мэдээ
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, М.Оюунчимэг, Н.Оюундарь нар мэдээлэл хийлээ

2016 оны 12 сарын 26

10
Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар батласан билээ. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, М.Оюунчимэг, Н.Оюундарь нар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдсантай холбогдуулж өнөөдөр /2016.12.26/ Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийсэн юм.
УИХ-ын гишүүн Н.Оюундарь хэвлэлийн бага хурлыг нээж хэлсэн үгэндээ, Уг хуулийн төслийг батлуулах ажлын хэсэг УИХ-ын гишүүн Л.Цогзолмаа, М.Оюунчимэг А.Ундраа, Х.Нямбаатар, Д.Цогтбаатар, Б.Пүрэвдорж нарын өргөн бүрэлдэхүүнээр ажиллаж, гурван сарын хугацаанд хууль тогтоомжтой танилцахаас гадна, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр ажилладаг гадаад дотоодын олон улсын байгууллага, Төрийн бус байгууллага, судлаачтай уулзах, цаашлаад түр хамгаалалтын байруудаар явж газар дээр нь биечлэн танилцсан юм. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэд хэдэн онцлогтой болсон. Тухайлбал, уг хуулиар эхнэр нөхөр, үр хүүхдийн хоорондын харилцааг зохицуулах төдий бус хамтран амьдрагчид, салсан гэр бүлийн асуудлыг ч хөндөж хамрах хүрээг нь өргөжүүлсэн. Түүнчлэн гэр бүлийн хүчирхийллийн талаархи мэдээллийн сувгуудыг тэлэх, тэр дундаа хөршийн үүргийг тодорхойлж, удаа дараагийн гэмт үйлдлийг мэдээлээгүй айл хөршид хариуцлага тооцохоор болсон. Цаашлаад гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх, хамтарсан баг хэрхэн ажиллах бүх зохицуулалтыг тодорхой болгосон гэдгийг онцолж байлаа.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг энэ үеэр “2004 онд батлагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон шийдэл, тодорхой бус асуудлуудыг шинэчилсэн найруулгаар зохицуулж өгсөн. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн тоо 38.8 хувьд хүрэхийн зэрэгцээ энэ нь улам харгис хэрцгий шинжтэй болоод байгаа юм. Тиймээс энэ хуулиар гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийг тогтоодог боллоо. Өмнө нь гэр бүлийн орчинд үйлдэгдсэн хүчирхийллийн 90 орчим хувь нь шүүхийн шатанд хохирогч нь гомдлоо татсан байдлаар дуусдаг байв. Ингэснээр асуудлыг даамжруулах, амь насанд хүрэх хүртлээ бугшсан байдалд хүргэдгийг та бүхэн мэдэж байгаа. Харин одоо аюулын байдлын зэргийг мэргэжлийн байгууллагууд газар дээр нь очиж тогтоохоор болсон. Уг хууль 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжих тул энэ хугацаанд Засгийн газар, холбогдох яамдуудад хуулийн хүрээнд дагалдах долоон журмыг батлах үүрэг, чиглэлийг өгсөн гэдгийг онцоллоо.
Харин УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг хэрэгжүүлэхийн тулд захиргааны байгууллагууд итгүүлэх, албадах аргыг хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг соён гэгээрүүлэх, сургалт мэдээлэл явуулах, хуулиа сурталчлан таниулах чиглэлээр өргөн хүрээтэй ажиллах юм. Хууль сурталчлаад, энэ талаар сургалт мэдээлэл явуулаад байхад зөрчил гаргасан анхны тохиолдолд захиргааны хариуцлага хүлээлгэнэ. Харин удаа дараагийн үйлдэл гаргавал үүнийг гэмт хэрэг гэж үзэн албадах буюу холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж эхлэхээр холбогдох эдийн засгийн зардлыг 2017 оны улсын төсөвт суулгаагаагүй ч, олон улсын байгууллага, дотоод нөөц боломжид тулгуурлан шийдэхээр болсон гэж байв. Ийнхүү мэдээлэл өгсний дараа УИХ-ын гишүүд, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.





Б.Түвшинтөгс: Амиа хорлосон багшийн цалинг хуурамч дипломтой эсэхээс үл хамааран ажил үүргээ гүйцэтгэснийг нь үнэлж олгосон
Саяхан Хөвсгөл аймгийн Арбулаг сумын сургуулийн математикийн багш хуурамч диплом ашигласан хэрэгт буруутгагдаж, 126 сая төгрөгийг ул...
8 цагийн дараа
Үндэсний хувцсаар гоёсон 7000 гаруй хүн баярын жагсаалд оролцлоо
Үндэсний их баяр наадмын хүрээнд “Үндэсний хувцасны өдөр”-ийг тохиолдуулан “Дээлтэй Монгол” наадмыг өнөөдөр төв талбайд зохион байгу...
7 цагийн дараа
Д.Бямбацогт: Ерөнхийлөгч шагнал гардуулахдаа “Чамаар ард түмэн их бахархаж байна. Илүү сайн уран бүтээл хийгээрэй” гэсэн
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээнмандуулсны 114, Ардын хувьсгалын 104 ж...
7 цагийн дараа
Трамп 14 улсын тарифыг наймдугаар сар хүртэл хойшлуулав
АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп 14 улсын импортод ногдуулахаар болоод байсан өндөр хувьтай тарифыг 8-р сар хүртэл хойшлуулах шийдвэр гарг...
7 цагийн дараа
Нийслэлийн хэмжээнд 10 байршилд шугам сүлжээний ажил гүйцэтгэж байна
Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдрийн байдлаар 10 байршилд шугам сүлжээний ажил гүйцэтгэж байгаа бол 3 байршилд шугам сүлжээний ажил ...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд