Улаанбаатар

weather

Loading weather data...

8 сарын 02

Валютын ханш

value

гадаад

Европын Холбоо, АНУ хоёр санхүүгийн хувьд нэгдэж чадав

trend

Админ

img

2025 оны 7 сарын 29

img

231

news-img

АНУ болон Европын Холбоо өнгөрсөн ням гарагт Худалдааны гэрээний тохиролцоонд хүрснээр олон сарын турш үргэлжилсэн асуудал цэгцрэв. Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйентай Шотландад хэлэлцээ хийснийхээ дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп сэтгүүлчдэд “Бид тохиролцоонд хүрлээ, энэ бол хүн бүрд ашигтай гэрээ. Автомашин болон бусад бүх бараанд 15 хувийн татвар ногдуулахаар бид тохиролцсон. Европын Холбоо энэ гэрээгээр мөн АНУ-аас 750 тэрбум долларын эрчим хүч худалдан авах, 600 тэрбум долларын нэмэлт хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон” гэж хэлэв.

Харин Урсула фон дер Ляйен “Бид дэлхийн хамгийн том хоёр эдийн засгийн хооронд худалдааны гэрээ байгууллаа. Энэ бол асар том гэрээ. Энэхүү гэрээ нь тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой нөхцөл байдлыг авчрах болно. Эдгээр нь Атлантын далайн хоёр эргийн бизнес эрхлэгчдийн хувьд маш чухал зүйл юм. АНУ-ын эрчим хүчний бүтээгдэхүүнийг худалдан авах нь бидний нийлүүлэлтийн эх үүсвэрийг төрөлжүүлж, Европын эрчим хүчний аюулгүй байдалд хувь нэмэр оруулах болно. Бид Америкийн шингэрүүлсэн байгалийн хий, газрын тос, цөмийн түлшний томоохон худалдан авалт хийж, Оросын хий, газрын тосыг орлуулах болно. Мөн нисэх онгоц, нисэх онгоцны эд анги, зарим химийн бодис, хөдөө аж ахуйн зарим бүтээгдэхүүн зэрэг хэд хэдэн стратегийн бүтээгдэхүүнд харилцан 0 хувийн татвар ногдуулахаар тохиролцсон. Одоо худалдааны гэрээг нийт 27 гишүүн улс батлах шаардлагатай” гэж мэдэгдэв.

Европын Холбоо ирэх наймдугаар сарын 1-нээс өмнө Вашингтонтой энэ гэрээг эцэслэн байгуулахыг эрмэлзэж байсан юм. Харин уг хэлэлцээний өмнө баасан гарагт Д.Трамп “ Европын Холбоотой тохиролцоонд хүрэх магадлал 50-50 хувьтай” гэж хэлж байв. Одоо АНУ Европын Холбооны ихэнх бараа бүтээгдэхүүнд 10 хувийн татвар, авто машин болон машины эд ангид 25 хувийн татвар ногдуулахаар болж байгаа юм. Харин 50 хувийн татвар ногдуулсан ган, хөнгөн цагаанд дээр энд дурдсан татварын хувь хэмжээ хамаарахгүй юм байна.

Ийнхүү Худалдааны гэрээ байгуулагдсанаар ерөнхийлөгч Дональд Трампын өнгөрсөн долдугаар сарын 12-нд “Европын Холбооны бүх бараанд 30 хувийн татвар ногдуулна” гэсэн заналхийлсэн шинжтэй мэдэгдэл хэрэгжихгүй болж байна. Мөн дээрх мэдэгдлүүдийн дараа Германы Канцлер Фридрих Мерц өөрийн X хуудсандаа энэхүү хэлэлцээрийг сайшааж “Бид экспортод чиглэсэн Германы эдийн засагт хүнд цохилт болох худалдааны зөрчилдөөнөөс сэргийлж чадлаа” гэж бичсэн байна.

Харин энэхүү гэрээ ийнхүү амжилттай болоход Европын Холбооны Хятадтай харилцаж буй зарчим голлох нөлөө үзүүлсэн гэдгийг дурдахгүй өнгөрч болохүй. Учир нь, Европын Холбоо “Хятадын бараа Европт чөлөөтэй орж ирдэг ч Европын бараа Хятадын зах зээлд хязгаарлагдмал байдалтай ордог”, “Хятадын төрийн дэмжлэгтэй компаниуд олон улсын зах зээл дээр үнээр дарангуйлан шударга бус давуу байдал олж авдаг”, “Европын Холбооны улсуудад Хятадын хөрөнгө оруулалт чөлөөтэй байдаг ч Европын хөрөнгө оруулагчид, бизнесүүдийг Хятадын зах зээлд чөлөөтэй оруулдаггүй”, “Европын Холбоо Хятадын кибер халдлага үйлддэг төрийн дэмжлэгтэй хакерын бүлгүүд манай төрийн болон бизнесийн байгууллагуудад байнга халдаж байна”, “Хятадын технологи, ялангуяа харилцаа холбооны салбар(жишээ нь Huawei)-ын бүтээгдэхүүнүүд Европын Холбооны дотоод аюулгүй байдалд эрсдэл учруулж байна” гэж шүүмжилж байгаа бөгөөд Европын Холбооны Хятадыг шүүмжилж буй хамгийн том асуудал бол “Бээжин Москваг хязгааргүй дэмжиж байгаа явдал” болоод байгаа билээ.

Ийнхүү жилд 1,7 их наяд еврогийн үнэ бүхий бараа эргэлттэй, өндөр худалдан авах чадвартай 800 сая иргэдтэй, дэлхийн ДНБ-ний бараг 44 хувийг үйлдвэрлэдэг хоёр улс Худалдааны хэлэлцээр амжилттай хийж АНУ, Европын Холбоо хоёр санхүүгийн хувьд Хятад, Оросын эсрэг нэгдэж чадав.

 

Г.АМАРСАНАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Олон улсын хөл бөмбөгийн фестиваль Хонконгт боллоо

Хонконгт Олон улсын хөл бөмбөгийн наадам амжилттай болж өндөрлөсөн нь тус хот ямар ч түвшний уралдаан тэмцээн, түүний дотор Олимпын ...

img

7 цагийн дараа

Улсын харцага М.Бэлгүтэйн цолны мялаалга наадам болно

2025 оны наймдугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд Монгол Улсын харцага Мөнхжаргалын Бэлгүтэйн цолны мялаалга наада...

img

6 цагийн дараа

Өнөөдрөөс хааж, шинэчилж буй замууд

Зайсангийн өргөн чөлөөний авто замын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд 120 мянгатын тэмээтэй хөшөөний уулзвараас Зайсангийн уулзвар...

img

5 цагийн дараа

Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл энэ сарын 4-нөөс эхэлнэ

2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 08 дугаар сарын 18-ны ө...

img

4 цагийн дараа

Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг байна

Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хананы барилга угсралтын ажил 95 хувьтай үргэлжилж байна. Түшиц хананы ажлыг сургууль, цэцэрлэ...

img

4 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд