Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 16

Валютын ханш

value

мэдээ

Хуульч, өмгөөлөгч А.Пүрэвдулам: Шүүхийн томилгоонд улс төрийн болон бүлэглэлийн нөлөө орж болзошгүй хэвээр байгаа нь хараат бус байдалд эргэлзээ үүсгэдэг DNN.mn

trend

НОРОВЫН ГАНТУЛГА

img

2025 оны 1 сарын 14

img

161

news-img

Хуульч, өмгөөлөгч, Олон улсын хүний эрх судлалын докторант А.Пүрэвдуламтай шүүхийн хараат бус байдлын талаар ярилцлаа.


-Шүүхийн хараат бус байдлын талаар тодруулъя. Сүүлийн үед шүүхтэй холбоотой асуудал яригдах боллоо. Саяхан Ц.Элбэгдорж, П.Цагаан нарыг шууд баривчлахыг хориглосон шийдвэрийг шүүхээс гаргасан. Гэтэл Ерөнхий сайдаас авахуулаад Хууль зүйн сайд нь ч шүүмжлэлтэй хандсан тайлбар хийлээ?

-Шүүгчийн хараат бус байдал гэдэг нь хэн нэгний шахалт, нөлөөнд авталгүй, зөвхөн хуульд захирагдан шударга шийдвэр гаргах эрхийг хэлнэ. Энэ бол шударга ёсны үндэс суурь. Энэ үгүй болвол шүүгч хараат бус байдалгүй бол, хуулиар заагдсан үүргээ гүйцэтгэх боломжгүй болно. Тэр үед шударга ёс хохирч, иргэдийн итгэл алдагддаг. Шударга шийдвэр гаргах боломж нь зөвхөн шүүгчийн хараат бус байх эрхээс хамаарна, тиймээс энэ эрхийг хангахад бид бүгд анхаарах ёстой. Учир нь хүний эрхийг эцсийн мөчид хууль ёсны дагуу хамгаалж үлддэг газар бол шүүх юм. Хэрэв шүүхийн хараат бус байдал алдагдвал, хуулийн системийн хамгаалалт тасарна.

Шүүх бол ардчилал, шударга ёсны багана тул бие даан ажиллах ёстой. Харин сүүлийн үед Ерөнхий сайд зэрэг улс төрийн албан тушаалтан шүүхийн үйл ажиллагаа, шүүгчийн шийдвэрийг ихээр шүүмжлэх болж. Монгол Улсад ардчилсан тогтолцооны үндэс нь засаглалын салбар хоорондын тэнцвэр, тус бүрийн үүрэг, хараат бус байдлыг хангах зарчим дээр тогтдог. Шүүх байгууллага бол хуулийн дагуу нотлох баримт, хууль зүйн үндэслэлд тулгуурлан шийдвэрээ гаргадаг. Тиймээс аль ч салбар шүүхэд хүндэтгэлтэй хандах нь чухал бөгөөд шүүхийн шийдвэрийг шууд буруутгах нь зарчмын хувьд нийцэхгүй.

Засгийн газрын зүгээс аливаа асуудалд олон нийтийн санаа бодлыг илэрхийлэх нэг хэлбэр байж болох ч, зарчмын хувьд шүүхэд хүндэтгэлтэй хандах ёстой. Олон нийт шүүхэд итгэх итгэл мэдээж алдарсан нь илт анзаарагддаг. Үүнд шүүхэд нөлөөлөх улстөрчдийн нөлөөлөл, авлига зэрэг хүчин зүйлс нөлөөлж буй нь тодорхой. Харин Монголын шүүх бүхэлдээ хараат бус биш болсон гэвэл үгүй. Шүүгчид хуульд захирагдан, шударгаар шийдвэр гаргахаар хичээж байгаа ч, зарим тохиолдолд улстөрчдийн дарамт шахалт, авлига зэрэг хүчин зүйлс шүүхийн хараат бус байдалд сорилт үүсгэж байгааг үгүйсгэхгүй. Тиймээс, улстөрчид болон хууль санаачлагчид шүүхийн хараат бус байдал, бие даан шийдвэрлэх эрхийг хамгаалах тогтолцоог сайжруулах зэрэг хуульд заасан эрх хэмжээний хүрээнд анхаарах ёстой.

-Шүүхийн хараат бус байдлыг хангахад Шүүхийн ерөнхий зөвлөл ихээхэн үүрэг нөлөөтэй байдаг. Уг газар хэрхэн үр дүнтэй ажиллаж байна гэж мэргэжлийн хүний хувьд бодож байна вэ?

-Хуульд зааснаар Шүүхийн Ерөнхий зөвлөл Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хуулийн хүрээнд шүүх эрх мэдлийн бие даасан, хараат бус байдлыг хангах, шүүгчдийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.

ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагааны үр нөлөө нь шүүхийн хараат бус байдлыг хамгаалах чухал үүрэгтэй ч практикт хэд хэдэн дутагдал, бэрхшээл гарч байгаа нь ажиглагддаг. Үүнд: Шүүхийн томилгоонд улс төрийн болон бүлэглэлийн нөлөө орж болзошгүй хэвээр байгаа нь хараат бус байдалд эргэлзээ үүсгэдэг. Мөн Шүүхийн санхүүжилт төвлөрсөн байдлаар төрөөс хамааралтай учир эдийн засгийн хараат бус байдал хангалтгүй байна. Бас нэг чухал зүйл бол Шүүхийн сахилгын хороо зарим тохиолдолд сахилгын шийдвэр гаргахдаа удаашралтай, маргаантай шийдвэр гаргаж байгаа нь шүүгчдийн ёс зүйн асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй байна. Цаашид эдгээр байгууллагын ил тод байдал, хариуцлага, улс төрөөс хараат бус байдлыг бэхжүүлэхэд анхаарах шаардлагатай хэвээр байна.

-С.Зориг агсны хэргээр гурван шатны шүүхийн шийдвэр гарч ял авсан хүмүүс суллагдсан. Бүхэл бүтэн гурван шатны шүүхийн шийдвэр үнэхээр хууль бус байсан юм бол монголын шүүх дампуурсан гэж үзэж болох уу?

-Энэ хэрэг нууцын зэрэгт байдаг, шууд дүгнэлт өгөх учир дутагдалтай. Гэвч олон нийтэд ил болж өнгөрсөн процесст хуульчийн хувьд байр сууриа илэрхийлье. Гурван шатны шүүхээр С.Зоригийг хөнөөсөн нь хөдөлбөргүй нотлогдсон гэж үзсэн. Тухайн тогтоолууд нь ч олон нийтэд ил тавигдсан. Тэр тогтоолд захиалагчийн даалгавраар хөнөөсөн гэж хүртэл бичигдсэн байдаг. Хэрэг захиалагч руу чиглэж ажлын хэсэг байгуулаад эхлэнгүүт алуурчдыг хэлмэгдүүлсэн болгож замхруулсан гэж харддаг. Гэмт хэрэгтний гэм бурууг зөвхөн шүүх л эцэслэн тогтоодог, шүүхийн шийдвэр буруу зөв гэдгийг хэн ч, ямар ч хүн дүгнэх эрхгүй хуультай.

Гэтэл шинээр илэрсэн нөхцөл байдал үүссэн буюу эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр шууд суллачихсан. Тэр эрүүдэн шүүсэн гэх үндэслэлүүдээс үл хамаарч гэмт хэрэгтнүүдийн өгсөн мэдүүлгүүд болон бусад нотлох баримтууд нь хэргийг бүрэн нотолдог тухай тухайн үед хяналт тавьсан прокурор нь олон нийтэд хэлж байсан. Мөн эрүүдэн шүүж хүний эрхийг ноцтой зөрчсөн бол гэм буруутны яллах, цагаатгах аль аль талын нотолгоог шалгуураа болгож байж тогтоодог. Эдгээр хүмүүсийг эрүүдэн шүүсэн нь бусад төрлийн гэмт хэргийг үйлдээгүйг (хэргээ нуун далдлах зорилгоор хүний амь хөнөөсөн, шатаасан гэх) нотолсон нотолгоог бас давхар шаардана. Энэ хэрэг ганц С.Зориг агсны амь нас бус өөр бусад хүний амь нас хохирсон асуудал тогтоогдсон. Хүний эрхийг хамгаалах нь өөр бусад хүний эрхийг зөрчиж хамгаалахгүй гэх гол зарчимтай. Тэдгээр хүний амь нас хохирсон хэрэг яг юугаар, ямар үндэслэл, нотолгоогоор үгүйсгэгдэв. Цагаатгасан, гэм буруугүйг шийдсэн шүүхийн шийдвэр байна уу. Тийм биш бол юуг үндэслэж гэмт хэрэгтнүүд хохирол нэхэмжлэв гээд үл итгэх, эргэлзэх олон асуулт байна. Ямар ч шүүхийн цагаатгасан болон гэм буруугүй гэх шийдвэргүйгээр зөвхөн хэт нэг талын эрх ашиг, байр суурийг өргөн олон нийтийн сувгаар цацаж байхад иргэд итгэж болох ч хуульчид бид эргэлзэхгүй итгэх ямар ч үндэслэл байхгүй. С.Зориг агсны амь насаа алдсан хэргийг илрүүлэхгүй байх ашиг сонирхол л явагдаад байна уу гэж илт хардахаар.

-Тийм үү. Үүнийг жаахан тодруулахгүй юу?

-Учир нь сонгуулийн үе болгонд энэ хэргийг улс төрийн хэрэглүүр болгон ашиглаад байна. Бүр цаашлаад ярьвал 2000 онд энэ хэргийг илрүүлнэ гэж мөдөж байсан Мөрөн гэх хүн УИХ-ын гишүүн болж тухайн үеийн МАХН одоогийн МАН бас л сонгуулийн пиараа болгон амлалт өгч бүхэл бүтэн 72 суудал авсан. Түүнээс хойш хэчнээн ч сонгуулийн үед хэдэн ч хүн хэлмэгдэв, зарим нь амь насаа хүртэл алдсан, харамсмаар. Бас нэг логикгүй зүйл нь тийм л илрүүлэх сонирхолтой юм бол одоо эрх барьж буй намд бүх эрх мэдэл нь байхад яагаад ядаж л нууцаас гаргахгүй байгаа юм бэ. Т.Чимгээ, Д.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нар хэлмэгдсэн гэж байгаа бол С.Зоригийн хэргийг зүгээр нууцын зэргээс гаргачих л даа.

Хууль зүйн сайдаар насаараа шахуу ажилласан Ц.Нямдорж ажлын хэсгийг нь тавын таван удаа тарааж, энэ хэрэг сөхөгдөх тоолонд гарч ирж янз бүрийн зүйл ярьдаг нь энэ хүн өөрөө маш их эргэлзээг төрүүлдэг. С.Зориг агсны хэргийн гурван шатны шүүхтэй холбогдуулж хуульчийн хувьд ийм л тайлбар хэлье.

Н.ГАНТУЛГА

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

25 кг нэг шуудай мидлинг 3750 төгрөг, хагас коксон шахмал түлш шуудай нь 5000 төгрөг байна

Нийслэлд энэ жил шахмал түлшний 400 борлуулалтын цэг ажиллана. Өнөөдрийн байдлаар 332 цэг ажиллаж байна. Энэ жилийн тухайд иргэд “HO...

img

5 цагийн дараа

Нийслэлийн Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв 24 цагийн турш үйл ажиллагаа явуулж байна

Нийслэлийн Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв нь айл өрхүүдэд суурилуулсан алсын зайн дамжуулагчтай угаарын хий мэдрэгч төхөөрөмжид хянал...

img

5 цагийн дараа

Есдүгээр сарын 16-17-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хүйтэрнэ

Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Есдүгээр сарын 16-17-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр 0 хэмээс х...

img

4 цагийн дараа

Владимир Николаенко: Би эрх чөлөөтэй гэдэгтээ ер итгэж чадахгүй байна

Оросын олзноос саяхан чөлөөлөгдсөн, Херсон хотын дарга байсан Владимир Николаенкогийн ВВС-д өгсөн ярилцлагыг товчлон хүргэж байна. Т...

img

4 цагийн дараа

Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг танилцуулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ. Улсын Их ...

img

4 цагийн дараа

Сэтгэгдлүүд

trend

StevenHouri

online apotheke gГјnstig [url=https://blaukraftde.shop/#]Blau Kraft[/url] online apotheke versandkostenfrei

trend

Donaldvef

online apotheke deutschland: diskrete lieferung von potenzmitteln – online apotheke

trend

JeremyPhymn

trend

CarlosGlins

trend

Charlesmub

online india pharmacy: CuraBharat USA – CuraBharat USA

trend

Michaelloult

farmacia mexicana en linea [url=http://saludfrontera.com/#]SaludFrontera[/url] farmacia online usa

trend

Charlesmub

order pills online: buy norco online – CuraBharat USA

trend

Charlesmub

online meds: pharma online – CuraBharat USA

trend

Porn

Porn

trend

Charlesmub

mexico pet pharmacy: SaludFrontera – mexican drug stores

Онцлох нийтлэлүүд