мэдээ
Бөөрөлжүүтийн цахилгаан станц төвийн нэгдсэн системд 150МВт эрчим хүч нийлүүлж байна DNN.mn
Админ
2025 оны 1 сарын 23
25
Өнгөрсөн жил Улаанбаатар хот 200 МВт эрчим хүчний дутагдалтай байсан бол Бөөрөлжүүтийн 150 МВт хүчин чадалтай цахилгаан станц, Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц тус тус төвийн системд эрчим хүч нийлүүлснээр дутагдалтай байсан эрчим хүчний хэрэглээг нөхөөд байна.
Тодруулбал, Улаанбаатар хот анх удаа дотоодын зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, тус бондоос 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан.
Ингэснээр 2011 онд эхэлсэн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн эхний 150 МВт хүчин чадалтай станцыг өнгөрсөн аравдугаар сард ашиглалтад оруулсан билээ.
Тус станц өнгөрсөн 12 дугаар сарын 26-ны шөнийн 23:33 цагт төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдож, 150 МВт цахилгаан эрчим хүч нийлүүлж байна.
Мөн Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц төвийн системд өнгөрсөн 12 дугаар сарын 13-наас эрчим хүч нийлүүлж байгаа юм.
Батарей хуримтлуурын станц энэ сарын 21-ний өдрийн байдлаар нийт 8,881.7 МВт.ц эрчим хүч нийлүүлээд байна.
Б.Цацрал: Хүссэн хүсээгүй монголчууд цагаан сарын дараа үнийн өсөлт, татварын дарамтандаа сөхөрнө DNN.mn
Энэ сарын 11-ний өдрөөс эхэлсэн “Засгийн газар огцор” жагсаалын явцын талаар “Эрх чөлөөний эвсэл” намын тэргүүн Б.Цацралтай ярилцлаа...
1 цагийн дараа
Бөөрөлжүүтийн цахилгаан станц төвийн нэгдсэн системд 150МВт эрчим хүч нийлүүлж байна DNN.mn
Өнгөрсөн жил Улаанбаатар хот 200 МВт эрчим хүчний дутагдалтай байсан бол Бөөрөлжүүтийн 150 МВт хүчин чадалтай цахилгаан станц, Баган...
16 минутын дараа
Иргэдийн 40.6 хувь гар утасны аппликейшнаар автобусны картаа цэнэглэжээ DNN.mn
2024 оны турш иргэд нийт 9.18 сая удаа Umoney картаа цэнэглэсэн ба нийт цэнэглэлтийн мөнгөн дүнгийн 40.6 хувийг гар утасны аппликейш...
15 минутын өмнө
ЭЗБХ: Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив DNN.mn
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.01.23) хуралдаан гишүүдийн 52 хувийн ирцтэйгээр 09 цаг 27 минутад эхэл...
35 минутын өмнө
П.Очирбатын нэрэмжит гудамжтай боллоо DNN.mn
Монгол улсын анхны Ерөнхийлөгч, төр нийгэм, шинжлэх ухаан, боловсролын салбарын нэрт зүтгэлтэн, академич, шинжлэх ухааны доктор, про...
1 цагийн өмнө
Сэтгэгдлүүд