мэдээ
Улаанбаатар хотын дулаан хангамжид схемийн өөрчлөлт хийнэ

Админ
2025 оны 7 сарын 30

52

Эрчим хүчний салбарын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц болон “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн засварын ажлын талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ.
2025 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглол болох 69 зуухнаас ажилд 24, бэлтгэлд 20 байгаа бөгөөд 25 зууханд засварын ажил хийгдэж байна. 49 турбогенератороос ажилд 23, бэлтгэлд 13 байгаа бөгөөд 13 турбогенераторт засварын ажил хийгдэж, системийн горим ажиллагаа хэвийн, төлөвлөгөөт засварын ажлууд графикийн дагуу хийгдэж байна.
Эрчим хүчний салбарын нийт 45 компанийн хэмжээнд 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах үндсэн болон туслах тоноглолын их засвар, техник зохион байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын явц 50 хувийн гүйцэтгэлтэй байна.
Эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжиж буй Бөөрөлжүүтийн цахилгаан станцын хоёрдугаар блокийг энэ оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулах, БНХАУ-аас шаардлагатай тохиолдолд чадал импортлох боломжийг бүрдүүлэх, 220 кВ-ын хуваарилах байгууламжийн барилга угсралтын ажлыг өвлийн ачаалал эхлэхээс өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Улаанбаатар хотын дулаан хангамжийн системд схемийн өөрчлөлт хийж “ДЦС-3” хангаж буй хүчин чадлаас 50 Гкал/ц-ыг нь “ДЦС-4”, “Амгалан дулааны станц”-д шилжүүлнэ.
Эрчим хүчний салбарын үйлдвэр компаниудын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг төлөвлөсөн хугацаанд чанартай хийж дуусгахаар ажиллаж байна.
Товч мэдээ
- Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд байгуулсан “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-ыг хэрэгжүүлэх хүрээнд “Монгол-Хятадын Экспо” арга хэмжээний бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах, удирдан чиглүүлэх, төр, хувийн хэвшлийн байгууллагын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгууллаа. “Монгол-Хятадын Экспо” тав дахь удаагийн арга хэмжээ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод ирэх сарын 25-30-нд болно.
- “Эрчист Монгол” ХХК-ийн харьяа төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг зах зээлийн зарчимд нийцүүлэх зорилгоор засаглалыг сайжруулах, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх замаар үр ашгийг нэмэгдүүлэх, бүтээмжийг сайжруулахад чиглэсэн 100 хоногийн хугацаанд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Эрчим хүчний компаниудын ТУЗ-ийг цөөлж, зардлыг бууруулах, үр ашиггүй зардлыг хэмнэх зорилгоор тус төлөвлөгөөг боловсруулжээ.
- Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2023-2025 оны улсын хэлэлцээрийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, шинээр байгуулах хэлэлцээрийн төслийг боловсруулж, танилцуулахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, “Нийгмийн түншлэлийг хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2013 оны 370 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, үйл ажиллагааг эрчимжүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав.
- Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хоорондын “Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төлөөлөгчийн газар байгуулах тухай хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцээд УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтов.
- Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) 2026 оны наймдугаар сарын 17-28-нд Монгол Улсад болно. Тус хурлыг зохион байгуулах ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий Үндэсний хорооны ажлыг эрчимжүүлэх тухай Засгийн газрын тогтоол гарлаа.





Өргөдлийн байнгын хороо байгуулагдаж, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо хоёр дэд хороотой ажиллана
Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 35 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд өдгөө 9 дэх Улсын Их Хурал бүрэ...
4 цагийн дараа
Улаанбаатар метро барих гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны сонгон шалгаруулалтыг энэ онд багтаан зарлана
Улаанбаатар метро төслийн зүүн талын депог Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны 26.6 га талбайд барихаар төлөвлөсөн. Уг депод Улаанба...
4 цагийн дараа
Уулын хүн
Гэрийн хаалга онгойхтой зэрэгцэн хөрөг зургийн өмнө асаасан ганц зул далдирсаар унтарлаа. Тооноор салхины аясаар хөвөлзөх аргалын ут...
4 цагийн дараа
Ипотекийн даатгалын шинэчилсэн зохицуулалт хэрэгжиж эхэлнэ
Ипотекийн даатгалын шинэчилсэн зохицуулалт энэ оны наймдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхлэхтэй холбоотойгоор иргэд, олон...
3 цагийн дараа
Туулын хурдны зам барих бэлтгэл ажлын хүрээнд газар чөлөөлөлт үргэлжилж байна
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг 40 орчим хувиар бууруулах гол төслүүд бол Туулын хурдны зам, Шинэ тойрог зам. Эдгээр төслийг...
2 цагийн дараа
Сэтгэгдлүүд