Улаанбаатар

weather

Loading weather data...

4 сарын 29

Валютын ханш

value

мэдээ

Цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаяр: Нэгдсэн эргүүл ажиллаж эхэлснээс хойш өдрийн цагаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлийн гаралт буурсан

trend

Админ

img

2025 оны 4 сарын 29

img

16

news-img

Нийслэл хотын гудамж талбай, олон нийтийн газар, үзвэр үйлчилгээний газар, хүн амын нягтаршил хөдөлгөөн ихтэй цэг болон гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж болзошгүй 70 байршилд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, иргэдийн амар тайван, аюулгүй байдлыг хангах чиглэлээр энэ оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрөөс долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл нэгдсэн эргүүл ажиллаж байгаа аж. Энэ талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мэргэжил, арга зүйн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаяртай ярилцлаа.


-Нэгдсэн эргүүл арга хэмжээг зохион байгуулж буй зорилго юу вэ?

-Нийслэлийн хэмжээнд иргэдийн амар тайван, аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх үүднээс цагдаагийн байгууллага бодлогын хэмжээнд олон талт ажлуудыг авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Түүний нэг хэлбэр нь нэгдсэн эргүүл юм. Нийслэл хотын хэмжээнд хоногтоо иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас 1000 гаруй дуудлага, мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлдгээс дийлэнх хувийг нь гэр бүлийн хүчирхийлэл, ахуйн хүрээнд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн талаарх дуудлага, мэдээлэл эзэлж байна. Харин сүүлийн үед хулгайн гэмт хэрэг, тэр дундаа халаасны хулгайн гэмт хэрэг ихээр үйлдэгдэж байна

Энэ оны нэгдүгээр улиралд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч, дүн шинжилгээний багийн хурлаар ямар төрлийн гэмт хэрэг хаана ихэвчлэн үйлдэгдэж байгааг үндэслэн 70 байршлыг сонгож, цагдаагийн 140, дотоодын цэргийн 140, нийт 280 алба хаагчийг хоёр ээлжээр явган эргүүлд ажиллуулж байна.

Түүнчлэн улирлын чанартай ажиллуулах боломжтой морьт, нохойт эргүүлийг нийтийг хамарсан олон нийтийн арга хэмжээ зохион байгуулагдаж буй газруудад иргэдийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх үүднээс тодорхой цагуудад тогтмол ажиллуулж байна.

-70 байршлынхаа тоог нэмэх үү?

-Цагдаагийн байгууллага сар, улирал бүр эрүү, хэв журмын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, судалгаанд үндэслэн эргүүлийн чиглэлийг тодорхойлдог. Тиймээс эмзэг 70 байршлыг өөрчлөх, нэмэгдүүлэх боломжтой. Нэгдсэн эргүүлийн хүрээнд эргүүлийн чиглэлээ улам нэмэгдүүлэхээс, багасгах бодолгүй байгаа. Гэхдээ гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдалд тулгуурлан цагийн зохицуулалт, менежментэд ихээхэн анхаарч байгаа. Нэгдсэн эргүүлийг тухайн нутаг дэвсгэрийн онцлогт тохируулан өдөр, шөнийн аль ч цагаар ажиллуулах боломжтой. Нэгдсэн эргүүл ажиллаж эхэлснээс хойш өдрийн цагаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлийн гаралт буурч буй эерэг үр дүн харагдаж байгаа.

-Нэгдсэн эргүүлийг хэд дэх жилдээ ажиллуулж байгаа вэ?

-Цагдаа, дотоодын цэргийн байгууллага жил болгон байгууллагынхаа зорилго, зорилтоо тодорхойлдог. Энэ хүрээндээ иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх ажлыг түлхүү зохион байгуулдаг. Цагдаагийн байгууллага цаг үеийн нөхцөл байдалдаа тохируулан нэгдсэн эргүүлийг тодорхой хугацаанд зохион байгуулдаг. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар улсын хэмжээнд гэмт хэрэг, зөрчил өссөн үзүүлэлттэй гарсан. Цагдаагийн байгууллага энэ оны эхний хагас жилд гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, илрүүлэлтийг нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байгаа.

Тиймээс гэмт хэрэг, зөрчлийг бууруулах чиглэлээр нэгдсэн эргүүлийг дөрөвдүгээр сарын 9-ний өдрөөс долдугаар сарын 1-ний өдрийн хооронд зохион байгуулж байна. Долдугаар сарын 1-нээс хойш Үндэсний их баяр наадамд зориулсан олон арга хэмжээ зохиогддог учир энэ хугацааг сонгосон.

-Нэгдсэн эргүүл ажиллуулах нь хэр үр дүнтэй вэ?

-Нэгдсэн эргүүлийг ажиллуулснаар гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулна гэсэн зорилготой байгаа. Хүний анхаарал сарнисан үеийг ашиглаж хулгайн гэмт хэрэг их гардаг. Сүхбаатарын талбайд олон улсын томоохон арга хэмжээнүүд болж, иргэд ихээр сонирхож, хөл хөдөлгөөн ихтэй байсан. Харин нэгдсэн эргүүлийн чиглэлийг олон нийтийг хамарсан томоохон арга хэмжээ зохион байгуулагдаж буй газруудад ажиллуулснаар халаасны хулгайн гэмт хэрэг бүртгэгдээгүй. Түүнчлэн үүрэг гүйцэтгэж буй алба хаагчид эцэг эхээсээ төөрсөн хүүхдүүдийг олж, эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, эд зүйлээ мартсан, гээсэн иргэдэд түүнийг нь хүлээлгэн өгч байна. Эргүүл ажиллаж байгаа газар гэмт хэрэг, зөрчлийн гаралт буурч байгаа нь эргүүлийн чиглэл, байршлаа зөв оновчтой сонгосны үр дүн гэж үзэж байна.

-Нохойт эргүүлийн онцлог юу вэ?

-Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд нохойг багаас нь дасган сургадаг. Цагдаагийн байгууллага гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр нохойт эргүүлийг улирлын чанартай ажиллуулж байна. Нохой нь гэмт хэрэг илрүүлэхэд үнэрч байдлаараа давуу талтай.

-Эргүүл хийж буй алба хаагчид ямар техник, технологийг ашиглаж байгаа вэ?

-Цагдаагийн байгууллагаас авто эргүүл болон явган эргүүлд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад агсамж, энгэрийн камер, нэг бүрийн тусгай хэрэгслээр ханган ажиллуулж байна. Алба хаагч, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс 4G суурилсан энгэрийн камерыг олгосон. Энгэрийн камер нь цагдаагийн алба хаагчдын аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ үүссэн нөхцөл байдлын процессыг баримтжуулдгаараа чухал ач холбогдолтой. Энэхүү камерын бичлэгийг тогтмол хадгалах төхөөрөмжид хуулан хадгалж байна. Мөн эргүүлийн үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдыг аль чиглэлд, хэрхэн ажиллаж буйд хяналт тавих зорилгоор “GPS” төхөөрөмжийг ашиглаж байна.

-Үүнээс өөрөөр алба хаагчдынхаа аюулгүй байдалд хэрхэн анхаарч байна вэ?

-Авто эргүүлийн алба хаагчдынхаа бие бялдрыг хөгжүүлэх, тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх чадварыг сайжруулах чиглэлээр энэ оны гуравдугаар сарын 25-наас өнөөдрийг хүртэлх хугацаанд цагдаагийн байгууллагын холбогдох мэргэжлийн байгуулагатай хамтран сургалтуудыг үе шаттай зохион байгуулж байна. Цаашид байгууллагын сургалтын нэгдсэн хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу алба хаагчдынхаа ур чадварыг нэмэгдүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх сургалтыг тогтмол зохион байгуулахад анхаарч ажиллана.

-Авто эргүүлүүдийн ачаалал хэр байдаг юм бол?

-Өнгөрсөн жилүүдэд нэг авто эргүүлийн чиглэл хоногт дунджаар 30-40 орчим дуудлага, мэдээлэл хүлээн авч, алба хаагчид ачаалал ихтэй ажиллаж байсан. Харин цагдаагийн байгууллагаас авто эргүүлийн 70 чиглэлийг 104 болгож нэмэгдүүлснээр алба хаагчдын ажлын ачаалал буурч, иргэдэд хүрэх үйлчилгээний чанар, хүртээмж сайжирсан. Одоо авто эргүүлийн алба хаагчид иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн дуудлага, мэдээлэлд хамгийн багадаа 5-15 минутад очиж шийдвэрлэж байна. Авто эргүүлийн чиглэл нэмэгдсэнтэй холбоотойгоор ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс дуудлага мэдээллийн хуваарилалтыг зөв, оновчтой зохион байгуулж байгаа.

Гэр хороолол, зуслангийн бүсэд үүрэг гүйцэтгэдэг суудлын жижиг автомашин нь дуудлага, мэдээлэлд явахад уул хад, өгсүүр замд гарахгүй, гол ус шаварт суух зэргээр дуудлага мэдээлэлд удаан очих, иргэдийг бухимдуулах хүндрэлтэй асуудлууд байдаг. Үүнийг удирдлагын зүгээс шийдвэрлэж, туулах чадвар, өнгө үзэмж сайтай, стандартад нийцсэн автомашинаар парк шинэчлэлтийг хийсэн. Энэ нь алба хаагчдын ажилдаа хандах хандлага, урам зоригийг нэмж, ажиллах нөхцөл бололцоог сайжруулсан томоохон ажил болсон.

-Та иргэдэд хандан зөвлөгөө мэдээлэл өгөхгүй юу?

-Цагдаагийн байгууллага иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон талт ажил, арга хэмжээг тогтмол зохион байгуулж байна. Мөн иргэдээс гаргасан өргөдөл, гомдол, дуудлага, мэдээллийг түргэн шуурхай шийдвэрлэдэг, иргэн төвтэй цагдаагийн байгууллага байхын төлөө ажиллаж байна. Иргэд та бүхэн хуулиар хүлээсэн үүргээ ухамсарлан, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд цагдаагийн байгууллагатай хамтран ажиллахыг хүсье ээ.

Ө.АНХЗАЯА

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Шинэ Мөрөн” төвийн худалдаачдын 5.2 тэрбум төгрөгийн хохирлыг УОК-оос гаргана

Хөвсгөл аймгийн Шинэ мөрөн худалдааны төвд энэ сарын 15-нд гал гарсан. Тус төвд лангуу түрээслэн ажиллаж байсан иргэд олон сая төгрө...

img

8 цагийн дараа

Түймрийн голомтод 271 алба хаагч, 30 автомашинтайгаар ажиллаж байна

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Сэлэнгэ аймгийн Онцгой комиссыг хуралдуулж, Хушаат, Зүүнбүрэн, Цагааннуур, Мандал сумдад гарсан...

img

7 цагийн дараа

Уул уурхайн салбарт “Улсын баатар” цол өгье

Хорин есөн жилийн өмнө буюу 1996 онд Засгийн газрын жилийн төсөв 270 тэрбум төгрөг байж. Гэтэл өнгөрсөн онд төсөв 27 их наяд хүрлээ ...

img

7 цагийн дараа

НББХ:Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр Б.Рагчааг томилохыг дэмжлээ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.04.29/ хуралдаан 10 цаг 35 минутад гишүүдийн 52.4 хувийн ирцтэй эх...

img

7 цагийн дараа

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Чойжин ламын сүм музейд зочлов

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Үнд...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд