мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо

Админ
2025 оны 5 сарын 10

16

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа их Эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн баярын цэргийн хүндэтгэлийн ёслолд оролцлоо.
Ялалтын баярын жагсаалд ОХУ-ын 11 мянга гаруй цэргийн алба хаагч, Монгол Улс, БНХАУ, Азербайжан, Беларусь, Тажикстан, Казахстан, Туркменистан, Кыргызстан, Египет, Узбекистан, Вьетнам, Лаос, Мьянмар зэрэг 13 орны 1,500 гаруй цэргийн алба хаагч оролцлоо.
28 офицер, 50 ахлагч, цэргийн гэрээт хоёр алба хаагчаас бүрдсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний жагсаалыг 032 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Э.Билэгсайхан ахаллаа.
Алба хаагчид өнгөрсөн сард ОХУ-ын Батлан хамгаалах яамны харьяа “Звенигородский” цэргийн амралт, сувиллын газар Казахстан, Тажикстан, Туркменистан улсын цэргийн багтай хамтран бэлтгэлээ хийжээ.
Монгол Улс, монголын ард түмэн дайны эхний өдрөөс “Бүхнийг фронтод, бүхнийг ялалтын төлөө” уриан дор хөдөлмөрлөж, Зөвлөлт Холбоот Улс, Улаан армид “Хувьсгалт Монгол” танкийн цуваа, “Монгол ард” нисэх хүчний эскадриль, 500 мянган агт морьдоос гадна зургаан удаа дулаан хувцас, хоол хүнс, бүхий 740 вагон тусламжийн бараа нийлүүлж, ялалтад өөрийн хувь нэмрээ оруулсан юм.





Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана
“Microsoft” компанийг хамтран үүсгэн байгуулагч, тэрбумтан Билл Гейтс ирэх 20 жилийн хугацаанд хувийн хөрөнгөө үндсэндээ бүгдийг нь ...
7 цагийн дараа
Нисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил үргэлжилж байна
Нисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил үргэлжилж байна. Уг уулзварын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд одоо байгаа дулаан...
6 цагийн дараа
Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
УЛСЫН ИХ ХУРЛЫН 2025 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2025 ОНЫ 05 ДУГААР САРЫН 12-НООС 16-НЫ ӨДРИЙН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТОВ, ДА...
6 цагийн дараа
Нийтийн тээврийн 42 чиглэлд өөрчлөлт орлоо
Дугуйтай Улаанбаатар 2025″ өдөрлөг эхэллээ. Өдөрлөгийн хүрээнд дугуйн парад 06:00-13:00 цагийн хооронд болох тул авто замын хө...
5 цагийн дараа
Ц.Баярхүү: Монголчууд Төвөд шиг мухар сүсгээр бүхнийг шийддэг, түүгээрээ өөрийгөө гоёж бусдад гайхуулах үзэл сурталтай боллоо
Монгол Улсын гавьяат тамирчин Б.Баярхүүтэй нийгэмд эд хөрөнгөөрөө гайхуулах, илүүрхэх явдал газар авсан талаар ярилцлаа. -Сүүлийн үе...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд

иргэн
Монгол улс нь фашизмыг ялахад өөрийн гэсэн хувь нэмэрээ оруулсан цөөн улсын нэг мөн учир Ерөнхийлөгч их ойн ёслолд оролцох нь нэрийн төрийн хэрэг, бас үүрэг ч мөн болно. Энэ ялалтын хүчинд Монгол улс тусгаар улс гэдгээ дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлэх алхамаа хийсэн юм.