мэдээ
Усны шувууд зэл татуулан ирлээ

ЖАМБАЛЫН САНДАГДОРЖ
2025 оны 3 сарын 20

202

Усны шувууд зэл татуулан ирж мөстэй усанд хөлөө дүрэн цэмцгэнэж байна. Урь унаж усны шувуу ирнэ гэдэг энэ юм.
Шувууд унаган төрөлх нутгийнхаа ааш аягийг мэднэ. Хүн сэн бол “Нутаг ширүүн таалж байх чив ээ, ингэсхийгээд дулаарч хоол хошоор бялхаж эхэлнэ дээ” гэж ярилцах сан болов уу. Тэд хол нь номхон далай гатлан 7000-аад км туулж, арай ойр нь Энэтхэгийн далай хавьцаанаас 3500 км-ийн алсаас ирж байгаа. Усны шувууд дунджаар 40 -өөд хоног, хол нь бүүр ч олон хоног нисч ирцгээдэг гэсэн. Тэд манай энд идэр ес дундаа орж жавар тачигнаж агаар тэс хөлдөн амьсгалахад хөлдүү агаар уушги руу зүү шиг шивж байхад л наашаа хөдөлж байж дээ.
Усны шувуудыг ийнхүү мянга мянган жил уйгагүй нүүдэл хийлгэх увдис Монголын их талд оршсоор ажгуу. Зэрэглээтэн мяралзах хөхөмдөг униарт талд ямархан сүнс сүлд тэднийг далай гатлуулан дууддаг юм бол. Адууны туурай нижигнэсэн, аргалын утаа цэнхэртсэн их тал дундах аягын чинээ өвсөн үүр нь тэднийг ингэж дууддаг юм уу. Аянгын дуу тачигнасан аадар ширүүн бороо тэртээ тэнгэрийн хаяанаас наашлах ч цэцэгсийн үнэрт нь мансуурам зуны дулаахан нар тэдний ээжийг нь орлон далладаг уу.
Аль эсвэл одод асгарсан хөх шөнийн тэнгэрээс зөвхөн зуны шөнө л дуулдахтай үгүйтэй сонсогддог, хэн ч үл мэддэг мөртлөө хүн болгон мэддэг юм шиг сэтгэлд бүлээн тэр зөөлөн аялгуу нааш нь чангаана уу. Тийм ээ, тэд энд их талд төрдөг, тиймээс тал нутагт минь л гэж түмэн газрыг туулан ирдэг билээ. Төрсөн нутгийн увдис гэж ийм ажгуу.





Монгол Улсын Ерөнхийлөгч “Үркүн”-ий дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Ерөнхийлөгч У.Хү...
8 цагийн дараа
Монголын залуу тамирчид Азийн цомын тэмцээнээс 16 медаль хүртэж, багийн дүнгээр тэргүүллээ
Олон улсын жүдо бөхийн холбооны хуваарьт багтсан Азийн цомын тэмцээнд Монголын залуу жүдочид амжилттай оролцож, 5 алт , 3 мөнгө , 8 ...
8 цагийн дараа
Хатаагүй зам дээр нүцгэн хөлийнхөө мөрийг үлдээгээд, “хохь нь” хэмээн сийлж бичээд явсан байх жишээтэй…
Манай хотод замын ажлууд ид явагдаж байна. Энэ онд нийслэлийн хэмжээнд олон байршилд шинээр зам барина. Мөн олон замыг шинэчилж заса...
7 цагийн дараа
Оросын эсрэг 18 дахь хориг арга хэмжээ
Европын Холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Кая Каллас Европын Холбооны гишүүн орнуудын төлөөл...
7 цагийн дараа
Баярын үеэр усны осол, объектын гал түймэр, үерт нийт 20 хүн амь насаа алдсанаас зургаа нь хүүхэд байна
Баярын амралтын өдрүүдэд онцгой байдлын байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, 21 аймаг, есөн дүүргийн хэмжээнд 513 орчим ал...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд