БНСУ-ын Сөүл хотын Жунгнан дүүргийн цагдаагийн газар орон сууцны гадна гадаад иргэд үймээн гаргаж, тамхи татаж байна гэсэн дуудлага долоодугаар сарын 8-д иржээ. Уг дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид орон сууцны гадна очиж монгол иргэдийг саатуулжээ. Эдгээр иргэдийн бичиг баримтыг шалгахад визний хугацаа хэтрүүлэн амьдарч байсан байна. Орон сууцны газар үймээн гаргаж, цагдаагийн газар саатуулагдсан иргэдийн дунд тус улсад танхайн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан нэг иргэн байжээ.

Цагдаагийн газар үймээн гаргасан дөрвөн эрэгтэй, хоёр эмэгтэй монгол иргэдийг зайлшгүй саатуулах ёстой гэж үзжээ. Эдгээр иргэд бичиг баримтын зөрчилтэй буюу хууль бусаар амьдарч байсан учраас Цагаачлалын албанд шилжүүлсэн байна.