Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 10

Валютын ханш

value

мэдээ

ЗӨВЛӨМЖ: Монгол хэл бичгийн шалгалтын хуваарь, анхаарах зүйлс

trend

Админ

img

2025 оны 4 сарын 04

img

46

news-img

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилтан ажиллана. Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан “суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn  цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.

Монгол хэл бичгийн шалгалтын дэвтэр дээр хөх цэнхэр өнгийн үзгэн балаар бичнэ. Балаа өөрсдөө авчрахыг анхаарна уу.

Шалгуулагчид шалгалт өгөхөөр ирэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна.Үүнд: 

  • 10-12 ангийн сурагчид 
  • Бүртгэлийн хуудас
  • Суудлын хуваарь

Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /Иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 16 насанд хүрэх шалгуулагч сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажсан, сүүлийн 3 сарын дотор авхуулсан өнгөт цээж зурагтай тодорхойлолт, төрсний гэрчилгээний хамт авч ирнэ./

Өмнөх оны төгсөгчид: 

  • Бүртгэлийн хуудас
  • Суудлын хуваарь
  • Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг

МХБШ-ын үргэлжлэх хугацаа 100 минут байна. Шалгалтын дүн оноог ажлын 15 хоногийн дараа нийтэд зарлана.  Олон улсын шалгалтын дүн, оноо дүйцүүлэх


Гадаадын их, дээд сургуулиуд нийтлэг хүлээн зөвшөөрдөг Кембрижийн АS /advanced subsidiary/, A /advanced/, болон IB /international baccalaureate/ түвшний хөтөлбөр, мөн IELTS /International English Language Testing System/, TOEFL /Test of English as a Foreign Language/, SAT /Scholastic Aptitude Test/ зэрэг шалгалтын  үнэлгээг элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлнэ.

Үнэлгээ дүйцүүлэх хүсэлтийг 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хүлээн авна. 

Үнэлгээ дүйцүүлэх хүсэлтэй оюутан, суралцагч нь Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол улсын ЭШ-ын үнэлгээнд дүйцүүлэх хүсэлт, холбогдох бичиг баримтыг БҮТ-ийн eec.mn цахим хуудасны “Элсэлтийн шалгалт” гэсэн цэс рүү орж элсэлтийн шалгалтад бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан нэвтэрч цахимаар ирүүлнэ. Үүнд: 

  • Үнэлгээ дүйцүүлэх тухай хүсэлт
  • Төрсний гэрчилгээ эсвэл иргэний үнэмлэхийн  хуулбар
  • Үнэлгээнд дүйцүүлэх хөтөлбөрийн сертификат, дүнгийн хуудасны  хуулбар
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар эсвэл гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэнийг гэрчлэх дүйцүүлсэн баримтын хуулбар /зөвхөн өмнөх оны төгсөгч/
  • Тухайн сургуульд суралцаж буй сургуулийн тодорхойлолт /зөвхөн 12 дугаар ангийн суралцагч/
img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Нийтийн тээврийн 42 чиглэлд өөрчлөлт орлоо

Дугуйтай Улаанбаатар 2025″ өдөрлөг эхэллээ. Өдөрлөгийн хүрээнд дугуйн парад 06:00-13:00 цагийн хооронд болох тул авто замын хө...

img

8 цагийн дараа

Ц.Баярхүү: Монголчууд Төвөд шиг мухар сүсгээр бүхнийг шийддэг, түүгээрээ өөрийгөө гоёж бусдад гайхуулах үзэл сурталтай боллоо

Монгол Улсын гавьяат тамирчин Б.Баярхүүтэй нийгэмд эд хөрөнгөөрөө гайхуулах, илүүрхэх явдал газар авсан талаар ярилцлаа. -Сүүлийн үе...

img

8 цагийн дараа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа их Эх ор...

img

8 цагийн дараа

Эр зоригийн одонд их мөнгө дагалдуулъя

Манайд “Шударга журам” гээд их гоё шагнал байдаг. Амь насаараа дэнчин тавьж, хором мөчтэй уралдаж хүний амь авардаг баатарлаг үйлсий...

img

7 цагийн дараа

Сэтгүүлчид үгийн муухайгаар зүхүүлдэг ч Монголын нийгмийг тэд л чирж явдаг

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тавдугаар сарын 3-нд болов. Энэ үеэр нийгмээрээ аанай л сэтгүүлчдийг зүхсэн хэвээр байна. Бүүр и...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд