Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 04

Валютын ханш

value

мэдээ

Энэ онд нийслэлийн 10 байршилд борооны ус зайлуулах шугам угсарна

trend

Админ

img

2025 оны 5 сарын 03

img

67

news-img

Энэ онд нийслэлийн 10 байршилд нийт 16 км урт борооны ус зайлуулах шугам угсарна. Борооны ус зайлуулах шугам угсралтын ажлын талаар Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын Ерөнхий инженер С. Батсайханаас тодрууллаа.

Тэрбээр “Геодези, усны барилга, байгууламжийн газраас энэ зун Чингисийн өргөн чөлөөний авто замд 6 км борооны ус зайлуулах шугам угсрахаар төлөвлөж байгаа нь 2025 онд хийгдэх хамгийн урт ус зайлуулах шугам юм. Мөн борооны ус ихээр тогтож, иргэд зорчиход хүндрэл үүсгэдэг байршлууд болох Төмөр замын авто зогсоол орчимд, Алтай хотхоны арын туслах замд борооны ус зайлуулах шугам угсарна” гэлээ.

Энэ онд хийх борооны ус зайлуулах шугамын ажлууд:

  1. Төмөр замын авто зогсоол орчмын борооны ус зайлуулах шугамын ажил, Шугамын голч: 400-1500 мм, шугамын урт: 1793 метр,
  2. Энхтайвны гүүрний доод хэсгийн зам талбайн ус зайлуулах шугамын ажил
  3. Алтай хотхоны 14 дүгээр байр орчмын борооны ус зайлуулах шугамын ажил Шугамын урт: 412 метр,
  4. Энгельсийн гудамжны борооны ус зайлуулах шугамын шинэчлэл, өргөтгөлийн ажил, шугамын голч:400-600 мм, шугамын хүчин чадал: 0.102 м3/с, шугамын урт: 1003 метр,
  5. ТЭЦ-3-ын арын уулзвараас Дунд голын гүүр хүртэлх борооны ус зайлуулах шугамын шинэчлэл, өргөтгөлийн ажил, шугамын голч:300-1000 мм, шугамын хүчин чадал: 1398 метр, шугамын урт: 1398 метр,
  6. Хувьсгалын гудамжны борооны ус зайлуулах шугам,
  7. Чингисийн өргөн чөлөөний борооны ус зайлуулах шугам,
  8. БЗД, 14 дүгээр хороо, Нарт хотхон орчмын борооны ус зайлуулах шугамын ажил,
  9. ХУД, 1 дүгээр хороо Наран хотхон, Петровисын ШТС орчмын авто замын борооны ус зайлуулах шугамын ажил, шугамын голч: 300-600 мм, шугамын урт: 1200 метр,
  10. СХД, 29 дүгээр хороо, “Драгоны арын 22б байр орчмын замын  борооны ус зайлуулах шугамын угсралтыг 2025 онд тус тус хийнэ.

                                                                           НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

15 байршилд явган хүний зам шинэчилж эхэлжээ

Нийслэлийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Олимпын гудамж зэрэг 15 байршилд явган хүний замыг байгалийн чулу...

img

8 цагийн дараа

Монголын хоккейчид Хонконгийн багт ялагдаж, IV байр эзэллээ

Мехсикийн Мехико хотод шайбтай хоккейн эрэгтэйчүүдийн гуравдугаар дивизоны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эдгээр өдрүүдэд болж б...

img

7 цагийн дараа

Цагаан даваа болон Солонготын даваа цасанд боогджээ

Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 4-ний 10:00 цагийн байдлаар улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээгээр 41 чиглэ...

img

7 цагийн дараа

Улаанбурхан өвчин нэг хоногт 32 тохиолдлоор нэмэгдлээ

Улаанбурхан өвчин нэг хоногт 32 тохиолдлоор нэмэгдлээ. Тодруулбал, Улаанбурхан өвчнөөр өнөөдрийг хүртэл 1198 хүн өвдсөн байна. Үүнээ...

img

7 цагийн дараа

Иргэд: Эмнэлгийн үйлчилгээ авах гэж яваад биеэ улам дордууллаа

Иргэд эмнэлгийн үйлчилгээ авахын тулд доод тал нь нэг сар 14 хоног хүлээж байгаагаас гадна эмч нарын хайхрамжгүй, хүйтэн хөндий, ихэ...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд