Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 23

Валютын ханш

value

мэдээ

UBS Pictures “ХАЙРЫН ДОМОГ”-оор үзэгчиддээ бэлэг барьж байна DNN.mn

trend

Админ

img

2024 оны 5 сарын 06

news-img

UBS Pictures компани дэлгэцийн арав гаруй уран бүтээлийг олны хүртээл болгож, үзэгчдийн таашаалыг хүртсэн юм. Тус компанийн “Содура”, “Говийн домог”, “Нарны садан” бүтээлүүд нь үндэстний өвөрмөц онцлог бүхий соёл уламжлалын сэдвүүдээр цаг үеэ олсон, даацтай, урлаг гоо зүйн хэмжүүрт бүрэн нийцүүлсэн байдгаараа ялгардаг билээ.

Сэдэв, агуулга, илэрхийлэл, уран чадварыг бүтээхүйн зүй тогтол болгон эрэлхийлж, үндэстний хэлний баялаг өв санг уудлан, үзэгч сонсогчдын оюун санааны эрэлт хэрэгцээнд бүрэн үйлчлэх урлагийн дээд хэмжүүрийг UBS Pic­tures дархлаажуулдаг нь дэлгэцийн бүтээлүүдээр нь нотлогддог. Уран бүтээлч хамт олон энэ удаа ээлжит нэгэн бүтээлээ үзэгч түмэндээ толилуулахад бэлэн болоод байна. Энэ бол “ХАЙРЫН ДОМОГ” бүрэн хэмжээний уран сайхны кино юм. Хэнтий аймгийн Дадал суманд үндсэн зураг авалт хийгдэж, түүнчлэн Төв аймгийн Алтанбулаг, Батсүмбэр сумын нутгуудад буухиачлан зураг авч, дөрвөн улирлын өнгө илэрхийлэл бүхийгээрээ энэ кино онцлог юм. Монголын залуу идэр үеийн авьяаслаг жүжигчид болох Д.Мөнхтөмөр, Т.Сэлэнгэ, М. Тогтохжаргал, Т.Лхагвадулам, ОХУ-ын ардын жүжигчин, Буриадын ардын болон гавьяат жүжигчин нарын алдартай, туршлагатай жүжигчид тоглосон юм. “ХАЙРЫН ДОМОГ-т Буриадын ард түмний ахуй соёл, домгийн улбаа, өвөрмөц хэв шинж, сэтгэлгээний онцлог, оюун санааг туульсын арга хэлбэрээр хайр дурлал, өшөө хорсол, өгөөмөр сэтгэл, уудам санаа, ухаант хайрт бүхнээр хослуулан өгүүлснээрээ эл кино үнэ цэнтэй бөгөөд үзэгчдийн сонирхол таашаалд нийцнэ гэж киног бүтээгчид итгэлтэй байгаа юм.Жуулчдын улирал ирж, зуны амралт наашилсан, сонгуулийн улс төр голлосон өнөөдрийн эл ахуй цаг үед энэ кино үзэгчдийн зүрх сэтгэлд гэгээ татуулж, урлаг гоо зүйн ханамж өгөх учиртай юм. Монголынхоо урлагт хайртай, урлагийн гоо сайхнаар амьсгалагч хүн бүрийг UBS Pictures “ХАЙРЫН ДОМОГ-тоо урьж байна.

Уг киноны зохиолыг МЗЭ-ийн шагналт Баастын Золбаяр бичжээ.

 

 

Н.САРАНЧИМЭГ

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

ТБХ: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо өнөөдөр (2025.12.23) Төрийн ордны “Их засаг” танхимд хуралдаж, товлосон гурван асуудлыг хэлэлц...

img

8 цагийн дараа

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг нутаг буцаав

Эх орондоо гэмт хэрэг үйлдэн, Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг ...

img

8 цагийн дараа

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 1.6 хувиар өсөв

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл энэ оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 47.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1...

img

7 цагийн дараа

Он гарснаас хойш 0-4 насны 2208 хүүхэд түлэгджээ

Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт 2025 оны эхний 11 сарын хугацаанд нийт 5457 хүн...

img

7 цагийн дараа

Төрийн сангийн гүйлгээ энэ сарын 25-ны өдрийн 00:00 цагт хаагдана

Төрийн сангийн нэгдсэн данс нь Нэгдсэн төсвийн ерөнхий данс болон Монгол банканд байрших Монгол Улсын нэгдсэн төсөвт хамаарах бусад ...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд