Улаанбаатар

weather

Loading weather data...

2 сарын 02

Валютын ханш

value

мэдээ

Менингококкт халдвар илэрсэн сургууль цэцэрлэгийг цахимд шилжүүлжээ DNN.mn

trend

Админ

img

2025 оны 2 сарын 02

img

17

news-img

Улсын онцгой комиссоос менингококкт халдвар илэрсэн дүүргийн сургууль цэцэрлэгийг цахимд шилжүүлсэн талаар мэдээлэв. Тус комисс дараах мэдэгдлийг гаргажээ. Үүнд,

Нийслэлд энэ оны нэгдүгээр сарын 28-ны өдөр менингококкт халдварын тохиолдол гарсантай холбогдуулан Халдварт өвчин судлалын үндэсний төв, Налайх дүүргийн онцгой комисс, Нийслэлийн эрүүл мэндийн газар болон холбогдох байгууллагууд тандалт, шуурхай хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Дүүргийн онцгой комиссын шийдвэрээр Налайх дүүргийн Голомт сургуулийн бага сургууль, 160 дугаар сургууль, 307 дугаар цэцэрлэгийн хичээл сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлсэн. Ойрын хавьтлуудыг тусгаарлан эрүүл мэндийн байгууллагын хяналтад авах, шинжилгээ авах, сургууль, цэцэрлэгүүдэд ариутгал, халдваргүйтгэл хийх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна.

Түүнчлэн тус дүүрэгт Халдварт өвчин судлалын үндэсний төвийн тандалтын баг дүүргийн эрүүл мэндийн төвтэй хамтран хариу арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Эрүүл мэндийн яамнаас нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг харьяа эмнэлгүүдийн удирдлагуудад менингококкт халдварын тархалт, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох үүрэг даалгаварыг өгч, удирдлага зохицуулалтаар ханган ажиллаж байна.

Нийслэлийн Баянгол дүүрэгт 2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр менингококкт халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн боловч лабораторийн шинжилгээгээр үгүйсгэгдсэн байна. Баянзүрх дүүрэгт тууралтат халдварын тохиолдол бүртгэгдсэн бөгөөд Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтүүлэн эмчилж байна. Одоогоор лабораторийн шинжилгээний хариу хүлээгдэж байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн тандалтын баг холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна.

Улсын онцгой комисс болон Шуурхай штабаас Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийслэл, дүүргийн онцгой комисстой менингококкт халдварын тархалт, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тогтмол мэдээлэл солилцож, хяналт тавин ажиллаж байна.

Иймд та бүхэн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр эрүүл мэндийн байгууллагаас гаргаж зөвлөмжийг хэрэгжүүлж, менингококкт халдварын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлэгийн байгууллагад хандахыг зөвлөж байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Хоёрдугаар сарыг ахмадын эрүүл мэндийг дэмжих сар болголоо DNN.mn

Эрүүл мэндийн сайдын санаачилгаар хоёрдугаар сарыг “Ахмад настны эрүүл мэндийг дэмжих сар” болгож, нарийн мэргэжлийн 17 төрлийн урьд...

img

6 цагийн дараа

Менингококкт халдвар илэрсэн сургууль цэцэрлэгийг цахимд шилжүүлжээ DNN.mn

Улсын онцгой комиссоос менингококкт халдвар илэрсэн дүүргийн сургууль цэцэрлэгийг цахимд шилжүүлсэн талаар мэдээлэв. Тус комисс дара...

img

5 цагийн дараа

Ирэх долоо хоногт хүйтний эрч чангарна DNN.mn

Ирэх долоо хоногт цаг агаар хүйтэрч ихэнх газраар цас орж, цасан шуурга шуурна гэж Цаг уур орчны шинжилгээний газраас сэрэмжлүүлэв. ...

img

4 цагийн дараа

ХӨСҮТ: Менингококк халдварын сэжигтэй тохиолдол нэмэгдээгүй DNN.mn

Нийслэлийн Налайх дүүрэгт 2025 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Менингококк халдвар, нэн хүнд явцтай Менингококкцеми үжил, үжлийн шок,...

img

3 цагийн дараа

Ховд аймгийн зарим суманд өвөлжилт хүндэрч байна DNN.mn

Ховд аймгийн зарим сумдад өвөлжилт хүндэрч, мал хорогдож эхэлжээ.

...
img

3 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд