мэдээ
С.Магнайсүрэнг Монгол Улсын ерөнхий аудитороор томиллоо

Админ
2025 оны 5 сарын 08

59

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий аудиторыг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.
Монгол Улсын ерөнхий аудитор Д.Загджавыг албан тушаалаас нь чөлөөлж, түүний оронд С.Магнайсүрэнг нэр дэвшүүлж буйгаа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулсан юм. УИХ-ын гишүүд энэхүү саналыг нь дэмжиж Монгол Улсын ерөнхий аудитор Д.Загджавыг албан тушаалаас нь чөлөөлж, С.Магнайсүрэнг томиллоо. Үүнтэй холбогдуулан нэр дэвшигч С.Магнайсүрэнгийн товч намтрыг танилцуулъя.
Боловсрол:
- 1993 онд Говь-Алтай аймгийн 10 жилийн 1-р сургууль
- 1997 онд МУИС-ийн ХЗДС /эрх зүйч, бакалавр/
- 1999 онд МУИС-ийн ХЗДС /эрх зүйч, магистр/
Ажилласан байдал:
- 1997-1999 онд “Улаанбаатар-Эрдэм” дээд сургуульд багш, тэнхимийн эрхлэгч,
- 1999-2000 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний туслах,
- 2000-2005 онд УИХ-ын Тамгын газарт зөвлөх,
- 2005-2006 онд СБД-ийн ЗДТГ-т Тамгын газрын дарга,
- 2006-2007 онд ХХААЯ-нд сайдын зөвлөх,
- 2007-2008 онд Сангийн яаманд газрын дарга,
- 2008-2013 онд УИХ-ын Тамгын газарт нарийн бичгийн дарга,
- 2015 оны хоёрдугаар сараас Хөдөлмөрийн яамны төрийн нарийн бичгийн дарга,
- 2015 оны аравдугаар сараас Барилга, хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга,
- 2023 оны есдүгээр сараас 2024 оны есдүгээр сар хүртэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам одоогийн Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны оөрийн нарийн бичгийн даргаар ажилласан юм.





Эр зоригийн одонд их мөнгө дагалдуулъя
Манайд “Шударга журам” гээд их гоё шагнал байдаг. Амь насаараа дэнчин тавьж, хором мөчтэй уралдаж хүний амь авардаг баатарлаг үйлсий...
8 цагийн дараа
Сэтгүүлчид үгийн муухайгаар зүхүүлдэг ч Монголын нийгмийг тэд л чирж явдаг
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тавдугаар сарын 3-нд болов. Энэ үеэр нийгмээрээ аанай л сэтгүүлчдийг зүхсэн хэвээр байна. Бүүр и...
6 цагийн дараа
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан байна
Хур тунадас: 05-нд Монгол-Алтай болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 06-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын...
6 цагийн дараа
Байнгын хороодын дарга нар Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзлаа
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Л.Энхнасан, Ч.Ундрам, Улсын Их...
6 цагийн өмнө
Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна
Цэнхэр гаригийн хамгийн өндөр цэгт тооцогдох далайн төвшнөөс дээш 8848 метрийн өндөрт орших Эверест ууланд Монголын уулчин, ОУХМ А.Б...
8 цагийн өмнө
Сэтгэгдлүүд