Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 04

Валютын ханш

value

мэдээ

Амьтны тухай хуулийн хэрэгжилтийг зургадугаар сарын 1-нээс дагаж мөрдөнө

trend

Админ

img

2025 оны 5 сарын 03

img

72

news-img

УИХ-ын нэгдсэн чуулганы өчигдрийн /2025.05.03/-ийн хуралдаанаар таван асуудал хэлэлцлээ.

Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн хүрээнд “Банкууд дэргэдээ ББСБ-ууд ажиллуулдаг. Өөрөөр хэлбэл, банкнаас арилжааны зориулалтай зээл авч, банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан иргэдэд хэрэглээний зээл хэлбэрээр өндөр хүүтэй олгож байгааг гишүүд онцолсон. Тодруулбал, 2024 онд банкнаас Банк бус санхүүгийн байгууллагуудын авсан зээл 700 гаруй тэрбум төгрөгт хүрчээ. Банкнаас жилийн 24 хувийн хүүтэй авсан зээлээ иргэдэд олгохдоо 36-50 хувь хүртэл нэмж байгаа. Улмаар ломбард дахин илүү өндөр хүүтэй зээл олгох зэрэг иргэдэд санхүүгийн дарамт үзүүлж буй асуудлыг УИХ-ын түвшинд зохицуулах шаардлагатай гэж үзсэн юм.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж Сүхбаатарын Эрдэнэбатыг чөлөөлж, Баяраагийн Рагчааг томиллоо.

Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Хуулийн хэрэгжилтийг 2025.06.01-ээс дагаж мөрдөнө.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж, эцийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засаг, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

15 байршилд явган хүний зам шинэчилж эхэлжээ

Нийслэлийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Олимпын гудамж зэрэг 15 байршилд явган хүний замыг байгалийн чулу...

img

8 цагийн дараа

Монголын хоккейчид Хонконгийн багт ялагдаж, IV байр эзэллээ

Мехсикийн Мехико хотод шайбтай хоккейн эрэгтэйчүүдийн гуравдугаар дивизоны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эдгээр өдрүүдэд болж б...

img

7 цагийн дараа

Цагаан даваа болон Солонготын даваа цасанд боогджээ

Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 4-ний 10:00 цагийн байдлаар улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээгээр 41 чиглэ...

img

7 цагийн дараа

Улаанбурхан өвчин нэг хоногт 32 тохиолдлоор нэмэгдлээ

Улаанбурхан өвчин нэг хоногт 32 тохиолдлоор нэмэгдлээ. Тодруулбал, Улаанбурхан өвчнөөр өнөөдрийг хүртэл 1198 хүн өвдсөн байна. Үүнээ...

img

7 цагийн дараа

Иргэд: Эмнэлгийн үйлчилгээ авах гэж яваад биеэ улам дордууллаа

Иргэд эмнэлгийн үйлчилгээ авахын тулд доод тал нь нэг сар 14 хоног хүлээж байгаагаас гадна эмч нарын хайхрамжгүй, хүйтэн хөндий, ихэ...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд