Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 30

Валютын ханш

value

мэдээ

“Эхлэл брэнд” ХХК-д 3150 ам.метр газрыг үйлчилгээтэй орон сууц зориулалтаар эзэмшүүлэх гэрчилгээг гардууллаа

trend

Админ

img

2025 оны 6 сарын 30

img

1

news-img

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах хуучнаар эмийн үйлдвэрийн барилга байрлаж байсан 3150 ам.метр газрын газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг тавдугаар сарын 21-нд зохион байгуулж, “Эхлэл брэнд” ХХК тус газрыг 9.3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан. Өнөөдөр “Эхлэл брэнд” ХХК-д албан ёсоор газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг гардууллаа.

Энэ үеэр НЗДТГ-ын дарга Д.Амгалан “Нийслэл Улаанбаатар хот алдагдсан өмч буюу бусдын хууль бус эзэмшил, ашиглалтад байсан өмч хөрөнгүүдээ эргүүлэн олж авах ажлуудыг зохион байгуулж байгаа. Үүний нэг нь НЗД-ын дэргэдэх Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн харьяа эмийн үйлдвэрийн барилга байсан. Тухайн барилга ашиглалтад ороод 73 жил болсон ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан учир өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-нд албадан чөлөөлж, нураасан. Тавдугаар сарын 21-ний өдөр нээлттэй дуудлага худалдааг тэгш, хүртээмжтэй, шударга өрсөлдөөний зарчмаар зарласан. Манай үндэсний компани “Эхлэл брэнд” ХХК 9.3 тэрбум төгрөгөөр газрыг худалдан авсан. Тус компани газрын төлбөрийг төлсөн. Нийслэлийн Засаг даргын зургаадугаар сарын 27-ны өдрийн 910 тоот захирамжаар “Эхлэл брэнд” ХХК-д дээрх газрыг үйлчилгээтэй орон сууц зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, улсын бүртгэлд бүртгэсэн гэрчилгээг гардууллаа. Энэхүү дуудлага худалдаанаас олсон орлогыг Улаанбаатар хотод зогссон, санхүүжилт нь шийдэгдэхгүй байгаа сургууль, цэцэрлэгийг барихад зарцуулна. Мөн нийслэлээс энэ төрлийн алдагдаж, эзэнгүйдсэн барилгуудаа өмчдөө эргүүлэн авах ажлыг үе шаттай зохион байгуулж байна” гэлээ.

“Эхлэл брэнд” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Ч.Батзаяа “Нийслэлийн зүгээс олон нийтэд жишиг болсон нээлттэй дуудлага худалдааг зарласан. Энэхүү дуудлага худалдаагаар худалдаж авсан 3150 ам.метр газар дээр өвөрмөц дизайнтай орчин үеийн шийдэл бүхий барилга байгууламж сүндэрлүүлнэ. Үүнтэй адил олон нийтэд нээлттэй дуудлага худалдаа цаашид ч жишиг болоосой гэж хүсэж байна. Монгол Улсын хөгжилд төр, хувийн хэвшил хамтран жишиг болсон ажил гүйцэтгэхийг зорьж байгаа” гэсэн юм.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Эхлэл брэнд” ХХК-д 3150 ам.метр газрыг үйлчилгээтэй орон сууц зориулалтаар эзэмшүүлэх гэрчилгээг гардууллаа

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах хуучнаар эмийн үйлдвэрийн барилга байрлаж байсан 3150 ам...

img

1 цагийн өмнө

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Засгийн газар байгуулагдаад үйл ажиллагаа нь ерөнхийдөө жигдэрлээ. Таны х...

img

2 цагийн өмнө

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

“Эмээлт” захын амьд малын үнэ, ханшийн /2025.06.30/ мэдээллийг хүргэж байна. Ямаа- 150.000-200.000 төгрөг Хонь- 200.000-300.00...

img

2 цагийн өмнө

Багахангай дүүргээс нийслэл рүү нийтийн тээврийн автобус маргаашнаас эхэлж 07:00 цагт хөдөлдөг болно

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын ажил эхлэх цагийг 07:00-16:00 болгосон. Уг өөрчлөлттэй холбоотойгоор маргаашаас эхэлж Х:1...

img

3 цагийн өмнө

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Долоодугаар сарын 01-ний өдөр Дорнодын нутгаар ахиухан хэмжээний бороо ор...

img

3 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд