мэдээ
Зургаадугаар сарын 01-нээс өмнө татвар төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Админ
2025 оны 5 сарын 25

26

Монгол Улсад тээврийн хэрэгсэл эзэмшиж буй иргэн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг тухайн жилд нэг удаа зургаадугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлж барагдуулах үүрэгтэй байдаг. Тодруулбал, бүх төрлийн ачааны автомашин, автобус, суудлын автомашин, мотоцикл, үйлдвэрлэгчээс тусгайлан тоноглосон, хүнсний технологийн тээвэрлэлтийн зориулалт бүхий автомашинаас бусад хүн болон ачаа тээвэрлэхэд зориулагдаагүй тусгай зориулалт бүхий автомашин, трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл, авто чиргүүл зэрэгт автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд албан татвар ногдуулдаг. Өнөөдрийн байдлаар 100 мянган иргэн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлөөгүй байна.
Хуулиараа иргэд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг тухайн жилийн зургадугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлөх үүрэгтэй.
Харин аж ахуйн нэгж, байгууллага автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг тэнцүү хэмжээгээр улирал бүрийн сүүлчийн сарын 25-ны дотор багтаан төсөвт төвлөрүүлдэг. Албан татвар төлөгч автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн тохиолдолд түүний албан татвар төлөх үүрэг дараа улирлаас эхлэн дуусгавар болдог аж.
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуулийн хугацаандаа төлөөгүй тохиолдолд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-т “Иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 13.2.9, 22.4-т заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол автотээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглоно” гэж заасны дагуу тухайн иргэнийг замын хөдөлгөөнд оролцох эрхийг хязгаарлана. Мөн Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд “Хэрвээ зургадугаар сарын 1-нээс хойш авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг импортоор оруулж ирсэн бол харьяалах татварын албанд тухайн жилдээ багтаан үлдсэн хугацаанд ногдох татварыг төлнө” гэж заасан байдаг.
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг И-Монголиа, Гэрэгэ киоск, smartcar.mn, autobox.mn албан сайтууд болон etax, Ebarimt, арилжааны банкны аппликэйшн зэргийг ашиглан цахимаар төлөхөөс гадна банкны салбаруудад хандаж, төлөх боломжтой.





Зургаадугаар сарын 01-нээс өмнө татвар төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй
Монгол Улсад тээврийн хэрэгсэл эзэмшиж буй иргэн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг тухайн жилд нэг удаа зурга...
3 цагийн дараа
Нисэх, Яармагийн замын хөдөлгөөний ачаалал нэмэгджээ
Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн арга хэмжээ “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудалд өнөөдөр зохион байгу...
2 цагийн дараа
Австри Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Монголд ирнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийх Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен өнөөдөр /2025.05.25/ Монгол...
2 цагийн дараа
Увс аймгийн Бөхмөрөн суманд 4.3 магнитудын хүчтэй газар хөдөллөө
Увс аймгийн Бөхмөрөн сумын Гурванжигэртэй багийн “Жигэртэй” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 19 км-т/ өнөөдөр буюу 2025 оны тавду...
1 цагийн дараа
Жүдо бөхийн ДАШТ-нд оролцох тамирчид тодорчээ
Унгарын нийслэл Будапешт хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 38, эмэгтэйчүүдийн 29 дэх удаагийн Дэлхийн аварга шалгар...
хэдхэн секундын дараа
Сэтгэгдлүүд