мэдээ
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан байна

Админ
2025 оны 5 сарын 10

1

Хур тунадас: 05-нд Монгол-Алтай болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 06-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 07-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 08-нд Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар, 11-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно.
Салхи: 06-нд Алтайн салбар уулсаар, 07-нд нутгийн зарим газраар, 08-нд говь, тал, хээрийн нутгаар, 11-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч, шороон шуурга шуурна.
Агаарын температур: 07-нд нутгийн хойд хэсгээр, 08-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэрэг сэрүүхэн байх боловч цаашдаа ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +10…+15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +7…+12 градус, өдөртөө +21…+26 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +14…+19 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Бүх хугацаанд хур тунадас бороо орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 07-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0…-5 градус хүйтэн, бусад хэсгээр -1…+4 градус дулаан, өдөртөө +14…+19 градус дулаан байна.





Долдугаар сард БНСУ-аас Хөвсгөл аймаг руу шууд нислэг үйлдэнэ
БНСУ-ын Чонжү хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сум чиглэлийн олон улсын анхны шууд нислэг долдугаар сарын 29-нөөс эхэлнэ. Энэхүү түүхэн ...
8 цагийн дараа
Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана
“Microsoft” компанийг хамтран үүсгэн байгуулагч, тэрбумтан Билл Гейтс ирэх 20 жилийн хугацаанд хувийн хөрөнгөө үндсэндээ бүгдийг нь ...
7 цагийн дараа
Нисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил үргэлжилж байна
Нисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил үргэлжилж байна. Уг уулзварын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд одоо байгаа дулаан...
6 цагийн дараа
Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
УЛСЫН ИХ ХУРЛЫН 2025 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2025 ОНЫ 05 ДУГААР САРЫН 12-НООС 16-НЫ ӨДРИЙН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТОВ, ДА...
5 цагийн дараа
Нийтийн тээврийн 42 чиглэлд өөрчлөлт орлоо
Дугуйтай Улаанбаатар 2025″ өдөрлөг эхэллээ. Өдөрлөгийн хүрээнд дугуйн парад 06:00-13:00 цагийн хооронд болох тул авто замын хө...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд