мэдээ
ЭТҮГЭН ИРВЭСҮҮД баг “Asian University Basketball League 2025”-д оролцоно

Админ
2025 оны 6 сарын 30

37

2025 оны наймдугаар сарын 18-аас 24-ний өдрүүдэд БНХАУ-ын Ханжоу (Hangzhou) хотод зохион байгуулагдах Asian University Basketball League (AUBL) тэмцээнд Монгол Улсын оюутны шигшээ баг оролцох тухай мэдээллийг бид өмнө нь та бүхэнд хүргэсэн билээ.
Тэгвэл тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох эрхийг Монголын Оюутны Сагсан Бөмбөгийн Холбоо (МОСБХ) 2024–2025 оны “Оюутны лиг”-ийн аварга баг болох Этүгэн Ирвэсүүд багт олгоод байна. Ийнхүү Этүгэн Ирвэсүүд баг Азийн спортын өндөр зэрэглэлийн тавцанд хүч үзэх хариуцлагатай, нэр хүндтэй оролцоог хүлээн аваад байгаа юм.
Этүгэн Ирвэсүүд баг нь:
“Оюутны лиг”-ийн 3 удаагийн аварга;
“Оюутны Универсиад” наадмын 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль;
“Зуны лиг”-ийн 2 удаагийн аварга;
“Оргилуун лиг”-ийн нэг удаагийн аварга;
U23 УАШТ-ий 3 удаагийн аварга;
Насанд хүрэгчдийн УАШТ-ий 2 удаагийн аварга;
БНХАУ-д зохион байгуулагдсан Клубүүдийн цомын АШТ-ий аварга зэрэг дотоодын болон олон улсын тэмцээн уралдаанд тогтмол амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг олонтаа өндөрт өргөж ирсэн шилдэг баг билээ.
Эдгээр амжилтууд нь тус багийн тууштай хөдөлмөр, өндөр түвшний бэлтгэл сургуулилалт, багаар ажиллах чадварыг тод илтгэхийн зэрэгцээ Монгол Улсын Гавьяат Дасгалжуулагч О.Баярцогт багшийн ур чадвар, манлайллын үр дүн юм.
Монголын оюутны спортын холбооноос олгосон эрхийн хүрээнд тэмцээнд оролцох багийг сонгон шалгаруулах, эрхийг олгох, зохион байгуулалтын бүх ажлыг МОСБХ хариуцан хэрэгжүүлж байгаа бөгөөд цаашид оюутны лигийн аварга багийг AUBL-д тогтмол оролцуулах бодлого баримтлан ажиллахаар төлөвлөж байна.
Энэхүү оролцоо нь зөвхөн нэг багийн амжилт төдийгүй Монголын оюутны сагсан бөмбөгийг олон улсын тавцанд гаргах, хөгжлийн дараагийн шатанд хүргэх чухал алхам юм.





Бөхийн өргөөний уулзвараас Натур хүртэлх замыг нээлээ
Ойрын өдрүүдэд зам хаах байршлуудыг Нийслэлийн замын хөгжлийн газраас мэдээллээ. Бөхийн өргөөний уулзвараас Натурын зам хүртэл хааж,...
5 цагийн өмнө
Улаанбурханаар өвдсөн нэн хүнд 2 хүн байна
Улаанбурхан өвчний тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг ХӨСҮТ-өөс хүргэлээ. Долдугаар сарын 16-ны байдлаар батлагдсан тохиолд...
6 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд гол, нуурын усанд 25 хүн амь насаа алджээ
Хүүхдүүд үерийн усанд живж нас барсан харамсалтай тохиолдлууд бүртгэгдсээр байна. Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт “Хүүхдүүд үерийн...
7 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровын урилгаар 2025 оны 07 дугаар сары...
7 цагийн өмнө
Өнгөрсөн сард зөрчлийн хэргийн гаралт 20.8 хувиар буурчээ
Улсын хэмжээнд 2025 оны зургаадугаар сард нийт 295.704 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх тавдугаар сартай харьцуулахад 20.8 хувиар буурсан...
8 цагийн өмнө
Сэтгэгдлүүд


trilq
tadalafil generic headache nausea – https://strongtadafl.com/ how to get cialis prescription online



охра оздс
Принцип работы ОЗДС основан на системном подходе, который включает фазы мониторинга, локализации, оценки плотности заражения и контроля грызунов. Станции мониторинга регистрируют наличие грызунов и передают информацию на контрольно-управляющий центр. При обнаружении грызунов, производится локализация местоположения и уровня заражения. Затем, специалисты проводят оценку плотности заражения и определяют оптимальные меры по контролю и уничтожению грызунов в данном объекте. Приманки с отравляющим препаратом размещаются в определенных местах в соответствии с рекомендациями специалистов. После определенного времени, приманки заменяются и производится анализ эффективности системы. При необходимости, проводится дополнительное отравление или захват живых грызунов с помощью ловушек.


