр одоогоор лиценз алга.

Стратегийн 16 ордтой холбоотой иймэрхүү мэдээлэлтай байдаг. Арваад орд нь “хүний гарт” орчихжээ. Байгаа хэд нь ч хэдхэн компанийн эзэмшилд байна.

Ялангуяа Таван толгойн “өрөм” болсон хэсэг, Эрдэнэтийн овоолго, хувийн мэдэлд 100 хувь очсон Цагаан суваргын орд зэргийг Баялгийн санд татах талаар хууль санаачлагчид хатуу анхаарч ажиллах юм байна. Гэхдээ УИХ хэрхэх нь сонин. Учир нь Баялгийн санд ордынхоо 34 хувийг алдахаас “бажга алдсан” стратегийн орд эзэмшигчид улс төрийг улам “халаах”-аар бэлдээд эхэлсэн байна. Тэр даруйд нь УИХ-ын зарим гишүүд хуулийн төслөөс “Стратегийн ордуудын 34 хувийг баялгийн санд авна” гэдгийг авчихъя гэдэг санаачилга хүртэл гаргаад эхэлсэн байна. Мөн стратегийн ордуудыг авчихсан хүмүүс уул уурхайн лиценз эзэмшигчдэд “Та нарын эзэмшдэг оруудын 34 хувийг Баялгийн санд татахаар болж байна, зүгээр үү” гэсэн ятгалга явуулаад эхэлжээ. Энэ мэтээр уул уурхайн ашиг сонирхол улс төрийн бужигнаан үүсгэж, халууруулах бодит нөхцөл бүрджээ.

П.ХУЯГ

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Монголын хоккейчид Хонконгийн багт ялагдаж, IV байр эзэллээ

Мехсикийн Мехико хотод шайбтай хоккейн эрэгтэйчүүдийн гуравдугаар дивизоны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эдгээр өдрүүдэд болж б...

img

7 цагийн дараа

Цагаан даваа болон Солонготын даваа цасанд боогджээ

Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 4-ний 10:00 цагийн байдлаар улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээгээр 41 чиглэ...

img

7 цагийн дараа

Улаанбурхан өвчин нэг хоногт 32 тохиолдлоор нэмэгдлээ

Улаанбурхан өвчин нэг хоногт 32 тохиолдлоор нэмэгдлээ. Тодруулбал, Улаанбурхан өвчнөөр өнөөдрийг хүртэл 1198 хүн өвдсөн байна. Үүнээ...

img

7 цагийн дараа

Иргэд: Эмнэлгийн үйлчилгээ авах гэж яваад биеэ улам дордууллаа

Иргэд эмнэлгийн үйлчилгээ авахын тулд доод тал нь нэг сар 14 хоног хүлээж байгаагаас гадна эмч нарын хайхрамжгүй, хүйтэн хөндий, ихэ...

img

6 цагийн дараа

Цахимд “амьдруулах” цаадуулын чинь төлөвлөгөө биелж байна

Хэдхэн жилийн өмнө хэвлэл мэдээлэл, тэр дундаа телевиз, сонин сэтгүүл хүчтэй байлаа. “Дарга, ялаа хоёрыг сониноор алж болно” хэмээх ...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд