мэдээ
Орон нутгийн сурагчдын хичээл ирэх долоо хоногт эхэлнэ DNN.mn
Админ
2025 оны 1 сарын 18
25
Боловсролын сайдын 2024 оны долоодугаар сарын 19-ний өдрийн “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” А/01 дүгээр тушаалаар аймаг, сум, багийн болон нийслэлийн ЕБС-ийн хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсан билээ. 2024-2025 оны хичээлийн жилд I-II анги 34 долоо хоног, III-IV анги 35 долоо хоног, VI-IX анги 36 долоо хоног, X-XII анги 37 долоо хоног хичээллэнэ гэж тусгасан. Хуваарийн дагуу сурагчид нэгдүгээр сарын эхнээс амарсан юм. Сурагчдын амралт орон нутгийн сурагчдын ирэх долоо хоногт, нийслэлийнх нэгдүгээр сарын 24-нөөс дуусна. Улмаар орон нутгийн сурагчид ирэх даваа гарагаас, нийслэлийн сурагчид нэгдүгээр сарын 27-ноос хичээллэж эхлэх юм.
Сурагчдын нэгдүгээр улирлын амралтын хуваарийг танилцуулж байна.
I-II анги
- Нийслэлд 12-р сарын 23-наас 1-р сарын 24-нийг дуустал
- Орон нутагт I-II ангийнхан 12-р сарын 23-наас 1-р сарын 17-ныг дуустал
III-V анги:
- Нийслэлд 12-р сарын 30-наас 1-р сарын 24-нийг дуустал
- Орон нутагт 12-р сарын 30-наас 1-р сарын 17-ныг дуустал
VI-IX анги:
- Нийслэлд 12-р сарын 30-наас 1-р сарын 24-нийг дуустал
- Орон нутагт 12-р сарын 30-наас 1-р сарын 17-ныг дуустал
X-XII анги:
- Нийслэлд 1-р сарын 6-наас 1-р сарын 24-нийг дуустал
- Орон нутагт 1-р сарын 6-наас 1-р сарын 17-ныг дуустал амарна.
Орон нутгийн сурагчдын хичээл ирэх долоо хоногт эхэлнэ DNN.mn
Боловсролын сайдын 2024 оны долоодугаар сарын 19-ний өдрийн “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” А/01 дүгээр т...
4 цагийн дараа
Амьгүй төрөлт 15.7 хувиар буурчээ DNN.mn
Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр амьгүй төрөлтийн тоо өмнөх оноос 15.7 хувь буурсан байна. Уг үзүүлэлт 2014 онд 1...
3 цагийн дараа
2024 онд аялал, жуулчлалаас 1.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ DNN.mn
Монгол Улс 2024 онд 727 мянган жуулчин хүлээн авчээ. Энэ нь өмнөх оноос 22 хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Монгол Улсын хувьд ая...
2 цагийн дараа
ГИХГ: 2353 иргэнд виз, визийн зөвшөөрөл олгохоос татгалжээ DNN.mn
Гадаадын иргэн, харьяатын газар нь 2024 онд нийт 147,430 виз, визийн зөвшөөрлийн хүсэлт хүлээн авсан байна. Үүнээс 98,4 хувь буюу 14...
43 минутын дараа
Дроны үйлдвэр байгуулах ТЭЗҮ-г БНТУ-тай хамтран боловсруулна DNN.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНТУ-д албан ёсны айлчлал хийж байна. Энэ хүрээнд БНТУ-ын Батлан хамгаалахын сайд Яшир Г...
17 минутын өмнө
Сэтгэгдлүүд