Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 04

Валютын ханш

value

мэдээ

Цахимд “амьдруулах” цаадуулын чинь төлөвлөгөө биелж байна

trend

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ

img

2025 оны 5 сарын 04

img

20

news-img

Хэдхэн жилийн өмнө хэвлэл мэдээлэл, тэр дундаа телевиз, сонин сэтгүүл хүчтэй байлаа. “Дарга, ялаа хоёрыг сониноор алж болно” хэмээх хатуу ч гэсэн үнэн үг байв. Техник технологийн хөгжил дэвшил хурдтай явагдаж, өнөөдөр бид ца-хим платформуудыг нэн сайн ашиглаж байна. Бүр хэтрүүлэн хэрэглэж, цахим ертөнцөд “амьдарч” байна ч гэж хэлж болно.

Өдөр бүр нэг шинэ сенсаци гарч ирж, түүнд нь хуйгаараа автаж, хэдэн тал болоод өдөржин цахим амьдралдаа алалцаж байна. Харин тэр бүх синсацийг цаадуул чинь, бүр тодруулж хэлбэл улстөрчид, дарга нар зориудаар гаргаж байгаа юм биш гэж санагдана. Бид өнөөдөр мэдэхгүй юмгүй мэдлэгтэн болцгоожээ. Улс төр, эдийн засаг, уул уурхайгаас эхлээд сансар огторгуй, дэлхий нийтийг ч бид л зохицуулаад байгаа мэтээр цахим орчиндоо авирлацгааж байгаа нь нууц биш. Тэгвэл цаана нь юу болж байгаа вэ. Ухаалаг утаснаасаа “ухаан муутай” болсон ард түмнээ цахимд “амьдруулчихаад” улстөрчид сэм хуйвалдаж, нам найралцгааж байна. Ам.долларын ханшийг сул тавьчихаад сайд нар нь “Валютын нөөц өссөн” гэж байна. Төр татвар төлөгчдийн мөнгөөр өөрийн гэсэн худалдааны төв ажиллуулж, түрээсээр нь ашиг олж байснаа галд автсаных нь дараа хохирлыг нь дахиад л улсын төсвөөс төлөх шийдвэр гаргаж байна. Онцгой байдлын нисдэг тэргээ дарга нь хөлөглөж зугаацсанаа гал унтраагчдаа ус үүрүүлэн уул руу авирууллаа. Дараа нь салхитай учраас нисдэг тэрэг ашиглаагүй гэж уран донгодлоо. Тэд энэ бүхнээ цахимд маш эвтэйхнээр оруулчихаад тэнд амьдрагсад нь сөгдөн мөргөж, шийдвэр бүрийг нь ураа хашхиран дэмжинэ.

Тиймээс цахим амьдралаасаа салж, хөрсөн дээрээ буумаар байна. Тэгээд үнийн өсөлт, ханшийн нэмэгдэл, татвар өссөн, тариа будаа тасарсан гээд олон асуудал дээр анхаарч, дарга нарыг ажлаа хийхийг шаардах хэрэгэй. Тэгэхгүй бол цахимд сайхан амьдруулах цаадуулын чинь төлөвлөгөө бүрэн хэрэгжихэд ойрхон байна.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

15 байршилд явган хүний зам шинэчилж эхэлжээ

Нийслэлийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Олимпын гудамж зэрэг 15 байршилд явган хүний замыг байгалийн чулу...

img

4 цагийн дараа

Монголын хоккейчид Хонконгийн багт ялагдаж, IV байр эзэллээ

Мехсикийн Мехико хотод шайбтай хоккейн эрэгтэйчүүдийн гуравдугаар дивизоны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эдгээр өдрүүдэд болж б...

img

3 цагийн дараа

Цагаан даваа болон Солонготын даваа цасанд боогджээ

Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 4-ний 10:00 цагийн байдлаар улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээгээр 41 чиглэ...

img

3 цагийн дараа

Улаанбурхан өвчин нэг хоногт 32 тохиолдлоор нэмэгдлээ

Улаанбурхан өвчин нэг хоногт 32 тохиолдлоор нэмэгдлээ. Тодруулбал, Улаанбурхан өвчнөөр өнөөдрийг хүртэл 1198 хүн өвдсөн байна. Үүнээ...

img

3 цагийн дараа

Иргэд: Эмнэлгийн үйлчилгээ авах гэж яваад биеэ улам дордууллаа

Иргэд эмнэлгийн үйлчилгээ авахын тулд доод тал нь нэг сар 14 хоног хүлээж байгаагаас гадна эмч нарын хайхрамжгүй, хүйтэн хөндий, ихэ...

img

1 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд