Улаанбаатар

weather

Loading weather data...

7 сарын 31

Валютын ханш

value

гадаад

Судлаачид маш чадварлаг туслахтай болжээ

trend

Админ

img

2025 оны 7 сарын 31

img

84

news-img

Амьтад ялангуяа хөхтөн амьтад, зарим шувууд маш ухаантай. Энэ бол шинжлэх ухаанаар нэгэнт батлагдсан зүйл. Харин хүн сэтгэдэг гэдгээр л амьтдаас ялгардаг учир шүлэг, яруу найраг, дуу хөгжим зохиож, хот суурин босгож, шинжлэх ухааныг хөгжүүлж амьдралдаа ашигладаг. Иймээс бид AI-г зохиомол сэтгэхүй буюу ЗС гэж тэмдэглэж байх нь зөв. Тэгвэл өнөөдөр ЗС эртний бичээсийг судлахад хувьсгал авчрах дэвшилтэд хэрэгсэл болоод байна. Шинэ ЗС эртний хөшөө дурсгал, өдөр тутмын хэрэглээний эд зүйл дээр сийлэгдэж үлдсэн Ромын бичээснүүдийн гээгдсэн үгсийг нөхөж буйгаас гадна тухайн олдворын гарал үүсэл, үүссэн цаг хугацааг ч тодорхойлох чадвартай болжээ.

Хэдий зохиомол сэтгэхүй орчин үеийн текстүүд дээр ч алдаа гаргах тохиолдол гаргадаг ч түүхчид энэ шинэ систем нь хүнийг орлох бус, харин түүний ажлыг дэмжиж, хүч нэмнэ гэж үзэж байна. Кембрижийн их сургуулийн түүхийн профессор Мэри Берд “Aeneas ЗС нь өмнө нь боломжгүй байсан шинэ боломжуудыг нээж байна. Урьд нь бид зөвхөн зарим эрдэмтдийн зөн совин, өргөн мэдлэгт найддаг байв. Харин одоо өнгөрснийг илүү хурдан, илүү нарийвчлалтайгаар тогтоох хэрэгсэл бидэнд бий болоод байна” гэж мэдэгдэв. Энэхүү зохиомол сэтгэхүйг эртний домгийн баатар Энейн нэрээр “Aeneas” гэж нэрлэсэн бөгөөд үүнийг Ноттингемийн их сургуулийн түүхч Теа Зоммерсхильд болон Google DeepMind-ийн зохиомол сэтгэхүйн мэргэжилтэн Янис Ассаэль нар хамтран бүтээжээ. “Aeneas” нь 176,000 орчим Ромын бичээс бүхий мэдээллийн санг зураг, бичвэрийн хамт бүрдүүлж, бичвэрүүдийн гээгдсэн хэсгийг сэргээсэн түүхэн “ижлүүд”-ийг хэдхэн долийн хугацаанд гаргаж өгдөг юм байна. Энэхүү шинэ ЗС-ний гол онцлог нь судлаачдад зөвлөж, эсвэл тэдний зөвлөмжийг хурдан хугацаанд хэрэгжүүлж хамтран ажилладаг гэдгээр онцлог юм байна.

Энэхүү ЗС-г Турк улсын Анкара дахь Августын сүмд хадгалагддаг “Res Ges­tae Divi Augusti” хэмээх бичээс дээр анх туршжээ. Энэхүү бичээс нь Ромын анхны эзэн хаан Августын зохиосон текст бөгөөд өнөөг хүртэл судлаачид түүний бүтээгдсэн он цагийн талаар маргалдсаар ирсэн гэнэ. Харин энэхүү AI систем тухайн бичээсийг “Манай эриний 10–20 он, эсвэл манай эриний өмнөх 10–1 оны хооронд бичигдсэн байх магадлал өндөр байна” гэж тогтоосон нь нэр хүндтэй судлаачдын өмнө нь гаргасан дүгнэлттэй таарч, уг маргаантай асуудлыг нэг мөр шийдэж өгсөн аж.

Ноттингемийн их сургуулийн түүхч Теа Зоммерсхильд “Aeneas зөвхөн шинжилгээ, судалгааг хурдан хугацаанд гүйцэтгээд зогсохгүй, туршлагатай судлаачдын ч анзаараагүй түүхэн тохиолдлуудыг илрүүлсэн. Нийт 23 мэргэжилтний оролцоотойгоор хийсэн туршилтаар түүхчид “Aeneas”-тэй хамтран ажиллахад ганцаараа эсвэл зөвхөн AI дангаар ажилласнаас илүү сайн үр дүнд хүрч байна” гэжээ. Харин DeepMind-ийн Янис Ассаэль “Мэргэжилтнүүд зохиомол сэтгэхүй алдаа гаргаж болохыг хүлээн зөвшөөрч байгаа ч, энэ шинэ систем нь хүнийг бүрэн орлох зорилготой биш юм. Эцсийн шийдвэрийг түүхч гаргана. AI бол зөвхөн туслагч бөгөөд ажлыг илүү хурдтай, илүү зөв болгодог” гэж хэлжээ.

Судлаачдын үзэж буйгаар “Aeneas”-ын боломж бололцоо нь өнөөг хүртэл эртний түүхийг судлахад боломжгүй гэж үзэж байсан олон хязгаарыг давж гарч байгаа гэнэ. Уг системийг цаашид грек бичээснүүд болон бусад бүс нутгаас олдсон бүрэн бус, гэмтэлтэй эртний бичвэрүүдийг судлахад ашиглах боломжтой юм байна.

Дашрамд дурдахад, OpenAI, Google, xAI, Anthropic зэрэг том компаниудын AI загварууд нь хүнд хор хүргэхгүй байх, тушаалыг үг дуугүй биелүүлэх, өөрийгөө хамгаалах гэж хүнд хор хүргэхгүй байх гэсэн роботын гол гурван зарчмыг зөрчсөн үйлдлүүд гаргаж буй нь судлаачдын анхаарлыг татаж байгаа аж. Гэхдээ энэ нь цаашид эрдэмтэд AI-г роботын гол гурван зарчмыг үг дуугүй баримтлан ажилладаг болгоно гэсэн үг юм байна.

 

Г.АМАРСАНАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Өргөдлийн байнгын хороо байгуулагдаж, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо хоёр дэд хороотой ажиллана

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 35 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд өдгөө 9 дэх Улсын Их Хурал бүрэ...

img

5 цагийн өмнө

Улаанбаатар метро барих гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны сонгон шалгаруулалтыг энэ онд багтаан зарлана

Улаанбаатар метро төслийн зүүн талын депог Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны 26.6 га талбайд барихаар төлөвлөсөн. Уг депод Улаанба...

img

5 цагийн өмнө

Уулын хүн

Гэрийн хаалга онгойхтой зэрэгцэн хөрөг зургийн өмнө асаасан ганц зул далдирсаар унтарлаа. Тооноор салхины аясаар хөвөлзөх аргалын ут...

img

5 цагийн өмнө

Ипотекийн даатгалын шинэчилсэн зохицуулалт хэрэгжиж эхэлнэ

Ипотекийн даатгалын шинэчилсэн зохицуулалт энэ оны наймдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхлэхтэй холбоотойгоор иргэд, олон...

img

6 цагийн өмнө

Туулын хурдны зам барих бэлтгэл ажлын хүрээнд газар чөлөөлөлт үргэлжилж байна

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг 40 орчим хувиар бууруулах гол төслүүд бол Туулын хурдны зам, Шинэ тойрог зам. Эдгээр төслийг...

img

7 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд