мэдээ
З.Болорцэцэг: Бронхиттой, хатгалгаатай хүүхдийг гүйлгэж, харайлгах нь буруу. Аль болох амрааж, унтуулах хэрэгтэй DNN.mn

Админ
2025 оны 2 сарын 02

615

“Зинт клиник”-ийн хүүхэд, нярайн эмч З.Болорцэцэгтэй бронхит болон нярай хүүхдийн уушгины хатгалгааг хэрхэн эмчлэх, урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа.
-Бронхит, уушгины хатгалгаа хоёр юугаараа ялгаатай вэ. Аль нь илүү хүндрэх эрсдэлтэй вэ?
-Уушгины цулцан руу агаар дамжуулдаг мод шиг хэлбэртэй хоолойг мөгөөрсөн, гуурсан хоолой гэнэ. Гуурсан хоолойн үрэвслийг бронхит гэж нэрлэдэг. Харин уушгины цулцангийн үрэвслийг хатгалгаа гэнэ. Бронхит нь ихэвчлэн вирусээр үүсгэгддэг бол хатгалгаа нь вирус, нян, мөөгөнцрөөр үүсгэгддэг. Эдгээр нь хавсарч болдог. Бронхит дийлэнхдээ 1-2 долоо хоноод эдгэрдэг ч хатгалгаагаар хүндрэх тохиолдол бий. Харин уушгины хатгалгаа нь бронхитоос хавьгүй хүнд өвчин. Хатгалгаа нь амьсгалын дутагдал, уушгины буглаа, цээжинд шингэн хурах зэрэг хүндрэл өгч болзошгүй байдаг. Түүнчлэн бусад эрхтэн тогтолцооны хүндрэл ч үүсдэг тохиолдол бий. Тэгэхээр бронхит нь вирусээр үүсгэгддэг арай хөнгөн, хатгалгаа нь хамаагүй хүнд өвчин гэж ойлгож болно.
-Архаг бронхит ихэвчлэн ямар шалтгаанаас үүддэг юм бол. Ямар эмчилгээ хийхийг зөвлөдөг вэ?
-Архаг бронхит нь сургуулийн болон өсвөр насны хүүхдэд ховор тохиолддог нянгийн шалтгаантай архаг үрэвсэл юм. Энэ нь цаашид насанд хүрэхэд бронхэктаз, уушгины архаг бөглөрөлт өвчин зэрэг хүнд өвчинд хүргэх эрсдэлтэй. Агаарын бохирдол нь архаг бронхит үүсэх маш том эрсдэлт хүчин зүйлд тооцогддог. Эмчилгээний тухайд хүүхдийн нас, биеийн байдал, өмнө нь хийгдэж байсан эмчилгээ, цэрний нян судлалын шинжилгээнээс хамаарч тохирсон антибиотикийг сонгон 2-6 долоо хоног уух эсвэл тарилга хийлгэхийг зөвлөдөг. Харин насанд хүрэгчдийн хувьд нян биш ихэвчлэн тамхи, ажлын байрны тоос тоосонцор зэрэг шалтгаантай байдаг.
-Бага насны хүүхдүүдийн дунд амьсгалын замын өвчлөл одоогоор ямар байна вэ?
-Сургуулийн амралтын нэг сарын хугацаанд амьсгалын замын өвчлөл бүх насны хүмүүсийн дунд эрс буурсан. Цагаан сарын үеэр өвчлөл нэмэгддэг тал бий. Одоогоор томуугийн А вирус, амьсгалын замын синтициал вирус давамгайлж байна.
-Сүүлийн үед нярай хүүхдүүдийн дунд уушгины хатгалгаа ямар байна вэ. Ихэвчлэн юунаас шалтгаалж үүсдэг юм бол?
-Өнгөрсөн оны арав, арваннэгдүгээр сард нярай хүүхдийн дунд уушгины хатгалгаа элбэг байсан. Нян, вирус, мөн эдгээр нь хавсарч тохиолдлоо. Агаар дуслын замаар халдварладаг учраас нярай хүүхдэд эцэг эх, асран хамгаалагч нар нь халдвар тараадаг гэсэн үг. Тиймээс ханиаж найтаахдаа ам хамраа таглах, гараа өдөрт зургаагаас цөөнгүй удаа бүлээн усаар савандаж угаах, чийгтэй цэвэрлэгээ хийх, нярай хүүхдээ олон хүнтэй газраар авч явахгүй байх, агаарын сэлгэлцэл хийх хэрэгтэй. Мөн хүүхдээ эхний зургаан сар дан хөхөөр хооллож хоёр нас хүртэл нь хөхүүлэх, товлолын дагуу вакцинд нь хамруулах, Д витамин тогтмол уулгах зэрэг нь уушгины хатгалгаанаас урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой. Үүнийг бүгд мэддэг болсон ч хангалтгүй байгаагаас хүүхэд өвчилдөг гэж ойлгож болно.
-Уушгины хатгалгаа эдгэсний дараа хүний биед ямар нэгэн уршиг үлдэх үү. Ер нь амьсгалын замын өвчлөлөөс үүдээд хүний биеийн бусад эрхтэн тогтолцоо гэмтэх эрсдэл бий юу?
-Уушгины хатгалгааны үндсэн шинж нь амьсгаадах, амьсгалахад бэрхшээлтэй болох юм. Ийм шинж илэрч байвал хатгалгаа гэж шууд оношилно. Мэдээж халуурах, ханиалга, ядрах, хоолонд муудах зэрэг шинжүүд илэрнэ. Гурван сар хүрээгүй хүүхэд хатгаа авбал заавал эмнэлэгт хэвтүүлж эмчилдэг. Харин гурваас дээш сартай, хатгалгаа нь хүнд биш бол гэрээр антибиотик уулгаж эмчилнэ. Хүнд болон маш хүнд хэлбэрийн хатгалгааг эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт эмчилдэг. Хүндрэлгүй уушгины хат галгаа бол бүрэн төгс эмчлэгддэг, ямар нэг уршиг үлдэхгүй. Харин хатгалгааны хүндрэлүүд үүссэн бол маш хэцүү. Уушгины хүнд, маш хүнд хатгалгааны үед бие махбод хүчилтөрөгчийн дутагдалд ордог аюултай. Хүчилтөрөгчийн дутагдалд хамгийн эмзэг эрхтэн бол тархи гэдгийг бүгд сайн мэддэг. Энэ шалтгаанаар тархины хүчилтөрөгчийн дутагдал үүсч болно. Мөн үжил, менингит зэрэг өвчнөөр бусад эрхтэн тогтолцоо гэмтэх эрсдэл бага. Эдгээр ноцтой хүндрэлүүд азаар ховор тохиолддог. Нэг зүйлийг хэлэхэд хүүхдийнхээ бронхит, хүнд биш хатгалгааг гэрээр эмчлэх боломжтой байхад эцэг эхчүүд, эмч нар маань ч эрсдэлээс айж эмнэлэгт хэвтүүлж, тариагаар эмчлүүлэх явдал хэвээр байна. Энэ нь эмч, сувилагч, эмнэлгийн зохиомол ачааллыг үүсгэдэг гэж хэлж болно.
-Наад зах нь хүүхдэд ханиалгах шинж тэмдэг илэрлээ гэж бодоход эмчид хэзээ хандах вэ?
-Гурван сар хүрээгүй хүүхэд ханиалгаж эхэлбэл аль болох эрт эмчид хандах нь зөв. Харин гурван сар хүрсэн бол өндөр халуурах, халуунгүй үедээ амьсгаадах, шуугиантай амьсгалах шинж илрээгүй бол гэрээр арав хоног хүртэл харж болно.
-Бронхитыг гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх вэ?
-Бронхит буюу гуурсан хоолойн үрэвсэл нь вирусээр үүсгэгддэг учраас гэрээр шинж тэмдгийн эмчилгээ хийдэг. Жишээ нь, халуун бууруулах, өвдөлт намдаах, ханиалга зөөллөх эм бэлдмэлүүд хэрэглэж, ердийнхөөсөө илүү шингэн уулгаж, сайн хооллох, дулаан байлгах зэргээр гэрээр асарна. Товчхондоо шинж тэмдгийн эмчилгээ хийж, асаргаагаа сайжруулж хүүхдээ ажиглах хэрэгтэй. Үүнийг эцэг эхчүүд маань сайн мэддэг. Гэтэл хүүхдээ өндөр халуураагүй үед халууныг нь бууруулах эм, антибиотик өгөөд зогсохгүй эмнэлэгт хандаад тариулах гэдэг. Энэ бол хоцрогдсон, өөрчлөгдөх ёстой хандлага юм. Жишээ нь, 38.5 хэмээс дээш халуурсан үед л эм өгнө. Хэрэв ингэж халуураагүй байхад халууныг нь буу руулаад байвал бронхит болон хатгалгааны явц нь удааширна гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, халуурах нь өвчинтэйгөө тэмцэж байгаа маш чухал механизм гэсэн үг. Амьсгалын замын аль ч өвчний үед цэвэр агаар маш чухал байдаг. Бронхиттой, хатгалгаатай хүүхдийг гүйлгэж, харайлгах нь буруу. Харин аль болох амрааж унтуулах хэрэгтэй. Хүүхдийн эмч нар ханиад, хатгалгаатай хүүхдийг нас, хүнд хөнгөн зэргээс хамаарч 1-2 долоо хоног цэцэрлэг сургууль, дасгал хөдөлгөөн, дугуйлан секцээс чөлөөлж сайн амрахыг зөвлөдөг.
-Архаг бронхит ихэвчлэн ямар шалтгаанаас үүддэг юм бол. Эмчилгээний тал дээр юу зөвлөдөг вэ?
-Архаг бронхит нь сургуулийн болон өсвөр насны хүүхдэд ховор тохиолддог нянгийн шалтгаантай архаг үрэвсэл юм. Энэ нь цаашид насанд хүрэхэд бронхэктаз, уушгины архаг бөглөрөлт зэрэг хүнд өвчинд хүргэх эрсдэлтэй. Агаарын бохирдол нь архаг бронхит үүсэх маш том эрсдэлт хүчин зүйлд тооцогддог. Эмч хүүхдийн нас, биеийн байдал, өмнө нь хийгдэж байсан эмчилгээ, цэрний нян судлалын шинжилгээнээс хамаарч тохирсон антибиотикийг сонгон 2-6 долоо хоногоор хэрэглэхийг зөвлөдөг. Харин насанд хүрэгчид архаг бронхиттой болох нь нянгийн шалтгаан биш ихэвчлэн тамхи, ажлын байрны тоос тоосонцор зэргээс үүддэг.
Г.Балгармаа





ХЗБХ: Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.06.10) хуралдаан гишүүдийн 59.1 хувийн ирцтэйгээр 10 цаг 45 минутад эхэлж...
8 цагийн дараа
Ховд аймгийн Жаргалант сумын иргэн Б: Алга болоод байгаа 17 настай хүү өмнө нь мөрийтэй тоглоомын асуудалд холбогдож байсан. Үүнд иргэд эцэг эхийг нь буруутгаж байна
Зургадугаар сарын 1-нд Ховд аймгийн Жаргалант сумын төвөөс 17 настай хүү алга болоод 10 хоног болж байна. Цагдаагийн байгууллагад ду...
7 цагийн дараа
Албадан гаргах ажиллагаанд нь санаатай саад учруулсан Шведийн Хаант Улсын иргэнийг хуяглан хүргэлээ
Албадан гаргах ажиллагаанд саад учруулж, Монгол Улсын хууль тогтоомжийг удаа дараа зөрчсөн Шведийн Хаант Улсын иргэн Cambaza Celeste...
7 цагийн дараа
Соёлын сайд Ч.Номин дараагийн Засгийн газарт ажиллахгүй гэдгээ мэдэгдлээ
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин дараагийн Засгийн газарт ажиллахгүй гэдгээ өнөөдөр /2025.06.10/ цахим хуудсаар...
7 цагийн дараа
Монгол улсын нутаг дэвсгэрээс анх удаа мөнгөн гэрэгэ олдлоо
Мөнгөн гэрэгэг Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг Улаан даваа хэмээх газраас 2024 оны 5 дугаар сард нутгийн иргэн А.Ансаган, Х.Ам...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд

