Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 16

Валютын ханш

value

мэдээ

Бөөрөлжүүтийн цахилгаан станц 2020 онд ашиглалтад орно

trend

img

2016 оны 6 сарын 01

img

1

Бөөрөлжүүтийн нүүрсний уурхай, цахилгаан станцын цогц төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ, Цахилгаан эрчим хүч худалдах худалдан авах гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ Төрийн ордонд боллоо.

Монголчууд бизнест эргэн ирж, хөрөнгө оруулалт сэргэж буйн нэгэн бодитой жишээ, сайн мэдээ, сайн үйл явдлын нэг нь Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төсөл болж байна. “Бодь интернэшнл” групп “Цэцэнс майнинг” компани байгуулж, таван жилийн өмнөөс Бөөрөлжүүтийн талын хүрэн нүүрсний ордод түшиглэн 600МВт-ын хүчин чадалтай иж бүрэн цогц төслийг эхлүүлсэн нь ийнхүү нэг тэрбум долларын шууд хөрөнгө оруулалт, бодит ажил болж байна. Найман сарын өмнө БНХАУ-ын Далянь хотод болсон Эдийн засгийн Зуны чуулганд оролцох үеэр энэхүү төсөлд хөрөнгө оруулах хамтын ажиллагааны гэрээнд Монголын “Бодь интернэшнл” болон Хятадын “Пауэрчайна Ресурсэс” компани гарын үсэг зурж байсан нь ийнхүү эдийн засагтаа ч гэрэл, эрч хүч нэмэх бодитой шатандаа орлоо гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тус арга хэмжээнд оролцохдоо хэллээ.

600 МВт-ын хүчин чадалтай Дулааны цахилгаан станц, 70 км урттай хос хэлхээт 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамтай, жилд гурван сая тонн нүүрс олборлох хүчин чадал бүхий уурхайн ажил Монголд гэрлийн, валютын өргөн урсгал нэмэх болно. Монгол бол хөрөнгөө оруулахад таатай, дэлхий дахинд эрэлт хэрэгцээтэй эрчим хүч, энергийн арвин их баялагтай, хууль, эрх зүйн орчин нь улам сайжирч буй орон.

Шийдлийн Засгийн газар хөрөнгө оруулалт, бизнест саад болж буй элдэв чөдөр тушааг тайлахын төлөө шийдэж шинэчилж, эрх зүйн орчноо ээлтэй болгож, суурь хуулиудаа санаачлан батлуулж, хувийн хэвшлийн бүтээлч санаачилгуудыг дэмжиж түншлэн ажиллаж байна.

Эрчим хүч, эрдэс баялгийн эх үүсвэрийн арвин их нөөцтэй Монгол Улс бусдаас гэрэл, цахилгаан гуйхгүй болох төдийгүй өртөг нэмж, үнэ цэнийг нь өсгөн экспортолж эхлэх нь манай үеийнхний хийх ёстой ажил, биелүүлэх учиртай даалгавар, хүрэх ёстой зорилго. Улаанбаатар хотоос 120 км зайд орших Бөөрөлжүүтийн ордыг түшиглэсэн цогц төсөл нь байршил, дэд бүтэц, хэрэглэгчдэдээ ойрхон, байгаль орчинд ээлтэй зэрэг олон давуу талтай. 2019 оноос жилдээ 1.6 тэрбум кВт.цаг буюу манай улсын нийт эрчим хүчний 30 хувийг үйлдвэрлэж эхэлнэ. 2022 оноос 3.2 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн төвийн эрчим хүчний системд нийлүүлэн гэрэл нэмнэ. Монголчууд, Монгол орон бусдаас гэрэл гуйхгүй, худалдаж авахааргүй гүй болж, түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн үнэд хүргэнэ” гэж хэллээ.

Бөөрөлжүүтийн нүүрсний уурхай, цахилгаан станцын цогц төслийн Засгийн газар болон Хөрөнгө оруулагчдын хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Эрчим хүчний сайд Д.Зоригт, Хөрөнгө оруулагч талыг төлөөлөн Бодь интернэшнл ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан, Пауэрчайна Ресурсэс компанийн ТУЗ-ийн дарга Шин Юмин, Цэцэнс Майнинг энд Энержи ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амармэнд нар гарын үсэг зурлаа.

Бөөрөлжүүтийн нүүрсний уурхай, цахилгаан станцын цогц төслийн Цахилгаан эрчим хүч худалдах худалдан авах гэрээнд худалдан авагчийг төлөөлөн “Диспетчерийн Үндэсний Төв” Төрийн өмчит компанийн Гүйцэтгэх захирал Х.Цогтбаатар,Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ Төрийн өмчит хувьцаат компанийн Гүйцэтгэх захирал Г.Занданхүү, худалдагч талыг төлөөлөн Цэцэнс Майнинг энд Энержи ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Б.Амармэнд, Бодь интернэшнл ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан, Пауэрчайна Ресурсэскомпанийн ТУЗ-ийн дарга Шин Юмин нар гарын үсэг зурлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

25 кг нэг шуудай мидлинг 3750 төгрөг, хагас коксон шахмал түлш шуудай нь 5000 төгрөг байна

Нийслэлд энэ жил шахмал түлшний 400 борлуулалтын цэг ажиллана. Өнөөдрийн байдлаар 332 цэг ажиллаж байна. Энэ жилийн тухайд иргэд “HO...

img

6 цагийн дараа

Нийслэлийн Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв 24 цагийн турш үйл ажиллагаа явуулж байна

Нийслэлийн Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв нь айл өрхүүдэд суурилуулсан алсын зайн дамжуулагчтай угаарын хий мэдрэгч төхөөрөмжид хянал...

img

6 цагийн дараа

Есдүгээр сарын 16-17-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хүйтэрнэ

Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Есдүгээр сарын 16-17-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр 0 хэмээс х...

img

5 цагийн дараа

Владимир Николаенко: Би эрх чөлөөтэй гэдэгтээ ер итгэж чадахгүй байна

Оросын олзноос саяхан чөлөөлөгдсөн, Херсон хотын дарга байсан Владимир Николаенкогийн ВВС-д өгсөн ярилцлагыг товчлон хүргэж байна. Т...

img

5 цагийн дараа

Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг танилцуулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ. Улсын Их ...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд