Улаанбаатар

weather

Loading weather data...

1 сарын 23

Валютын ханш

value

мэдээ

Б.Цацрал: Хүссэн хүсээгүй монголчууд цагаан сарын дараа үнийн өсөлт, татварын дарамтандаа сөхөрнө DNN.mn

trend

Админ

img

2025 оны 1 сарын 23

img

27

news-img

Энэ сарын 11-ний өдрөөс эхэлсэн “Засгийн газар огцор” жагсаалын явцын талаар “Эрх чөлөөний эвсэл” намын тэргүүн Б.Цацралтай ярилцлаа.


Өнөөдөр /2025.01.22/ “Засгийн газар огцор” жагсаалын сүүлийн өдөр. Өнгөрсөн хугацаанд юу юу болов?

-Иргэдийн амьдрал өдрөөс өдөрт уруудан доройтож байна. Ажил хөдөлмөр эрхэлдэг иргэдийн төлж буй татвар дийлдэхээ болилоо. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна. Энэ бүхэн Засгийн газар хангалтгүй ажиллаж байгаатай шууд холбоотой. Засгийн газраа огцруулна гэдэг парламентын засаглалтай улсад хэвийн үзэгдэл. Иргэдтэйгээ дайтаж, байлдаад байдаг Засгийн газар гэж байхгүй. Энэ бол бол дарангуйлал. Тиймээс бид энэ дарангуйллыг сөрж зогсох хэрэгтэй.

Сүхбаатар дүүрэгт энэ сарын 12-ны өдөр өгсөн албан бичгийн хариуд жагсаалыг бүртгэж авахаас татгалзлаа гэсэн хариу ирсэн. Жагсаал цуглаан зохион байгуулж байгаа иргэд мэдэгдэх л үүрэгтэй. Мэдэгдсэн тохиолдолд цагдаагийн байгууллага аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Гэтэл дүүргээс жагсаал дээр ямар нэг үймээн самуун үүсч, та бүхний биед халдвал өөрсдөө хариуцаарай гэх албан бичиг ирүүлсэн. Энэ нь иргэдийн эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хэчнээн хаагдмал боогдмол байна вэ гэдгийн илэрхийлэл. Засгийн газар ажлаа хийж чадахгүй бол огцруулдаг болохоос “ажлаа хийгээд өгөөч дээ, тэгэх үү” гэдэг жагсаал болгож огт болохгүй.

Энэ жагсаалыг бүртгэж аваагүй шалтгаанаа та бүхэнд тайлбарласан уу?

-Жагсаалыг бүртгэж аваагүй шалтгаанаа энэ сарын 11-ний өдрийн жагсаалтай холбоотой гэж тайлбарласан. “Засгийн газар огцор” жагсаалыг хэн нэгэн толгойлохгүй. Засгийн газартай аливаа хэлбэрийн зөвшилцөлд орохгүй. Бид гагцхүү огцруулах шаардлага тавьж байгаа. Жагсаалыг хэн нэгэн толгойлоод, манлайлаад явахаар ордон руу ороод ямар нэгэн яриа хэлцэлд хүрчихдэг, эсвэл элдвээр гүтгүүлдэг. Энэ дүр зургийг бид сүүлийн найман жил харлаа. Амьдралын чанаргүй байдлаа бид өдөр бүр эрүүл мэндээрээ төлж байна. Үүнээс өөр муу муухай ямар амьдрал үзэх гэсэн юм бэ. Одоо хангалттай шүү дээ.

Танай намын зүгээс УИХ-ын гишүүдэд Засгийн газрыг огцруулахтай холбоотой албан бичиг хүргүүлсэн. Хариу ирэв үү?

-Өнгөрсөн хугацаанд бид УИХ-ын гишүүдэд Засгийн газрыг огцруулах санал гаргах албан бичиг хүргүүлсэн. Одоогийн байдлаар энэ саналыг гаргахад бэлэн байна гэдгээ мэдэгдсэн 20 гаруй гишүүн байна. Гэхдээ санал гаргасан нэг ч гишүүн байхгүй. Энэ нь УИХ Засгийн газрынхаа хяналт дор орчихсон гэдгийг харуулж байна. УИХ-ын гишүүдээ, та бүхнийг Засгийн газраар ажлыг нь хийлгэ. Чадахгүй бол огцруулаад дараагийн Засгийн газрыг гарга гэж иргэд сонгосон. Гэтэл яагаад УИХ нь Засгийн газраа сөрж чадахгүй, иргэдийнхээ дуу хоолой болж чадахгүй байгаа юм бэ. Ийм байхад та бүхнийг ард иргэд татварын мөнгөөрөө тэжээх хэрэг байна уу. Та бүхэн биднийг төлөөлж чадахгүй бол бид та нарын цалин хөлсийг өгмөөргүй байна гэдэг арга хэлбэр лүү шилжинэ. Иргэдийнхээ итгэлээр үнэгүйдүүлж, олон дахин хуурч мэхлээд байвал та бүхэнтэй хариуцлага тооцно. Энэ бол цаг хугацааны л асуудал. Одоогоор нэг ч гишүүн Засгийн газрыг огцруулах санал гаргаагүй. Хэрэв УИХ Засгийн газартаа хариуцлага тооцож чадахгүйгээ удаа дараа нотолбол олон нийт чадамжгүй УИХ-аа тараах эрхтэй. Бид цагаан дээр хараар бичигдсэн хуулийн дагуу шат дараатайгаар эсэргүүцлийн үйл ажиллагаагаа зохион байгуулж байна. Өнөөдөр Монголд сөрөг хүчин, чөлөөт хэвлэл гэж байдаггүй юм байна. Бид сайхан цаг ирэх байх гэж горьдоод хэрэггүй юм байна. Иргэдийн итгэлээр тоглож байгаа хүмүүс олон нийтийн дэмжлэгийг ахин хүртэнэ гэж битгий горьд.

Манай улс дэлхийн улс орнуудыг эрэмбэлдэг бүхий л үзүүлэлтээрээ ухарч байна. Эрх баригчдын хэлж ярьж байгаа зүйл бодит амьдрал дээрх үзүүлэлт урвуу хамааралтай байхад яаж өөрсдийгөө болж бүтэж байна гэж итгэж чадаж байна аа. Нийгмийн стресс бухимдал, иргэдийн амьдралын чанаргүй байдал та нартай хариуцлага тооцох өдрийг ойртуулж байгаа. Харин хариуцлага тооцох өдөр ирэхэд юу хийснээ эргэн санаарай. Мартчих вий. Иргэдийн итгэл найдвар, үнэмшилээр удаа дараа тохиролцож, доромжилж болдоггүй юм. Энэ бол тун гутамшигтай үйлдэл. Эрх чөлөөний эвсэл нам сүүлийн найман жилийн хугацаанд сөрөг хүчний ажлыг хийсэн. Үргэлжлүүлэн хийсээр байх болно. Харин парламентад иргэдийн итгэлийг авч сонгогдсон хүмүүс иргэдээсээ урваж байгаа юм байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд албан бичиг хүргүүлсэн үү?

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд албан бичиг хүргүүлсэн. Ерөнхийлөгч Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ыг тараах санал гаргах эрхтэй. Энэ албан бичгийн хариу ирэхийг харж байя.

-Та бүхэнтэй УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд уулзсан уу?

-Нэг ч хүн уулзаагүй. Бид Засгийн газартай аливаа хэлцэл хийхгүй, зөвшилцөхгүй. Гол шаардлага бол огцруулах. Дахин хугацаа өгөх шаардлагагүй. Найман жилийн хугацаа авчихаад дахиад ямар хугацаа авах гэсэн юм, тэдэнд өөр юу хэрэгтэй юм бэ. Засгийн газрыг авч үлдэх ямар үндэслэл байгаа гэж. Өглөө гэрээсээ гарахад утаа хариулт болно. Замын түгжрэлд өнгөрүүлж буй цаг тань хариулт болох байлгүй дээ. Хүүхдүүдийн тань сурч байгаа орчин нөхцөл ч хариулт болно.

Иргэд өнгөрсөн жилийн сонгуулиар энэ сонголтыг хийсэн. Засгийн газар огцорлоо гээд юу өөрчлөгдөх юм бэ?

-МАН 2024 оны сонгуульд олонх болсон. Засгийн газар огцорвол МАН-аас дараагийн Засгийн газар томилогдох ёстой. Огцруулаад яах юм бэ гэдэг бол биднээс асуух асуулт биш, МАН-аас асуух асуулт. Төрийн алба гэдэг нэгэнт сонгогдсон бол бууж болдоггүй албан тушаал биш. Засгийн газрыг ажлаа хийж чаддаг болтол нь огцруулах хэрэгтэй. Шат шатанд нь хариуцлага тооцох нь эрх зүйн хувьд боломжтой. Энэ засаг үргэлжлүүлэн ажиллавал хүссэн хүсээгүй монголчууд цагаан сарын дараа үнийн өсөлт, татварын дарамтандаа сөхөрнө.

Төв талбайд та нарын хажууханд “Хөлсний гадны жагсагчид зайл” гэсэн уриа лоозон барьсан хэсэг иргэд байна. Тэд Засгийн газар огцрохыг дэмжихгүй байгаа гэсэн үг үү?

-Тэд Засгийн газар огцрохгүй байх хэрэгтэй, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг үлдээе хэмээн жагссан байна лээ. Энэ жагсаал хэзээ дуусахыг хэлж мэдэхгүй байна. Жагсаал цуглаан зохион байгуулах журмын тухай хуулиараа нэг талбайд хоёр өөр үзэл санаа илэрхийлж байгаа иргэд жагсахыг хориглодог. Харамсалтай нь энэ хууль хэрэгждэггүй юм байна. Харин энэ хүмүүс ямар үзэл бодолтой, ямар үндэслэлээр жагсаж байгаа, санхүүжилт авсан эсэхийг ТЕГ, ЦЕГ шалгах хэрэгтэй. Энэ хүмүүс биднийг гадны гар хөл, гадны санхүүжилттэй гэсэн байрь суурийг илэрхийлж байна. Энэ үндэслэлийг нь хууль хяналтын байгууллагынхан асуух хэрэгтэй. Мөн тэд гадны улсуудын Элчин сайдын зураг хөргийг эвлүүлж тавьчихаад дээр нь гишгэж болдог юм уу. Дотоод асуудалдаа гадны улсуудыг татаж оруулаад элдвээр гүтгэж байгаа нь үнэхээр гутамшигтай.

Ер нь та бүхэнд гадны гар хөл, хөлсөөр жагсагчид зэрэг дайралт хэр ирж байна вэ?

-Жагсаал зарласан өдрөөс болон Засгийн газрыг эсэргүүцсэн үзэл бодол бүхэнд төрөл бүрийн дайралт минут тутамд ирдэг. Энэ бол иргэдийн эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө аюулд орсны баталгаа. Санаатай өдөөн хатгалга, биед халдах үзэгдэл хэрээс хэтэрсэн. Ингэж байгаа иргэд Засгийн газрыг огцруулмааргүй байна, ажлыг нь хийлгэмээр байна, Л.Оюун-Эрдэнэ бидэнд хэрэгтэй хүн гэдэг зүйлийг хэлдэг. Л.Оюун-Эрдэнэ бол Монгол Улсын түүхэн дэх хамгийн гутамшигтай Ерөнхий сайд.

Л.Оюун-Эрдэнийг хамгийн хэцүү цаг үед Засгийн газрыг тэргүүлсэн Ерөнхий сайд гэж үздэг хүмүүс байдаг шүү дээ?

-Хэцүү, амаргүй байгаа юм бол тэгээд яваач дээ. Түүний хормойноос нь зуурчхаад Ерөнхий сайдын ажлыг хийгээд өгөөч гээд гуйгаад байгаа хэн байна. Ерөнхий сайдад амаргүй байгаа бол Монгол Улсын иргэдэд ч амаргүй байна. Хэлсэн үгэнд нь үнэн зүйл ерөөсөө байхгүй. Гарч ирэх бүрдээ дандаа худлаа ярьдаг.Энэ хүн дараа дараагийн ажлыг хийж чадна гэсэн итгэл найдвар алга.

