Улаанбаатар

weather

Loading weather data...

7 сарын 09

Валютын ханш

value

мэдээ

Б.Чинбилиг: Хүүхдийн асрамж, халамжийн байгууллагад урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалт хийлээ

trend

Админ

img

2025 оны 7 сарын 09

img

39

news-img

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Чинбилигтэй ярилцлаа.

-Сүүлийн үед гарч буй гэмт хэрэг, тэдгээртэй тэмцэх, урьдчилан сэргийлэхээр танай Прокурорын газраас ямар ажлууд хийгдэж байгаа талаар мэдээлэл өгнө үү?

-Энгийн үгээр тайлбарлахад прокурор гэмт хэрэг, зөрчлийн талаар гомдол, мэдээлэл бүртгэгдсэн өдрөөс эхлэн мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчийн чиг үүрэгтэй оролцоно. Улмаар ял шийтгүүлсэн ялтан болон хоригдлуудын эрхийг хамгаалахаар ял эдлүүлэх ажиллагаанд бас хяналт тавина. Иргэнийг анх гэмт хэрэгт холбогдсон, эсхүл гэмт хэргийн улмаас хохирсон үеэс эхлээд дуусан дуустал нь хяналт тавьж хамгийн гол нь хүний эрхийг хамгаалах, хангах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр хуулийг нэг мөр хэрэгжүүлж ажилладаг гэсэн үг.

Цагдаа прокурорын ажил салшгүй нягт холбоотой, мөн хамгийн хүнд хүчир ажлыг мөрдөгч нар маань хийж бид хуулийг нэг мөр хэрэгжүүлэхээр хяналтаа тавьж ажиллаж өдөр шөнөгүй нойр, хоолоо умартан, гэр бүлтэйгээ байх цаг хугацаагаа хасан ажиллаж байна. Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээ зохион байгуулж, оролцож, ажилладаг ба бүх нэгжүүд тодорхой ажил, арга хэмжээ зохион байгуулж байгаа.

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын тухайд энэ онд маш олон цахим болон цаасан, наамал хэлбэрээр сэрэмжлүүлэг, гарын авлага бэлтгэн иргэдэд хүргэх, дангаар болон хамтарсан шалгалт судалгаа хийх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх яриа таниулга буюу сургалтууд хийж мэдээлэл өгөх ажлуудыг зохион байгууллаа. Цахим эрин үед нийцүүлэн богино хэмжээний бичлэг, дуу, дүрсээр мэдээлэл бэлтгэн дамжуулж, олон нийтэд түгээж байна.

Үүндээ хамгийн гол нь хүүхдийн эрхийг ханган хамгаалах, нийтийн эрх ашгийг хамгаалах, сүүлийн үед зонхилон үйлдэгдэж буй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тухайлбал цахим залилан, өсвөр насны хүүхдүүд цахим ертөнцөд гэмт хэргийн хохирогч, холбогдогч болохоос сэргийлэх, үе тэнгийн дээрэлхлээс сэргийлэх, мэдээлэх, эрүү шүүлтээс ангид байх гэх зэрэг чиглэлээр нэлээд ажил зохион байгууллаа.

-Тухайлбал?

-ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Ү.Содномцог нарын энэ оны нэгдүгээр сарын 14-ний өдөр хамтран баталсан “Хүүхдийн асрамж, халамжийн байгууллагад хүний эрхийн хэрэгжилт, эрүү шүүлт тулгах, бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах тухай” удирдамжийн дагуу ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, тус Прокурорын газрын хяналтын прокурор Б.Чинбилиг, Я.Амарзаяа, М.Батзаяа нар хамтарсан шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Уг шалгалтын зорилго нь хүүхдийн эрхийг хангах, хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлэх, таслан зогсоох, шалгуулах, зөрчигдсөн эрхийг сэргээх явдал юм.

Шалгалтыг энэ оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс зургадугаар сарын 06-ны өдрийн хугацаанд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүүхэд хамгааллын төвүүдийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажил, арга хэмжээ зохион байгуулсан ажил, хүүхдэд аюулгүй, ээлтэй орчин бүрдүүлсэн байдалтай газар дээр нь танилцах, түүвэр тэмдэглэл хөтлөх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын холбогдох материалыг хуулбарлан авах, баримт материал, зураг гаргуулан авах, дуу, дүрсээр бэхжүүлэх, шаардлагатай тохиолдол бүрд холбогдох албан тушаалтнаас тайлбар авах зэрэг арга хэлбэрээр хийж, явц үр дүнг тухай бүр нь дээд шатны прокурорт танилцуулж үүрэг, чиглэл авч ажилласан байна.

Хоёр байгууллагын хамтарсан баг Шалгалтын явцад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүүхэд хамгааллын төвүүдийн товч мэдээлэл, хаяг байршлын талаар болон тэдгээр газруудтай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн талаарх судалгааг тус тус гарган авч холбогдох дүгнэлтүүдийг хийж, ажилласан байна.

-Ер нь сүүлийн жилүүдэд цагдаагийн байгууллагад хүүхдийн асрамж, халамжийн байгууллагуудтай холбоотой хүүхдийн эрхийн хэдэн гомдол мэдээлэл бүртгэгдсэн бол?

-2020 оноос хойш гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нийт 98 дуудлага буюу гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Үүнээс Өнөр бүл төвтэй холбоотой 88, Хүүхэд, залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолборт холбогдох хоёр, Монголын хүүхдийн сантай холбоотой нэг, Гэрэл хүүхдийн асрамжийн төвтэй холбоотой тав, Дон боско хүүхдийн төвийн хоёр тохиолдол байсан байна. Гэхдээ эдгээр тоог дандаа гэмт хэрэг, зөрчил гэж ойлгож болохгүй, тэр газруудад дээрх тооны гэмт хэрэг, зөрчил үйлдэгдээд байсан гэсэн үг биш шүү, зөв ойлгох хэрэгтэй.

Гомдол, мэдээллийн утгаар нь ангилбал, хүүхэд тухайн амьдардаг байрнаасаа, өөрөөр хэлбэл хүүхэд асрамж, хамгааллын төвөөсөө зугтсан, гараад сураггүй болсон буюу багш, сурган хүмүүжүүлэгч /багш-ээж/-ийн зөвшөөрөлгүйгээр явсан 57 тохиолдол байгаа нь нийт гомдол, мэдээллийн 64.77 хувийг эзэлж байна.

Бусад гомдол, мэдээллийн хувьд давхардсан тоогоор, цонх хагалсан 1, гар утсаа алдсан 4, Фейсбүүкээр хүн дарамтлаад байна гэх 1, байрлалын гадна болон дотор зодооны шинжтэй 5, цонхоор унаж хөлөө хугалсан 1, будаг үнэртсэн 1, амиа хорлохыг завдсан 2, төвийн жолооч, ээж /асрагч багш/ согтуу ажил дээрээ байсан тус бүр 1, бэлгийн дарамт, ёс бусаар хангах шинжтэй 4, цахим гэмт хэргийн шинжтэй 3, төвийн байранд засвар хийх байгууллагад залилуулсан гэх 1 зэрэг тохиолдлууд тус бүр 2020 оноос 2024 оны хооронд бүртгэгдэж, шийдвэрлэгдэж байсан байна.

Цагдаагийн газраас авсан судалгаагаар 2025 оны эхний 2 сарын байдлаар гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн тохиолдол байхгүй байлаа.

Хяналт шинжилгээ, шалгалт хийх явцад тааруухан ч байгууллага төв байна, сайн сайхан, зөв зохистой үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд байсан бөгөөд ерөнхийдөө эдгээр нь хүүхдийн төлөө, хүний эрхийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаа, сайн зүйлийн төлөөх л байгууллагууд гэдгийг дурдмаар байна.

-Шалгалт явуулахад дээрхээс гадна ямар нэгэн зөрчил байв уу?

-Шалгалтаар гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дөрвөн тохиолдлыг хууль, хяналтын байгууллагад шилжүүлж шалгуулаагүй дарагдуулсан алдаа зөрчил илэрсэн. Үүнд: Тухайлбал, утгаар нь авч үзвэл асрагч ээжийгээ унтсан хойгуур гэрийн гал тогооны цонхоор нууцаар гарч, хашаа даван архи уумаар санагдаад хааяа мессеж бичдэг залуутай уулзаж, бэлгийн харилцаанд орсон” гэх, “…салбарын хүүхэд хариуцсан асрагч ээж нь 10 настай хүүхдийг “хичээлээсээ тараад цагтаа ирээгүй тэнэсэн, бусад хүүхдүүдийг автобусанд удаан хүлээлгэсэн” гэх шалтгаанаар нуруу хэсэгт нь 2 удаа цохисон” гэх, “…төвийн ажилтан 14 настай хүүхдийг урлагийн зааланд сургалтын үеэр толгойн тус газарт нь цохисон” гэх, “11 настай хүүхэд нь өөрийн дүү 6 настай хүүхдийн өмдийг нь тайлж, бэлгэ эрхтэн рүү нь бэлгэ эрхтнээ хийсэн” гэх тохиолдол байсан. Иймд дээрх дөрвөн асуудлыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.

Мөн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй асуудлыг холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлж, шалгуулж байх талаар зөвлөмж өгч, гэмт хэрэг, зөрчлийн ялгааг тайлбарласан яриа таниулга хийсэн.

Дээрх байдлаар төв тус бүрд тухайн байгууллагын шалгалтаар илэрч, тогтоогдсон нөхцөл байдалтай холбоотойгоор зохих арга хэмжээнүүдийг авч ажилласан бөгөөд шаардлагатай ихэнх байгууллагад өөрийн санаачилгаар болон тус байгууллагын хүсэлтийн дагуу гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга зохион байгуулж, гарын авлага, сэрэмжлүүлэг, зурагт хуудас зэргийг байгууллагын булан, хэсгүүдэд байрлуулах, хүүхэд, ажилтнуудад түгээх, тайлбарлан таниулах зэргээр ажилласан байна.