TravisPhowl
¡Hola, amantes del entretenimiento y la fortuna !
Es una forma moderna y segura de apostar.
Casinos online fuera de espaГ±a con juegos de pГіker en vivo – п»їhttps://casinofueradeespana.xyz/
Casino fuera de EspaГ±a es una tendencia en alza entre jugadores experimentados. Buscan sitios con menos restricciones y mГЎs oportunidades de ganar. La evoluciГіn del juego estГЎ en tus manos.
¡Que disfrutes de logros impresionantes !

KevinExcIz
¡Hola, aficionados al casino !
Las casas de apuestas sin licencia ofrecen una plataforma ideal para quienes buscan jugar sin las restricciones tradicionales. [url=http://apuestas-sin-licencia.net/]п»їcasas de apuestas sin licencia[/url] En casas de apuestas sin licencia en EspaГ±a, la privacidad y la rapidez de acceso son clave para muchos usuarios. Estas casas de apuestas no reguladas cuentan con un catГЎlogo variado que atrae a apostadores de todos los niveles.
Apuestas-sin-licencia.net para acceder a promociones sin condiciones – http://apuestas-sin-licencia.net/
Muchas casas no reguladas ofrecen apuestas automГЎticas programadas por IA para jugadores sin tiempo libre.
¡Que disfrutes de victorias inolvidables !

MatthewSorie
¡Hola, usuarios de plataformas de apuestas !
El bono se activa automГЎticamente tras el registro. [url=http://25girosgratissindeposito.xyz/]giros gratis sin depГіsito[/url] No necesitas hacer nada mГЎs.
Disfruta de free spins sin depГіsito en tu casino favorito – http://25girosgratissindeposito.xyz/
Aprovecha los giros gratis sin depГіsito EspaГ±a para jugar tГtulos populares sin arriesgar. Una forma segura de comenzar en el mundo del casino online. ВЎTotalmente gratis!​
¡Que tengas excelentes recompensas !

Davidpes
¡Hola, aficionados al casino !
AsГ puedes conocer los casinos sin tener que arriesgar dinero de tu bolsillo.
Explora los mejores casinos online que ofrecen 10€ gratis sin depósito. Estas promociones te permiten jugar y ganar sin riesgos. Aprovecha esta oferta exclusiva y comienza tu aventura en el mundo del casino.
ObtГ©n 10 euros gratis por registrarte hoy mismo – https://www.youtube.com/watch?v=DvFWSMyjao4&list=PLX0Xt4gdc3aLv2xrbmSCzHqZw12bA17Br
¡Que tengas excelentes premios gordos !

Josephmof
¡Hola aventureros de la fortuna !
Usa tus spins gratis sin depГіsito para probar juegos nuevos.
Con cada giro gratuito aumentas tus posibilidades con 25 giros gratis sin depГіsito en slots destacadas.
¡Que tengas magníficas jugadas !

NathanDyday
?Hola cazadores de suerte
La mejor manera de jugar sin riesgo es con giros gratis por registro sin depГіsito EspaГ±a. [url=п»їhttps://100girosgratissindepositoespana.guru/]100 giros gratis sin depГіsito pokerstars[/url] ВЎAprovГ©chalo ya!
Juega a tus juegos favoritos con 100 giros gratis sin depГіsito PokerStars. Solo por registrarte accedes a esta increГble oferta. ВЎAprovecha antes de que expire!
Accede a giros gratis por registro sin depГіsito – https://100girosgratissindepositoespana.guru/
?Que tengas excelentes recompensas !