мэдээ
МУАЖ Э.Амартүвшин Сан Франциско хотын дуурийн театрт дуулж байна DNN.mn

Админ
2024 оны 9 сарын 25

Монгол Улсын Ардын жүжигчин, дуурийн дуучин Э.Амартүвшин алдарт Сан Франциско хотын дуурийн театрт урилгаар хоёр дахь удаагаа дуулж байна.
Тэрбээр энэ удаа Ж.Вердийн “Бал Маскарад” дуурийн Ренатод гоцолж буй аж. Түүний хувьд энэ сарын 27-нд тус театрын тайзнаа сүүлийн тоглолтоо хийх бөгөөд үүнээс өмнө дөрвөн удаа дуулсан байна.
Э.Амартүвшин үндэсний болон олон улсын цөөнгүй тэмцээнд шагналт байр эзэлж байсны дунд П.И.Чайковскийн нэрэмжит дуурийн дуучдын уралдааны дэд байр, “Plаcido Domingo’s Operalia” олон улсын дуурийн дуучдын уралдааны гранпри буюу шилдэг дуурийн дуучин, “BBC” телевизээс хоёр жил тутамд зохион байгуулагддаг дуурийн дуучдын алдарт “Cardiff Singer of the World” тэмцээний үзэгчдийн нэрэмжит шагналыг хүртсэн.
Алдарт “Риголетто” дуурийн гол дүрийг амилуулан дуулдаг Э.Амартүвшинг италичууд “Дуурийн маэстро” хэмээн нэрлэдэг юм.
Маргааш 18 чиглэлд нийтийн тээврийн автобус үнэгүй үйлчилнэ
Нийслэлийн шинэ жилийн баярын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хүрээнд 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төв талбайд “Улаанб...
7 цагийн дараа
Паралимпын хороо 2025 оны шилдэгүүдээ тодрууллаа
Монголын үндэсний паралимпын хороо 2025 оны шилдэгүүдээ тодрууллаа. Монголын паралимпын жүдо бөхийн холбооны баг тамирчид 2025 онд ...
7 цагийн дараа
2025 онд нийслэлд 190 гаруй км авто замыг засаж, шинэчилжээ
2025 онд нийслэлийн хэмжээнд авто замын бүтээн байгуулалтын нийт 107 төсөл хэрэгжиж, 190.83 км авто замын бүтээн байгуулалт, засвар ...
6 цагийн дараа
“Задлаагүй захиа” уран сайхны киноны дүрүүдийг 21 аймгаар явж сонгон шалгаруулжээ
Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Дутуу хээтэй тооно” жүжгийн зохиолоос сэдэвлэн бүтээгдсэн “Задлаагүй захиа” уран сайхны киноны...
6 цагийн дараа
Нийслэлийн төсвийн 2026 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг баталлаа
Нийслэлийн төсвийн Ерөнхийлөн Захирагчийн 2026 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг баталлаа. Нийслэлийн 2026 оны төсвийн хөрөн...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд



