мэдээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! DNN.mn

Админ
2025 оны 3 сарын 11

1

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 11-ний өдөр Дорнодын хойд хэсгээр их хэмжээний цас орж, Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр цасан шуурга шуурч, Дундговийн зүүн хэсэг, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 11-нд төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг онцгойлон анхааруулж байна.
2025 оны гуравдугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.
Ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 10-15 хэм, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, говийн бүс нутгаар 5-10 хэм дулаан, бусад нутгаар 2 хэмийн хүтйнээс 3 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч 2-4 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч 0-2 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч 2-4 хэм хүйтэн байна.
2025 оны гуравдугаар сарын 12-ноос 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Гуравдугаар сарын 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд баруун аймгуудын аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд говийн бүс нутгийн өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 12, 13-нд Алтайн салбар уулс, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 13-18 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн байна.





Энэ онд нийслэлийн 10 байршилд борооны ус зайлуулах шугам угсарна
Энэ онд нийслэлийн 10 байршилд нийт 16 км урт борооны ус зайлуулах шугам угсарна. Борооны ус зайлуулах шугам угсралтын ажлын талаар ...
7 цагийн өмнө
Амьтны тухай хуулийн хэрэгжилтийг зургадугаар сарын 1-нээс дагаж мөрдөнө
УИХ-ын нэгдсэн чуулганы өчигдрийн /2025.05.03/-ийн хуралдаанаар таван асуудал хэлэлцлээ. Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөр...
8 цагийн өмнө
Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар сольж, шинэчилнэ
Нийслэлийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Олимпын гудамж зэрэг 15 байршилд явган хүний замыг байгалийн чулу...
9 цагийн өмнө
“Чингис хаан” олон улсын буудал руу явж буй нийтийн тээврийн үйлчилгээний автобус хөтөчтэй
Үндэсний өв соёлоо шингээсэн хувцастай хөтөч нар 3-5 орны хэлээр төвөггүй ярьдаг бөгөөд эх орныхоо түүх, соёлын талаар мэдлэгтэй, Мо...
10 цагийн өмнө
“Чингэлтэй хайрханы хишиг“ улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан болно
Өнөөдөр 13:00 цагаас “Чингэлтэй хайрханы хишиг” Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн эхэлнэ. Барилдаанд зодоглохо...
11 цагийн өмнө
Сэтгэгдлүүд