“Засгийн газар огцор” жагсаалд эхний өдрүүдэд нэлээн олон иргэн оролцсон. Гэтэл аажимдаа хүний тоо багасаад байх юм. Энэ жагсаалын эрч суларчихав уу?

-Жагсаал үргэлжлэх нь чухал. Иргэд жагсаалд маань нэгдэхэд маш олон саад бэрхшээл тулгарч байна. Жагсагчдыг айлгаж, дарамталж байна, туг далбааг нь булааж авч байна, биед нь халдаж байна. Ийм байхад энд хэн зориглож ирэх юм бэ. Гэхдээ ингэснээрээ залуучуудын оролцоог хумьж чадахгүй. Засгийн газар чадамжгүй байна гэж бодож байгаа залуучууд үг, үзэл бодлоо өдөр бүр цахим орчинд илэрхийлж байна.

Одоогийн Засгийн газраас нэн тэргүүнд юуг хүсч байна вэ?

-Огцрох хэрэгтэй байна. Та нарын худал үг, жүжигчилсэн тоглолтоос залхаж байна. Тухайн улс орон ямар удирдагчтай байна, ямар удирдлагын багтай байна тэдний соёл нийгмийн соёл болж байна. Монголд үлдсэн иргэд өчүүхэн ч болов найдвар тээгээд эх орондоо амьдарч байна.

Та ард иргэдэд хандаж юуг хэлэх вэ?

-УИХ-д биднийг төлөөлнө гэж сонгогдсон гишүүд биднийг төлөөлдөггүй юм байна. Монголд сөрөг хүчин гэж байхгүй нь бодит үнэн юм байна. Бид үүнийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өөр өөрсдийнхөө толгой байя, удирдагч байя, зоригтой байя. Аливаа асуудалд бодитоор хандъя. Оролцоогоо бодитой болгож, амьдралынхаа эзэн болцгооё. Бидэнд өөр сонголт байхгүй юм байна.

 

 

Ө.АНХЗАЯА

 

 

 

 

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Б.Цацрал: Хүссэн хүсээгүй монголчууд цагаан сарын дараа үнийн өсөлт, татварын дарамтандаа сөхөрнө DNN.mn

Энэ сарын 11-ний өдрөөс эхэлсэн “Засгийн газар огцор” жагсаалын явцын талаар “Эрх чөлөөний эвсэл” намын тэргүүн Б.Цацралтай ярилцлаа...

img

1 цагийн дараа

Бөөрөлжүүтийн цахилгаан станц төвийн нэгдсэн системд 150МВт эрчим хүч нийлүүлж байна DNN.mn

Өнгөрсөн жил Улаанбаатар хот 200 МВт эрчим хүчний дутагдалтай байсан бол Бөөрөлжүүтийн 150 МВт хүчин чадалтай цахилгаан станц, Баган...

img

3 минутын дараа

Иргэдийн 40.6 хувь гар утасны аппликейшнаар автобусны картаа цэнэглэжээ DNN.mn

2024 оны турш иргэд нийт 9.18 сая удаа Umoney картаа цэнэглэсэн ба нийт цэнэглэлтийн мөнгөн дүнгийн 40.6 хувийг гар утасны аппликейш...

img

28 минутын өмнө

ЭЗБХ: Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив DNN.mn

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.01.23) хуралдаан гишүүдийн 52 хувийн ирцтэйгээр 09 цаг 27 минутад эхэл...

img

1 цагийн өмнө

П.Очирбатын нэрэмжит гудамжтай боллоо DNN.mn

Монгол улсын анхны Ерөнхийлөгч, төр нийгэм, шинжлэх ухаан, боловсролын салбарын нэрт зүтгэлтэн, академич, шинжлэх ухааны доктор, про...

img

1 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд