мэдээ
Иргэдийн 40.6 хувь гар утасны аппликейшнаар автобусны картаа цэнэглэжээ DNN.mn
Админ
2025 оны 1 сарын 23
12
2024 оны турш иргэд нийт 9.18 сая удаа Umoney картаа цэнэглэсэн ба нийт цэнэглэлтийн мөнгөн дүнгийн 40.6 хувийг гар утасны аппликейшнаар /Hipay, Tapatrip, Toki, SocialPay, SocialPay Junior/ цэнэглэжээ.
Энэ үзүүлэлт өнгөрсөн онтой харьцуулахад 13.6 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин 59.4 хувь нь автобусны зогсоолын ойролцоох ТҮЦ, 6,8 нэрийн дэлгүүр, Номин, Имарт, GS25, CU зэрэг сүлжээ дэлгүүрүүдээр цэнэглэжээ. 2024 оны эцсийн байдлаар Umoney карт цэнэглэх боломжтой 1783 гэрээт цэг байсан байна.
Улаанбаатар смарт карт ХХК нь 2017 оноос эхлэн арилжааны банкнуудтай хамтарсан картыг гарган ажиллаж байгаа ба 2024 оны байдлаар Монголын топ 4 банк буюу Хаан банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Хас банктай хамтран 3 өөр төрлийн функц /том хүн, хүүхэд, оюутан/ бүхий картыг гаргажээ. Банктай хамтарсан картаар нийтийн тээвэрт цэнэглэх шаардлагагүйгээр зорчих боломжтой ба энгийн Umoney карттай ижил дамжин суултын хөнгөлөлтийг эдлэх, хүүхдийн хөнгөлөлтэй тарифаар зорчих боломжтой байдаг байна.
Б.Цацрал: Хүссэн хүсээгүй монголчууд цагаан сарын дараа үнийн өсөлт, татварын дарамтандаа сөхөрнө DNN.mn
Энэ сарын 11-ний өдрөөс эхэлсэн “Засгийн газар огцор” жагсаалын явцын талаар “Эрх чөлөөний эвсэл” намын тэргүүн Б.Цацралтай ярилцлаа...
1 цагийн дараа
Бөөрөлжүүтийн цахилгаан станц төвийн нэгдсэн системд 150МВт эрчим хүч нийлүүлж байна DNN.mn
Өнгөрсөн жил Улаанбаатар хот 200 МВт эрчим хүчний дутагдалтай байсан бол Бөөрөлжүүтийн 150 МВт хүчин чадалтай цахилгаан станц, Баган...
4 минутын өмнө
Иргэдийн 40.6 хувь гар утасны аппликейшнаар автобусны картаа цэнэглэжээ DNN.mn
2024 оны турш иргэд нийт 9.18 сая удаа Umoney картаа цэнэглэсэн ба нийт цэнэглэлтийн мөнгөн дүнгийн 40.6 хувийг гар утасны аппликейш...
35 минутын өмнө
ЭЗБХ: Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив DNN.mn
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.01.23) хуралдаан гишүүдийн 52 хувийн ирцтэйгээр 09 цаг 27 минутад эхэл...
1 цагийн өмнө
П.Очирбатын нэрэмжит гудамжтай боллоо DNN.mn
Монгол улсын анхны Ерөнхийлөгч, төр нийгэм, шинжлэх ухаан, боловсролын салбарын нэрт зүтгэлтэн, академич, шинжлэх ухааны доктор, про...
1 цагийн өмнө
Сэтгэгдлүүд