мэдээ
ХӨСҮТ: Менингококк халдварын сэжигтэй тохиолдол нэмэгдээгүй DNN.mn
Админ
2025 оны 2 сарын 02
24
Нийслэлийн Налайх дүүрэгт 2025 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Менингококк халдвар, нэн хүнд явцтай Менингококкцеми үжил, үжлийн шок, олон эрхтний дутагдал оноштой эмчлэгдэж байсан бага насны хүүхэд эндсэн харамсалтай хэрэг гарсан. Халдварын голомтод Халдварт өвчин судлалын үндэсний төв, Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн хамтарсан баг хариу арга хэмжээ авч ажиллаж байна. Түүнчлэн менингококк халдвар нийслэлд бүртгэгдсэнээс үүдэн Эрүүл мэндийн яам, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг улсын эмнэлгүүдийн удирдлагуудад Менингококк халдварын тархалт, урьдчилан сэргийлэх чиглэлд хэрхэн ажиллах чиглэл өгчээ.
Одоогоор нийслэлийн Баянгол,Баянзүрх дүүрэгт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдолд үзлэг шинжилгээ хийж байна.
Харин цахим орчин тавигдаад буй “Хан-Уул дүүргийн 19-р хороонд менингококк халдварын сэжигтэй тохиолдол илэрч ХӨСҮТ-д үзлэг шинжилгээ хийлгэж байна” гэх мэдээлэл худал болохыг ХӨСҮТ-өөс мэдээллээ. Өнөөдрийн байдлаар менингококк халдварын сэжигтэй тохиолдол нэмэгдээгүй бөгөөд Даваа гаригт албаныхан мэдээлэл өгнө.
Хоёрдугаар сарыг ахмадын эрүүл мэндийг дэмжих сар болголоо DNN.mn
Эрүүл мэндийн сайдын санаачилгаар хоёрдугаар сарыг “Ахмад настны эрүүл мэндийг дэмжих сар” болгож, нарийн мэргэжлийн 17 төрлийн урьд...
6 цагийн дараа
Менингококкт халдвар илэрсэн сургууль цэцэрлэгийг цахимд шилжүүлжээ DNN.mn
Улсын онцгой комиссоос менингококкт халдвар илэрсэн дүүргийн сургууль цэцэрлэгийг цахимд шилжүүлсэн талаар мэдээлэв. Тус комисс дара...
5 цагийн дараа
Ирэх долоо хоногт хүйтний эрч чангарна DNN.mn
Ирэх долоо хоногт цаг агаар хүйтэрч ихэнх газраар цас орж, цасан шуурга шуурна гэж Цаг уур орчны шинжилгээний газраас сэрэмжлүүлэв. ...
4 цагийн дараа
ХӨСҮТ: Менингококк халдварын сэжигтэй тохиолдол нэмэгдээгүй DNN.mn
Нийслэлийн Налайх дүүрэгт 2025 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Менингококк халдвар, нэн хүнд явцтай Менингококкцеми үжил, үжлийн шок,...
3 цагийн дараа
Ховд аймгийн зарим суманд өвөлжилт хүндэрч байна DNN.mn
Ховд аймгийн зарим сумдад өвөлжилт хүндэрч, мал хорогдож эхэлжээ.
...3 цагийн дараа
Сэтгэгдлүүд