Улаанбаатар

weather

Loading weather data...

7 сарын 26

Валютын ханш

value

мэдээ

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Кикигийн хүргэлтийн үйлчилгээ

trend

ДАВААДОРЖИЙН ОТГОНТУЯА

img

2025 оны 7 сарын 26

img

29

news-img

Бага насны дурсамжийг өгүүлэх зүйлс хамгийн нандин байдаг. Хааяа цаг гарган үздэг киноны нэг яахын аргагүй Ghibli”-ийн “Кикигийн хүргэлтийн үйлчилгээ” юм.

“Кикигийн хүргэлтийн үйлчилгээ” номыг зохиолч Кадоно Ээкогийн 1985 онд бичжээ. Энэхүү зохиолоос сэдэвлэн Studio Ghibli анимэйшн бүтээл болгосон билээ.

Энэ зохиол нь хүүхдийн зохиол ч гэлээ үйл явдалд хөтлөн, сэтгэл догдлуулах аж. Зохиолыг сэтгэл татам, хөөрхөн болгодог зүйлийн нэг нь мэдээж хар муур Жижи.

“Хүмүүс ер нь яагаад шулмуудыг муу зүйл хийдэг гэж боддог байна аа?” хэмээн Кики хэлтэл Жижи “Мэдэхгүй болохоор л тэр байхгүй юу” гэнэ. Бүх зүйлээ ярьдаг найз нь юм.

Хүн бүр л энэ муур шиг найзтай байх юм сан гэж бодохоор.

Шулам болохоор бэлтгэгдэж буй Кики охин 13 нас хүрмэгцээ шулам болох эсэхээ шийдэн, шулмуудын уламжлал ёсоор гэрээсээ явж, нэг ч шулам амьдардаггүй хот, тосгоныг хайж олоод бие даан амьдрах ёстой. Түүний шулмын онцгой ид шид энэ хотын хүмүүст аз жаргал авчирна хэмээн итгэж Корико нэртэй далайн эрэгт байрлах хотыг сонгон амьдрахаар болдог. Гэвч хотын иргэдийн түүнд итгэх итгэл нь төсөөлж байснаас бага байв. Гэхдээ түүний үнэнч нөхөр Жижи муур түүнтэй хамт аялалд гарсан бөгөөд тэдний аялал төсөөлшгүй сонин содон үйл явдлаар дүүрэн байх аж.

Энэ дүрслэл бие даан амьдрах үйл явцыг хэлж буй. Бид багаасаа л том хүн болоход суралцана, заримдаа хурдхан шиг л том болохыг хүсдэг. Гэвч төрсөн гэрээ, бага насаа орхиод явах нь тийм ч амар биш. Яг л Кикигийн шинэ хотод амьдрах урам зориг шиг, бас аав ээждээ хоргодох сэтгэл шиг.

Кики явах бэлтгэлээ хийн маш гоёмсог шүүр өөртөө хийсэн ч ээж нь аюулгүй байдлаа хангах хэрэгтэй гэж зөвлөн өөрийнхөө шүүрийг өгнө.

Кики Корико хотод хүргэлтийн үйлчилгээ ажиллуулж, харин үйлчилгээний хөлс нь “Байгаа зүйлээсээ жаахныг л хуваалцах” юм. Хуваалцах гэдэг амьдралд хамгийн их дутагдаж, үгүйлэгддэг нэгэн хэсэг.

Кики шүүрээ хугалаад хугарсан хэсгээ өөрөө сэлбэж хийдэг. Өөрөөр бол шүүрийн тал нь ээжийнх нь хийсэн хэсэг нөгөө нь тал нь түүний бүтээсэн хэсэг. Үүний адил бидний шинээр хийж бүтээж буй зүйл туршлагаар услагдан бий болдог билээ.

Эцэст нь Кики “Шулам зөвхөн шүүр унаж тэнгэрээр нисэж болохгүй юм байна…заримдаа алхаж байсан дээр болов уу. Алхаж явахаар чинь хэчнээн дургүй байсан ч бусад хүнтэй ярилцана” гэж гэртээ хариад ээждээ хэлдэг. Үүгээр зарим үед энгийн байх нь сонирхолтой, содон байдгийг илтгэнэ.

Уншигч та хүүхдэдээ киноноос гадна зохиолыг нь уншиж өгвөл бүр илүү сонирхолтой байх болов уу.

-Нисэж чаддаг байх ч хэцүү юм аа, тийм ээ?

-Тийм шүү. Чамд ингэж хэлэхэд жаахан эвгүй ч нисэж чадахгүй байна гэдэг ч бас ялгаагүй”

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Нэг кг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис худалдан борлуулах гэж байсан бүлэг этгээдэд шүүхээс 8 жилийн хорих ял оногдуулжээ

“Монгол Улсын иргэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хадгалан худалдаалж байна” гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас авч, ш...

img

1 цагийн дараа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны урилгаар тус улсад хийсэн...

img

5 минутын өмнө

Баруун гурван аймагт царцааны тархалт ихэсжээ

Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс долдугаар сарын 20-ны мэдээллээр царцааны тархалтыг танилцууллаа. Тодруулбал, гурван аймг...

img

7 минутын өмнө

Намуудын харилцаа хөгжлийн замд үлгэрлэнэ

Ниншя Хотон үндэстний өөртөө засах орны Намын хорооны нарийн бичгийн дарга , АИХ-ын Байнгын хорооны дарга Ли Ифэй төлөөлөгчдийг хүлэ...

img

21 минутын өмнө

Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хана барих ажлыг наймдугаар сарын 20-нд дуусгана

Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хананы барилга угсралтын ажил 95 хувьтай үргэлжилж байна. Түшиц хананы ажлыг сургууль, цэцэрлэ...

img

1 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд