мэдээ
ЭЗХЯ: Замын-Үүдэд хяналт шалгалт хийлээ

Админ
2025 оны 7 сарын 28

18

Ерөнхий сайд Г.Занданшатарын захирамжаар “Экспортыг нэмэгдүүлж, худалдааг дэмжих” ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн даргаар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал ажиллаж байна.
Энэ хүрээнд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газарт Гаалийн ерөнхий газарт хийж буй хяналт шалгалт хийх хугацаатай үүрэг өгсөн. Өгсөн үүргийн дагуу Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар Замын-Үүд дэх гаалийн газарт шалгалт хийлээ.
Бараа бүтээгдэхүүнээс сорьц, дээж, загвар авах, магадлан шинжилгээ хийх, дүгнэлт гаргах лабораториудын үйл ажиллагаа болон ухаалаг гарцын байгууламжийн хэвийн ажиллагаа, системийн уялдаа холбоо, гаалийн автомат бүрдүүлэлтийн системийн үйл ажиллагаа, гаалийн газрын албан хаагчдын чиг үүргийн хувaарилалт, зохион байгуулалт зэрэг чиглэлүүдэд хяналт шалгалт хийлээ.
Шалгалтын үр дүнг ажлын хэсэгт танилцуулж, худалдаа, тээвэр эхлэгчдэд тулгарч буй саад, хоригийг бууруулах, бараа эргэлтийн хурдыг нэмэгдүүлэхэд тулгарч буй асуудлыг тодорхойлж зохих арга хэмжээг авна.
Замын Үүд боомтоор Монгол Улсын импортын 70 хувь, экспортын 22 хувь нь дамждаг. Гадаад худалдааны нийт бараа эргэлтийг 2023–2024 онтой харьцуулан үзэхэд экспорт 51 хувиар буюу 51 сая ам.доллар, импорт 49 хувиар буюу 1.1 тэрбум ам.доллар, нийт бараа эргэлт 49 хувиар буюу 1.2 тэрбум ам.доллароор өссөн үзүүлэлттэй байна гэж Эдийн засаг, хөгжлийн яамнаас мэдээллээ.





Олон улсын хөл бөмбөгийн фестиваль Хонконгт боллоо
Хонконгт Олон улсын хөл бөмбөгийн наадам амжилттай болж өндөрлөсөн нь тус хот ямар ч түвшний уралдаан тэмцээн, түүний дотор Олимпын ...
8 цагийн дараа
Улсын харцага М.Бэлгүтэйн цолны мялаалга наадам болно
2025 оны наймдугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд Монгол Улсын харцага Мөнхжаргалын Бэлгүтэйн цолны мялаалга наада...
7 цагийн дараа
Өнөөдрөөс хааж, шинэчилж буй замууд
Зайсангийн өргөн чөлөөний авто замын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд 120 мянгатын тэмээтэй хөшөөний уулзвараас Зайсангийн уулзвар...
6 цагийн дараа
Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл энэ сарын 4-нөөс эхэлнэ
2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 08 дугаар сарын 18-ны ө...
5 цагийн дараа
Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг байна
Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хананы барилга угсралтын ажил 95 хувьтай үргэлжилж байна. Түшиц хананы ажлыг сургууль, цэцэрлэ...
4 цагийн дараа
Сэтгэгдлүүд