мэдээ
ҮСХ: Малын тоо өмнөх оноос 7 сая толгойгоор буурсан DNN.mn
Админ
2025 оны 1 сарын 19
34
2024 оны эцэст, мал тооллогын дүнгээр, улсын хэмжээнд нийт 57.6 сая толгой мал, үүнээс 4.7 сая адуу, 5.1 сая үхэр, 480.6 мянган тэмээ, 24.5 сая хонь, 22.9 сая ямаа тоологдов. Малын тоо өмнөх оныхоос 7.0 сая (10.9%)-аар буурсан байна. Малын төрлөөр авч үзэхэд,
- хонь 4.9 сая(16.7%),
- ямаа 1.7 сая (6.9%),
- үхэр 276.4 мянга(5.2%),
- адуу 146.6 мянга(3.0%)-аар тус тус буурч , тэмээ 6.7 мянга (1.4%)-аар өссөн байна.
2024 оны тооллогын дүнгээр , нийт сүрэгт хонь 42.5 хувь, ямаа 39.8 хувь, үхэр 8.8 хувь, адуу 8.1 хувь, тэмээ 0.8 хувийг эзэлж байна. Нийт сүрэгт таван төрлийн малын эзлэх хувийг мал хувийн өмчид шилжиж эхэлсэн 1990 онтой харьцуулахад ямааны эзлэх хувь 20.0 нэгж хувиар өсөж, харин хониных 15.8 нэгж хувиар, үхрийнх 2.2 нэгж хувиар, адууных 0.6 нэгж хувиар, тэмээнийх 1.3 нэгж хувиар тус тус буурсан үзүүлэлттэй гарчээ.
ҮСХ: Малын тоо өмнөх оноос 7 сая толгойгоор буурсан DNN.mn
2024 оны эцэст, мал тооллогын дүнгээр, улсын хэмжээнд нийт 57.6 сая толгой мал, үүнээс 4.7 сая адуу, 5.1 сая үхэр, 480.6 мянган тэмэ...
2 цагийн дараа
Орон нутгийн сурагчдын хичээл маргааш орно DNN.mn
Боловсролын сайдын 2024 оны долоодугаар сарын 19-ний өдрийн “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” А/01 дүгээр т...
1 цагийн дараа
Д.Трамп койн гаргаснаа мэдэгджээ DNN.mn
$TRUMP гэдэг мемекойн гаргаж байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп өчигдөр мэдэгджээ. Хэрэглэгчид эхний өдөр 200 ...
14 минутын дараа
Г.Ариунтуяа: Авто спортоос зодог тайлсны дараа сайн ээж байхыг л хүснэ DNN.mn
Монголын авто спортын УАЗ ангилалд хурд сорьдог нэг л эмэгтэй тамирчин бий. Түүнийг Г.Ариунтуяа гэдэг. Тэрбээр 84 дугаартай, ягаан ө...
33 минутын өмнө
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно DNN.mn
Нутгийн баруун болон хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгэ г...
2 цагийн өмнө
Сэтгэгдлүүд