-Энэхүү шалгалтын ажиллагааг хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хамтарч явуулсан нь давуу талтай байсан болов уу. Ерөнхийд нь дүгнэвэл?

-ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хэлтэс “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх ажиллагаа”-ны хүрээнд нэлээдгүй ажлуудыг хийж, арга хэмжээ авч ажиллаж байгаа.

Тухайлбал, тэдгээр байгууллага төвүүдэд аливаа хэлбэрээр хүнлэг бус харьцаа, эрүү шүүлт бий эсэх, зөвхөн хүүхэд гэлтгүй ажилтнуудын эрх зөрчигдөж буй эсэхэд бас хяналт шинжилгээ хийсэн байгаа байх, хэдийгээр хамтарсан ажил боловч өөр өөрсдийн чиглэлээр ажилласан байгаа.

Хоёр байгууллагын хамтран гүйцэтгэсэн хяналт, шинжилгээ, шалгалтын ажлын үр дүнд тухайн байгууллагын буюу хувийн хэвшлийн захирал, удирдлагын бүрэлдэхүүн зарим ажилчдаа ялгаварладаг, дотооддоо гардаг аливаа асуудал, хүчирхийллийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхийг тогтоолгохоор холбогдох эрх бүхий байгууллагад шилжүүлж шалгуулдаггүй, “шүгэл үлээгч”-ийг гадуурхан ялгаварлаж, аливаа хэлбэрээр ялгаж харьцдаг, ямар нэгэн асуудлуудыг нуун дарагдуулдаг байж болзошгүй бугшмал тогтолцоо, нөхцөл байдлыг илрүүлэн, таслан зогсоох ажлын суурь болсон гэж дүгнэж байна.

Өөрөөр хэлбэл, тухайн нуугдмал, тусдаа вант улс мэт тогтолцоог эвдэж, зөрчил, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулах, урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчлийн ялгааг таниулах нь цаашид гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлсэн бодитой ажил болсон гэж дүгнэхээр байна.

Хяналт, шалгалтыг хоёр байгууллага хамтран гүйцэтгэснээр тус тусын мэргэжлийн үйл ажиллагааг чанарын өндөр түвшинд явуулсан нь нөхцөл байдлыг бодитой тогтоох, холбогдох арга хэмжээ авах, ажил зохион байгуулахад ач холбогдолтой байлаа.

Түүнчлэн хэвлэл мэдээлэл, цахим хэрэгслээр хяналт, шинжилгээ, шалгалтын ажлын талаар мэдээлэл гарсантай холбогдуулан тус чиглэлээр, харьцангуй хаалттай үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад “цочроо” өгсөн, иргэдээс сайшаал хүртсэн ажил боллоо гэж шалгалт хийсэн прокурорын зүгээс дүгнэж байна.

Шалгалт хийх явцад дээрх байгууллагууд нь мэргэжлийн сэтгэл зүйч, судлаачгүй, сэтгэл зүйн аливаа үйлчилгээг даруй эсвэл тогтмол авах боломжоор бүрэн хангагдаагүй байсан нь тухайн хүүхдүүдийн эрх, ашгийг хангахад дутагдалтай, сөрөг нөлөөтэй. Тодруулбал, сэтгэл зүйн үйлчилгээ даруй аваагүйн улмаас амиа хорлох, аливаа хүчирхийлэлд өртөх, гэмт хэрэг, зөрчилд холбогдох, сэтгэл зүйн нөхцөл байдал нь улам угжрах зэрэг сөрөг нөлөөтэй байхаар байна.

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Сөүл хотод үймээн гаргасан Монгол иргэдийг саатуулжээ

БНСУ-ын Сөүл хотын Жунгнан дүүргийн цагдаагийн газар орон сууцны гадна гадаад иргэд үймээн гаргаж, тамхи татаж байна гэсэн дуудлага ...

img

38 минутын өмнө

УИХ-ын Бүсчилсэн хөгжлийн болон Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнийг хэлэлцэн дэмжлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдаж, Бүсчилсэн хөгжлийн дэд хорооны болон Ёс зүйн дэд хорооны бүрэлдэ...

img

2 цагийн өмнө

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж буй Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Техник, т...

img

3 цагийн өмнө

Наадмын өдрүүдэд 24 цагаар ажиллах эрүүл мэндийн байгууллагууд

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор ажиллах эрүүл мэндийн байгууллагуудыг Эрүүл ...

img

4 цагийн өмнө

Б.Чинбилиг: Хүүхдийн асрамж, халамжийн байгууллагад урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Чинбилигтэй ярилцлаа. -Сүүлийн үед гар...

img

4 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд