мэдээ
Монголын хоккейчид Хонконгийн багт ялагдаж, IV байр эзэллээ

Админ
2025 оны 5 сарын 04

30

Мехсикийн Мехико хотод шайбтай хоккейн эрэгтэйчүүдийн гуравдугаар дивизоны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эдгээр өдрүүдэд болж байна. Монгол, Мексик, БНАСАУ, Филиппин, Сингапур, Хонконгийн хоккейчид энэ тэмцээнд өрсөлдөж шилдгүүдээ тодруулж байгаа.
Монголын хоккейчид өнөөдөр Хонконгийн багтай хүрэл медалийн төлөө тоглож ялагдан дөрөвдүгээр байр эзэллээ. Энэ тоглолтод 7:3 онооны харьцаагаар Хонконгийн баг хожиж, медальт байранд орлоо. Манай хоккейчид эхний тоглолтод Филиппин улсын багийг 13:7-оор, хоёр дахь тоглолтод Сингапурыг 11:1-ээр хожиж, хэсэгтээ зургаан оноогоор Хойд Солонгосын багийн араас хоёрт жагсаж эхэлсэн. Улмаар талбайн эзэн Мексик улсын шигшээ багтай тун өрсөлдөөнтэй тоглолтыг үзүүлж, 7:6 онооны харьцаагаар ялагдсан. Өнөөдөр сүүлийн тоглолтоо Хонконгтой хийсэн ч ялагдал хүлээлээ. Энэ тоглолтод манай хоккейчид ялалт байгуулсан бол хүрэл медальтай ирэх байв.
Гуравдугаар дивизоны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аваргын алтан медалийн төлөө талбайн эзэн Мексик болон Хойд Солонгосын баг үлдлээ. Хоёр багийн тоглолт өнөө шөнө болно.
Монголын багийн ахлах дасгалжуулагчаар Гавьяат дасгалжуулагч А.Мэргэн болон Н.Отгонбаяр, Н.Мишигсүрэн нар ажиллалаа.
Шигшээ багт Б.Бату, М.Чинзолбоо, Л.Бодьхүү, Б.Билгүүн, Б.Энхбат, Э.Мөнхзаяа, Г.Мөнхтулга, Э.Энх-Амгалан, Э.Ариунбилэг, Б.Батбаясгалан, М.Батбаатар, Э.Энхсүх, У.Цэнгэл, У.Нямдаваа, Б.Содбилэг, Э.Амартөр, Э.Энххүслэн, Д.Лхагвадорж, Н.Жадамба, А.Билгүүн нар багтсан юм. Тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://www.iihf.com-с үзнэ үү.
Ташрамд дуулгахад, Монголын шайбтай хоккейн баг тамирчид өмнөх буюу IV дивизоны ДАШТ-ээс 2023 онд мөнгө, 2024 онд алтан медаль хүртэж байв.





15 байршилд явган хүний зам шинэчилж эхэлжээ
Нийслэлийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Олимпын гудамж зэрэг 15 байршилд явган хүний замыг байгалийн чулу...
4 цагийн дараа
Монголын хоккейчид Хонконгийн багт ялагдаж, IV байр эзэллээ
Мехсикийн Мехико хотод шайбтай хоккейн эрэгтэйчүүдийн гуравдугаар дивизоны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эдгээр өдрүүдэд болж б...
3 цагийн дараа
Цагаан даваа болон Солонготын даваа цасанд боогджээ
Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 4-ний 10:00 цагийн байдлаар улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээгээр 41 чиглэ...
3 цагийн дараа
Улаанбурхан өвчин нэг хоногт 32 тохиолдлоор нэмэгдлээ
Улаанбурхан өвчин нэг хоногт 32 тохиолдлоор нэмэгдлээ. Тодруулбал, Улаанбурхан өвчнөөр өнөөдрийг хүртэл 1198 хүн өвдсөн байна. Үүнээ...
3 цагийн дараа
Иргэд: Эмнэлгийн үйлчилгээ авах гэж яваад биеэ улам дордууллаа
Иргэд эмнэлгийн үйлчилгээ авахын тулд доод тал нь нэг сар 14 хоног хүлээж байгаагаас гадна эмч нарын хайхрамжгүй, хүйтэн хөндий, ихэ...
1 цагийн дараа
Сэтгэгдлүүд