Улаанбаатар

weather

Loading weather data...

7 сарын 09

Валютын ханш

value

мэдээ

Налайхын наадмын хоёрын даваанд улсын цолтой 11 бөх уналаа

trend

Админ

img

2025 оны 7 сарын 09

img

53

news-img

Налайх дүүргийн баяр наадам өнөөдөр болж байна. Баяр наадмын бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой бөхчүүд барилдаж байна.

Бөхийн барилдааны хоёрын даваанд улсын цолтнууд сумын цолтнуудад уналаа. Тодруулбал, улсын гарьд Ш.Жаргалсайхан сумын заан Д.Далайбаярт, улсын харцага Ш.Уламбаяр сумын заан Д.Төгс-Эрдэнэд, улсын харцага Н.Батзаяа аймгийн начин Х.Хажыхалид унаж наадмын барилдаанаа өндөрлүүллээ.

Мөн улсын цолтой бөхчүүд энэ даваанд олон бөх уналаа. Улсын начин И.Ёндонсамбуу аймгийн харцага Н.Ширчинхүүд, улсын начин Р.Ганхуяг аймгийн заан О.Баяржаргалд, улсын начин Н.Мустафа цэргийн заан Ө.Батсуурьт унаж барилдаанаа дуусгалаа.

Налайхын наадмын бөхийн барилдаанд улсын цолтой 40 бөх барилдаж байгаагаас хоёрын даваанд 11 бөх аймаг, сум, цэргийн цолтой бөхчүүдэд уналаа.

ХОЁРЫН ДАВАА:

Улсын гарьд Ш.Жаргалсайхан – сумын заан Д.Далайбаяр

Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ – сумын заан Ц.Галсансанжаа

Улсын заан Д.Баасандорж – сумын заан М.Нармандах

Улсын заан Б.Батмөнх – сумын заан Б.Цагаанбанди

Улсын заан Серик – сумын заан Ц.Нямсүрэн

Улсын харцага Ш.Уламбаяр – сумын заан Д.Төгс-Эрдэнэ

Улсын харцага Н.Батзаяа – аймгийн начин Х.Хажыхали

Улсын начин И.Ёндонсамбуу – аймгийн харцага Н.Ширчинхүү

Улсын начин Р.Ганхуяг – аймгийн заан О.Баяржаргал

Улсын начин Ч.Батчулуун – аймгийн заан Т.Батсүрэн

Улсын начин Н.Мустафа – цэргийн заан Ө.Батсуурь

Улсын начин Б.Бадамсүрэн – аймгийн заан С.Оргилбаатар

Улсын начин Д.Тамир – аймгийн арслан Э.Мөнх-Эрдэнэ

Улсын начин Д.Амаржаргал – аймгийн арслан О.Баярбаасан

Улсын начин Н.Оргилболд – аймгийн арслан Н.Намнансүрэн

Улсын начин О.Түмэн – аймгийн арслан Х.Наранбаяр

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Сөүл хотод үймээн гаргасан Монгол иргэдийг саатуулжээ

БНСУ-ын Сөүл хотын Жунгнан дүүргийн цагдаагийн газар орон сууцны гадна гадаад иргэд үймээн гаргаж, тамхи татаж байна гэсэн дуудлага ...

img

5 цагийн дараа

УИХ-ын Бүсчилсэн хөгжлийн болон Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнийг хэлэлцэн дэмжлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдаж, Бүсчилсэн хөгжлийн дэд хорооны болон Ёс зүйн дэд хорооны бүрэлдэ...

img

4 цагийн дараа

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж буй Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Техник, т...

img

3 цагийн дараа

Наадмын өдрүүдэд 24 цагаар ажиллах эрүүл мэндийн байгууллагууд

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор ажиллах эрүүл мэндийн байгууллагуудыг Эрүүл ...

img

2 цагийн дараа

Б.Чинбилиг: Хүүхдийн асрамж, халамжийн байгууллагад урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Чинбилигтэй ярилцлаа. -Сүүлийн үед гар...

img

2 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд