Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 04

Валютын ханш

value

мэдээ

ГССҮТ-ийн эмч нар цээжний дурангийн мэс засал эмчилгээг орон нутагт нэвтрүүллээ DNN.mn

trend

Админ

img

2025 оны 2 сарын 26

img

25

news-img

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эмч, мэргэжилтнүүд цээжний хөндийн битүү гэмтэл болон дурангийн мэс засал, олон хавирганы тогтворгүй хугарлыг бэхлэх эмчилгээг эх орондоо нутагшуулан, эмнэлгийн тусламж үйлчилгээнд өдгөө 7 дахь жилдээ хэрэгжүүлэн ажиллаж байна.

Тус тасгийн эмч нар алсын дуудлагаар хөдөө орон нутагт ажиллаж, яаралтай тусламж үзүүлэхээс гадна орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг ажлын байран дээр нь сургаж чадавхжуулан, хамтарсан үзлэг оношлогоо болон мэс засал эмчилгээ хийж буй юм.

Уг ажлын үр дүнд Сүхбаатар, Өмнөговь, Дорноговь, Хэнтий, Говь-Алтай, Булган аймгийн эмнэлэгт цээжний хөндийн битүү гэмтэл болон дурангийн мэс засал, хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээ хийж эхэлснээр орон нутгийн иргэдэд цаг алдалгүй тусламж үйлчилгээ үзүүлж, лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагын ачаалал, төвлөрлийг сааруулахад чухал ач холбогдолтой ажил болсон билээ.

ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эмч нар 2023 онд 14 удаа алсын дуудлагаар ажиллаж, орон нутгийн 12 иргэнд мэс засал эмчилгээ хийсэн бол, 2024 онд 28 удаагийн үйл ажиллагаагаар нийт 27 иргэнд мэс засал эмчилгээг амжилттай хийжээ.

Тасгийн хамт олон цаашид цээжний дурангийн мэс засал эмчилгээг түлхүү хийх, энэхүү эмчилгээний арга технологийг нутагшуулах, нийслэл болон орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг төрөлжсөн нарийн мэргэжлээр сургаж чадавхижуулахад анхаарах зэрэг зорилтот томоохон ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байна гэж ГССҮТ-өөс мэдээллээ. 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

15 байршилд явган хүний зам шинэчилж эхэлжээ

Нийслэлийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Олимпын гудамж зэрэг 15 байршилд явган хүний замыг байгалийн чулу...

img

8 цагийн дараа

Монголын хоккейчид Хонконгийн багт ялагдаж, IV байр эзэллээ

Мехсикийн Мехико хотод шайбтай хоккейн эрэгтэйчүүдийн гуравдугаар дивизоны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эдгээр өдрүүдэд болж б...

img

7 цагийн дараа

Цагаан даваа болон Солонготын даваа цасанд боогджээ

Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 4-ний 10:00 цагийн байдлаар улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээгээр 41 чиглэ...

img

7 цагийн дараа

Улаанбурхан өвчин нэг хоногт 32 тохиолдлоор нэмэгдлээ

Улаанбурхан өвчин нэг хоногт 32 тохиолдлоор нэмэгдлээ. Тодруулбал, Улаанбурхан өвчнөөр өнөөдрийг хүртэл 1198 хүн өвдсөн байна. Үүнээ...

img

7 цагийн дараа

Иргэд: Эмнэлгийн үйлчилгээ авах гэж яваад биеэ улам дордууллаа

Иргэд эмнэлгийн үйлчилгээ авахын тулд доод тал нь нэг сар 14 хоног хүлээж байгаагаас гадна эмч нарын хайхрамжгүй, хүйтэн хөндий, ихэ...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд