Улаанбаатар

weather

Loading weather data...

7 сарын 09

Валютын ханш

value

мэдээ

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо

trend

Админ

img

2025 оны 7 сарын 09

img

34

news-img

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж буй Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Техник, технологийн дээд сургуулийн харьяа “Монгол Коосэн” технологийн коллежид зочиллоо.

Эзэн Хаан Нарүхито коллежийн механик инженерчлэлийн ангиар зочлон багш, сурагчидтай уулзаж, чөлөөт ярилцлага хийлээ.

“Монгол Коосэн технологийн коллеж” нь Японы “коосэн” технологийн коллежийн хөтөлбөрийг загвар болгон технологи, инженерийн сургалт, судалгаа, аж үйлдвэрлэлийн салбарт “ноу-хау” нэвтрүүлдэг. Суурь боловсролтой хүүхэд, залуучуудыг 5 жилийн хугацаанд сургаж инженер бэлтгэдэг юм.

Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) хооронд 2014 онд байгуулсан зээлийн хэлэлцээрийн дагуу Боловсролын яамнаас “Инженер, технологийн дээд боловсрол” (1000 инженер) төслийг амжилттай хэрэгжүүлээд байна.

Манай улсад нэн шаардлагатай өндөр ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, инженерийн боловсролын чанарыг дээшлүүлэх, багшлах боловсон хүчний нөөцийг бэхжүүлэх, сургалт, судалгааны орчныг шинэчлэн сайжруулах төсөл хэрэгжүүлдэг.

Төслийн хүрээнд бакалаврын хамтарсан хөтөлбөрөөр 292, “коосэн” хөтөлбөрөөр 177, магистр 37, доктор 104, зэргийн бус богино хугацааны сургалтаар 488, нийт 1,098 оюутан, багш судлаач Японд боловсрол эзэмшиж, төгсөгчдийн 96 хувь нь мэргэжлийнхээ дагуу ажиллаж байна.

Одоогийн байдлаар Улаанбаатар хотноо ШУТИС-ийн харьяа “Технологийн коллеж”, “Монгол Коосэн технологийн коллеж”, “Шинэ Монгол технологийн коллеж” гэсэн гурван “коосэн” байдаг.

Мөн Дархан-Уул, Орхон, Өмнөговь аймагт гурван “коосэн” үйл ажиллагаа явуулж байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Сөүл хотод үймээн гаргасан Монгол иргэдийг саатуулжээ

БНСУ-ын Сөүл хотын Жунгнан дүүргийн цагдаагийн газар орон сууцны гадна гадаад иргэд үймээн гаргаж, тамхи татаж байна гэсэн дуудлага ...

img

5 цагийн дараа

УИХ-ын Бүсчилсэн хөгжлийн болон Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнийг хэлэлцэн дэмжлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдаж, Бүсчилсэн хөгжлийн дэд хорооны болон Ёс зүйн дэд хорооны бүрэлдэ...

img

4 цагийн дараа

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж буй Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Техник, т...

img

3 цагийн дараа

Наадмын өдрүүдэд 24 цагаар ажиллах эрүүл мэндийн байгууллагууд

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор ажиллах эрүүл мэндийн байгууллагуудыг Эрүүл ...

img

2 цагийн дараа

Б.Чинбилиг: Хүүхдийн асрамж, халамжийн байгууллагад урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Чинбилигтэй ярилцлаа. -Сүүлийн үед гар...

img

2 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд