мэдээ
Марафонд 41 улсын 30 мянга орчим иргэн оролцжээ

Админ
2025 оны 5 сарын 25

21

“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлт боллоо. Өчигдөр 10 дахь жилдээ зохион байгуулж буй уг марафонд 41 улсын 30 мянга орчим иргэн оролцжээ. Олон улсын гүйлтэд оролцогчид өмнөх жилүүдтэй адил 500 метрээс 42 км хүртэл долоон төрөлд гүйнэ. Гэхдээ энэ жилийн хувьд 5 км, 21 км, 42 км зайд гүйгчид шинэ маршрутаар гүйж байна. Мөн спорт, урлагийн арга хэмжээ, эрүүл мэндийн болон хоолны үйлчилгээг иргэд өдөрлөгийн үеэр авах боломжтой. Үүнээс гадна энэ жил Улаанбаатар марафоны 10 жилийн ойг тохиолдуулан жил бүрийн онцлох зургуудаас түүвэрлэсэн гэрэл зургийн үзэсгэлэнг талбайн том асрын чанх ард дэлгэх аж.
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийг нээж, хотын дарга Х.Нямбаатар үг хэллээ. Тэрбээр “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт нь Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйлсэд ихээхэн хувь нэмрээ оруулж жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн. Энэ жилийн хувьд марафоны 10 жилийн ой тохиож байгаа онцлогтой. Улаанбаатар марафоны 10 жилийн ойгоор нийслэлийн иргэд, хөдөө орон нутгийн оролцогчид, Монгол Улсад ажиллаж амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчдоос эхлээд олон улс, тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчид хүртэл 30 мянга орчим гүйгч оролцож байна. Мөн “Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтийг “өдөрлөг”-ийн хэмжээнд өргөн зохион байгуулсан хоёр дахь жил нь 2025 он болж байгаа юм. “Улаанбаатар Марафон-2025” олон улсын гүйлтэд оролцогчдодоо спортын өндөр амжилт хүсэж, өсвөр, залуу үеийнхэн маань өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюуны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх гүйлтийн спортыг сонирхож, хичээллэхийг уриалъя” гэлээ.
Түүнчлэн марафонд оролцогчдын бүртгэлийг цахимжуулан нэгдсэн системд холбож, RFID технологийн шийдлийг ашиглан гүйгчдийн гараа, бариаг бүртгэх болон барианд орсон зургийг нь тухайн хүний бүртгэлтэй хаяг руу илгээх, гүйгчдийн гүйлтийн үеийн үзүүлэлтийг хэмжих автоматжуулсан технологийг нэвтрүүлээд байгааг “Hipay” компаниас хариуцан 4 дэх жилдээ хамтран ажиллаж байна.
Энэ жил “Улаанбаатар марафон”-д сайн дурын ажилтнаар 450 залуус дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа юм.





Зургаадугаар сарын 01-нээс өмнө татвар төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй
Монгол Улсад тээврийн хэрэгсэл эзэмшиж буй иргэн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг тухайн жилд нэг удаа зурга...
6 цагийн дараа
Нисэх, Яармагийн замын хөдөлгөөний ачаалал нэмэгджээ
Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн арга хэмжээ “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудалд өнөөдөр зохион байгу...
5 цагийн дараа
Австри Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Монголд ирнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийх Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен өнөөдөр /2025.05.25/ Монгол...
5 цагийн дараа
Увс аймгийн Бөхмөрөн суманд 4.3 магнитудын хүчтэй газар хөдөллөө
Увс аймгийн Бөхмөрөн сумын Гурванжигэртэй багийн “Жигэртэй” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 19 км-т/ өнөөдөр буюу 2025 оны тавду...
4 цагийн дараа
Жүдо бөхийн ДАШТ-нд оролцох тамирчид тодорчээ
Унгарын нийслэл Будапешт хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 38, эмэгтэйчүүдийн 29 дэх удаагийн Дэлхийн аварга шалгар...
3 цагийн дараа
Сэтгэгдлүүд