Улаанбаатар

weather

Loading weather data...

8 сарын 02

Валютын ханш

value

гадаад

Дональд Трамп: Би Путинтэй дахин ярилцах сонирхолгүй байна

trend

Админ

img

2025 оны 7 сарын 30

img

209

news-img

Дэлхий нийтэд Кремль ямар ч эрх мэдэлгүй төлөөлөгчид явуулж, Украинтай хэлэлцээ хийж буй дүр эсгэж, АНУ-ын ерөнхийлөгчийг тайвшруулан цаг хожиж буй нь тодорхой болоод байгаа билээ.

Тухайлбал, ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков саяхан сэтгүүлчдэд “Владимир Путин, Дональд Трамп нарын хооронд ямар нэгэн тодорхой уулзалт хийх бэлтгэл ажил хийгдээгүй байна. Учир нь ямар ч тохиролцсон зүйл одоогоор алга. Ерөнхийлөгч Путины ирэх есдүгээр сарын эхээр Хятадад хийх айлчлалын бэлтгэл ажил явагдаж байна. Хэрэв тэр өдрүүдэд АНУ-ын ерөнхийлөгч ч мөн адил Хятадад очих шийдвэр гаргавал, манай хоёр улсын төрийн тэргүүний уулзалт болох боломжийг онолын хувьд үгүйсгэх аргагүй” гэж мэдэгдсэн.

Дональд Трамп, Владимир Путин нар энэ жил хэд хэдэн удаа утсаар ярьсан ч биечлэн уулзаагүй байгаа учир сэтгүүлчид удахгүй уулзалтын тов гарна гэж хүлээж байгаа билээ. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган “Орос, АНУ-ын төрийн тэргүүн нарын уулзалтыг Истанбул хотод зохион байгуулахын төлөө чармайлт гаргана” гээд “Орос, Украин хоёрын хэлэлцээ Станбулд болсон шиг, ойрын үед Турк улсад энхийн хэлэлцээний ширээний нөхцөл бүрдэх бөгөөд энэ цуст дайныг зогсоох боломжтой болно” гэж мэдэгдсэн нь энэ хүлээлтэд улам хүч нэмсэн явдал болсон билээ. Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Их Британийн ерөнхий сайд Кир Стармерийн хамт Шотландад хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчийн “Та Путинтэй хийх уулзалт хоёр улсын харилцаа болон Украины асуудлыг зохицуулахад тус болох уу?” гэж асуусан юм.

Харин ерөнхийлөгч Дональд Трамп сэтгүүлчийн энэ асуултад “Би Путиныг хүндэтгэн, Украины мөргөлдөөнийг зохицуулахад 50 хоногийн хугацаа өгсөн нь “маш өгөөмөр” хандлага байсан. Хэрэв энэ хугацаанд ахиц гарахгүй бол Оростой худалдаа хийдэг бүх улсад 100 хувийн импортын татвар ногдуулах болно. Би өмнө нь олон удаа Путинтэй ярилцаж байсан ч, дараа нь Орос улс Украиныг довтлохоо үргэлжлүүлсээр ирсэн. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин маш ихээр урмыг минь хугалсан. Иймээс би Путинтэй дахин ярилцах сонирхолгүй байна. Иймээс би Украины асуудлаар зарласан гал зогсоох тухай өөрийн хугацааг 50 хоногийн оронд 10–12 хоног болгон багасгаж байна. Өнөөдрөөс эхлэн энэ хугацааг тоолно” гэж мэдэгдсэн нь дэлхий нийтэд жинхэнэ шуугиан тарьсан явдал болов.

Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Андрей Ермак өөрийн X хуудсанд “АНУ-ын ерөнхийлөгчийн энэхүү хатуу байр суурь ба хүчээр энх тайван тогтоох тодорхой дохиог сайшаан талархаж байна. Путин зөвхөн хүчийг л хүндэлдэг учир энэ бол түүнд өгсөн маш тод, чанга дохио” гэж бичсэн бол Украины ерөнхийлөгч Владимир Зеленский “АНУ-ын ерөнхийлөгчийн илэрхийлсэн тодорхой байр суурь, шийдэмгий байдал нь жинхэнэ энх тайванд хүчээр хүрч, их зүйлийг өөрчлөх цагаа олсон шийдвэр боллоо. Би ерөнхийлөгч Трампад гэмгүй хүмүүсийн амийг аварч, энэ аймшигт дайныг зогсооход анхаарал хандуулж байгаад нь талархаж байна. Украин энх тайвны төлөө тууштай хэвээр байгаа бөгөөд манай улс орнуудыг илүү аюулгүй, хүчирхэг болгохын тулд АНУ-тай цуцашгүй хамтран ажиллах болно” гэж бичжээ.

Ийнхүү ОХУ-ын ерөнхийлөгч 12 хоногийн дотор өөрийн эхлүүлсэн дайнаа зогсоохгүй бол Кремлийн хувьд байдал эвгүйтэж эхлэх нь тодорхой болов.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Олон улсын хөл бөмбөгийн фестиваль Хонконгт боллоо

Хонконгт Олон улсын хөл бөмбөгийн наадам амжилттай болж өндөрлөсөн нь тус хот ямар ч түвшний уралдаан тэмцээн, түүний дотор Олимпын ...

img

7 цагийн дараа

Улсын харцага М.Бэлгүтэйн цолны мялаалга наадам болно

2025 оны наймдугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд Монгол Улсын харцага Мөнхжаргалын Бэлгүтэйн цолны мялаалга наада...

img

6 цагийн дараа

Өнөөдрөөс хааж, шинэчилж буй замууд

Зайсангийн өргөн чөлөөний авто замын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд 120 мянгатын тэмээтэй хөшөөний уулзвараас Зайсангийн уулзвар...

img

5 цагийн дараа

Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл энэ сарын 4-нөөс эхэлнэ

2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 08 дугаар сарын 18-ны ө...

img

4 цагийн дараа

Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг байна

Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хананы барилга угсралтын ажил 95 хувьтай үргэлжилж байна. Түшиц хананы ажлыг сургууль, цэцэрлэ...

img

4 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд