мэдээ
Австри Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Монголд ирнэ

Админ
2025 оны 5 сарын 25

17

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийх Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен өнөөдөр /2025.05.25/ Монгол Улсад хүрэлцэн ирнэ. Австри Улсын Ерөнхийлөгчийн анх удаа Монгол Улсад хийх тус айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, Монгол-Австрийн Хамтарсан тунхаглалыг байгуулах юм.
Түүнчлэн айлчлалын бүрэлдэхүүнд Австрийн талаас соёл, урлаг, шинжлэх ухаан, бизнесийн салбарын төлөөлөл багтсан байна.
Тухайлбал, Австрийн хөгжмийн удирдаач, төгөлдөр хуурч, Маттиас Флецбергер 2025 оны 05 дугаар сарын 18-28-ны өдрүүдэд Монголд айлчлан ирж, монгол уран бүтээлчидтай хамтран ажиллаж, “Сонгодог үдэш” тоглолтыг өнөөдөр УДБЭТ-д толилуулах юм.
Монгол Улс, Австри Улс 1963 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж иржээ.
Хоёр улсын худалдааны эргэлтийг аваад үзвэл 2024 онд 39,53 сая ам.доллар байснаас 34,5 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолж, 5,03 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна. Австри улсад 2600 гаруй Монгол иргэд оршин суудаг бөгөөд 2024 оны байдлаар 200 орчим Монгол оюутан суралцаж байгаа юм. Үүнээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт- 2100” хөтөлбөрийн хүрээнд тус улсад 6 оюутан Леобен хотын Монтанагийн их сургуульд суралцаж байна. Энэ жил 81 настай Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен нь 2017 онд Австри Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож, 2022 онд улиран сонгогдсон билээ.





Зургаадугаар сарын 01-нээс өмнө татвар төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй
Монгол Улсад тээврийн хэрэгсэл эзэмшиж буй иргэн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг тухайн жилд нэг удаа зурга...
2 цагийн дараа
Нисэх, Яармагийн замын хөдөлгөөний ачаалал нэмэгджээ
Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн арга хэмжээ “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудалд өнөөдөр зохион байгу...
2 цагийн дараа
Австри Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Монголд ирнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийх Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен өнөөдөр /2025.05.25/ Монгол...
2 цагийн дараа
Увс аймгийн Бөхмөрөн суманд 4.3 магнитудын хүчтэй газар хөдөллөө
Увс аймгийн Бөхмөрөн сумын Гурванжигэртэй багийн “Жигэртэй” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 19 км-т/ өнөөдөр буюу 2025 оны тавду...
40 минутын дараа
Жүдо бөхийн ДАШТ-нд оролцох тамирчид тодорчээ
Унгарын нийслэл Будапешт хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 38, эмэгтэйчүүдийн 29 дэх удаагийн Дэлхийн аварга шалгар...
22 минутын өмнө
Сэтгэгдлүүд