Улаанбаатар

weather

Loading weather data...

8 сарын 05

Валютын ханш

value

мэдээ

Б.Билгүүн: Мөнгөтэй холбоотой харилцаанд амаар болон хувийн сэтгэл хөдлөлөөр тохиролцоо бүү хий

trend

Админ

img

2025 оны 8 сарын 05

img

44

news-img

Хуульч Б.Билгүүнтэй иргэд ах дүү болон найз нөхөдтэйгөө амаар тохиролцоо хийгээд өөрийн нэр дэр зээл авч өгөөд хохирч буй талаар ярилцлаа.


-Иргэдийн хохирч буй энэ асуудлын талаар Та дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Нэгдүгээрт, иргэд ах дүү, хамаатан, садан найз нөхдөдөө өөрийн нэр дээр банк санхүүгийн байгууллага болон апплейкшнээс зээл авч өгдөг. Гэтэл иргэд өөр хүнтэй хийсэн тохиролцоо, маргаанаа банкны зээлтэйгээ хольж, хутгаад байдаг юм. Энэ бол хоёр тусдаа харилцаа гэдгийг юуны өмнө ойлгох хэрэгтэй. Банк санхүүгийн байгууллагаас зээл аваад юунд зарцуулах нь тухайн хүний дурын асуудал. Хүнд өгнө үү, хувьдаа зарцуулна уу, хадгална уу гэдэг тухайн хүний эрх. Хоёрдугаарт, өөрийн нэр дээр банкнаас зээл аваад хамаатан садан, аав, ээж, найз нөхдөдөө шилжүүлэх нь тусдаа харилцаа. Гэтэл манайхан юу ярьдаг вэ гэвэл би төрсөн ахдаа өөрийн нэр дээр банкнаас зээл аваад өгсөн юм аа. Тиймээс тэр хүн энэ зээлийг төлөх ёстой. Анх бид хоёр ингэж тохирсон учраас би төлж чадахгүй гэх байдлаар ханддаг. Харамсалтай нь таны төрсөн ахтайгаа амаар хийсэн тохиролцоо банканд огт хамаагүй. Нөгөө талд та хэн нэгэнтэй амаар тохиролцоо хийгээд өөрийн нэр дээр бусдад зээл авч өгсөн бол бүх хариуцлагыг өөрөө хүлээнэ гэсэн үг. Учир нь танд ямар ч нотлох баримт байхгүй. Амаар хийсэн тохиролцоог шүүх баримт гэж хүлээж авдаггүй юм. Ингээд иргэд маань зээлээ удааж, цаг хугацаа их алддаг. Үүнээс болоод банканд төлөх хүү, алданги нь улам нэмэгддэг талтай. Тиймээс хувийн харилцааны итгэлцэл болон, мөнгөний асуудлынхаа ялгаа заагийг сайн ойлгох хэрэгтэй байна. Гэхдээ энэ нь таныг хамаатан садан, ах дүү, найз нөхдөдөө тусалж болохгүй гэсэн үг биш. Хэрэв мөнгөтэй холбоотой харилцаанд орох гэж байгаа бол амаар болон хувийн сэтгэл хөдлөлөөр тохиролцоо бүү хий. Харин тохиролцоогоо бичгээр үйлдэх хэрэгтэй. Бичгээр үйлдээгүйгээс үүдэн зээл болон хүү гээд бүх зүйлийг өөрөө төлөхөөс өөр аргагүй байдалд орсон хүн олон байна.

-Яагаад иргээд бичгээр гэрээ хийхээс илүү амаар тохиролцоо хийгээд байна вэ. Энэ нь монголчуудын тогтсон хандлага уу?

-Амаар тохиролцоо хийснээс үүдэн иргэд ийм хэргийн хохирогч болж байгаа. Харин иргэд яагаад амаар тохиролцоо хийгээд байна вэ гэвэл хувийн сэтгэл хөдлөл, итгэлцэл гэх зүйл дээр тулгуурлаад байна. Жишээ нь багын найздаа өөрийн нэр дээр банкнаас 10 сая төгрөгийн зээл аваад өглөө. Бичгээр ямар ч гэрээ хийгээгүй. Яагаад гэвэл хар багын найз минь намайг 10-хан сая төгрөг дээр мэхэлж, буяндаа бузар хийхгүй гэх иймэрхүү хандлага, итгэл үнэмшлээсээ болдог. Эсвэл энэ хаашаа алга болдог юм гэх мэтчилэн шалтгаантай. Гэтэл мөнгөтэй холбоотой асуудал дээр алга болох, болохгүй нь чухал биш. Баримт л хамгийн чухал юм. Ингээд нөгөө итгэсэн найз нь зээлээ төлөхгүй хаядаг. Нөгөө талд банкнаас зээлсэн 10 сая төгрөг хүүтэйгээ нийлээд 15 сая төгрөг боллоо. Одоо үүнийг хэн төлөх вэ гэх асуудал яригдана. Амаар тохиролцоо хийсэн нөхцөлд та өөрийн данснаас шилжүүлсэн 10 сая төгрөгөө л найзаасаа нэхэмжлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, банкнаас зээлсэн мөнгөнийхөө хүүг нь найзаасаа буцааж авах ямар ч боломжгүй. Тиймээс та өөрөө хүү болон хугацаа хэтрүүлсэн гээд бусад бүх хариуцлагыг хүлээнэ гэсэн үг. Энэ бол маш харамсалтай хэрэг. Өөрөө банкнаас зээл авах ямар ч шаардлагагүй байсан хэрнээ найздаа итгээд зээл авч өгсөн. Нөгөө хүн нь төлөхгүй мэхэлдэг.

Гомдол гаргах ямар ч боломж байхгүй юу?

-Тодорхой баримт байхгүй учраас цагдаа, шүүх хүлээж авахгүй. Мэдээж, хүний амьдрал баялаг. Та аав, ээж, ах дүү, найз нөхөд тэр бүү хэл найз охиндоо өөрийн нэр дээр зээл авч өгч болно. Гол нь бичгээр гэрээ байгуулах ёстой. Та мянга тухайн хүндээ итгэдэг, хайртай байх нь хамаагүй. Энэхүү гэрээг энэ хүний хүслийн дагуу байгуулан зээл авч өгч байгаа. Тийм учраас энэ зээлийн хүү, хугацаа гээд бусад бүх зүйлийг зөвхөн энэ хүн төлж барагдуулна гээд бичгээр үйлдэх хэрэгтэй. Заавал бичгээр баримтжуулж авах ёстой байдаг. Гэвч манай нийгэмд ихэнх тохиолдолд бичгээр гэрээ байгуулаагүйгээсээ үүдэн өөрөө санхүүгийн бүх эрсдэлийг үүрээд өнгөрдөг. Уг нь бид нэг л зүйлийг ойлгоход болох юм. Мөнгө болон гэрээний харилцаанд итгэлцэл, хайр гэдэг зүйл байдаггүй юм. Ерөөсөө л баримт, хариуцлага гэж зүйл бий.

-Тэгвэл иргэд зээлийн харилцаанд орохдоо юун дээр илүү анхаарах хэрэгтэй вэ?

-Хэрэв та зээлийн гэрээний харилцаанд орж байгаа бол эрсдэлээ маш сайн тооцох хэрэгтэй. Зээлдэгч гэдэг бол банкнаас авсан зээлээ хүүтэй нь хугацаандаа эргүүлэн төлөх үүрэгтэй этгээдийг хэлдэг. Энэ этгээд өөр хүнд зээл авч өгсөн байна уу, дамжуулсан эсэх нь банканд ямар ч хамаагүй. Хамгийн нийтлэг алдаа бол би төлөхгүй тэр төлнө гэдэг байдлаар иргэд маш их хугацаа алддаг. Банкны хувьд ганц, хоёр удаа шаардахаас биш удаах сонирхолтой байдаг. Яагаад гэвэл хугацаа алдах тусам хүү нь өснө. Яаж ч байсан та тухайн зээлийг эргүүлэн төлнө. Хамгийн гол асуудал нь илүү өндөр санхүүгийн хариуцлага хүлээх үү, үгүй юу гэдэг л байгаа юм. Харин дараагийн асуудал нь та тухайн хүнд итгээд зээл авч өгсөн харилцаа. Уг нь бүх зүйлийг энэ хүн төлнө гэх агуулгыг ганхцан бичгийн цаасан дээр буулгаад гарын үсэг зуруулахад нэг их цаг хугацаа орохгүй. Энэ бол таван минутын ажил. Дандаа л бид хайхрамжгүй хандлагаасаа болоод хохирдог. Тэгээд хүмүүсийн хоорондох харилцаа улам хүндэрдэг. Хууль шүүхийн байгууллага дээр тулаад ирэхэд ямар ч баримт байдаггүй. Уг нь шүүхийн зарчим маш энгийн шүү дээ. Та яриад байгаа зүйлээ л нотолчих гэдэг.

-Иргэдийн нийтлэг алдаж байгаа өөр зүйл бий юу?

-Иргэдийн бас нэг алдаад байгаа зүйл бол үр дагаврыг нь ойлгохгүйгээр зээлийн харилцаанд ороод байгаа юм. Хамтран зээлдэгч, барьцаалагч эсвэл өөрийн нэр дээр зээл авч өгч байгаа тохиолдолд эцсийн үр дагаврыг огт тооцдоггүй, боддоггүй. Гарч болох хамгийн муу үр дагаврыг нь тооцоод, үүнээс урьдчилан сэргийлэх байдлаар зээлийн харилцаанд орох хэрэгтэй. Ер нь мөнгөтэй холбоотой харицаанд орох гэж байгаа бол иймэрхүү эрсдэлийг тооцож байх ёстой. Энэ нь таныг муу хүн болгоно гэсэн үг биш. Харин ч таныг эрсдэлээс хамгаалж буй нэг хэлбэр. Хэрэв энэ талаар сайн мэдэхгүй бол утсаар ч болтугай мэргэжлийн хүнээс зөвлөгөө ав. Үгүй бол бүх эрсдэлийг өөрөө үүрэхээс өөр аргагүй байдалд хүрнэ шүү. Энэ талын мэдлэг дутуугаас болж олон иргэн бусдад ашиглуулж, хэн нэгний өмнөөс зээл төлөөд явж байна. Энэ бол ганц мөнгөний асуудал биш. Жишээ нь би хүний өмнөөс банканд зээл төлөхөөс өөр аргагүй нөхцөл байдалд орлоо гэж бодъё. Гэтэл би ганцаараа хохирохгүй. Үүнийг дагаад ар гэрийн бүхий л гишүүд хохирдог. Энэ асуудлыг дуусан дустал таны ар гэрт хэрүүл, маргаан гээд маш төвөгтэй нөхцөл байдал үүснэ. Тэгэхээр ерөөсөө үр дагаврыг нь сайн тооцоорой. Гэрээ болон мөнгөийн асуудалд төрсөн ах дүү, олон жилийн нөхөрлөл тэр бүү хэл эцэг эх, үр хүүхэд, гэх ойлголт байдаггүй юм шүү.

А.Даваадулам

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Түймрийн голомтод ажиллаж байгаа 472 хүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүллээ

Сэлэнгэ аймгийн Мандал, Хүдэр, Ерөө суманд гарсан ой, хээрийн түймрийн голомтод үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа ажилтан, алба хаагчда...

img

8 цагийн дараа

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Дүгэржавт хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөллөө

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Дүгэржавт хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөллөө Ерөнхий сайд Г.Занданшат...

img

7 цагийн дараа

Улаагчийн хар нуур орчимд төвлөрсөн 35 тонн хог цэвэрлэжээ

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт орших Улаагчийн хар нуурыг өнөөдрийн байдлаар 8,000 хүн үзээд байгаа нь өнгөрсөн жилээс 2....

img

7 цагийн дараа

О.Хасбилэг: Дугуйгаа бодсоноороо сайжруулж амжвал дараа жил Алтай Таванбогд орно доо

16 настай О.Хасбилэг хүү өөрийн зохион бүтээсэн нарны эрчим хүчээр ажилладаг дугуйгаар хөдөө нутгаар аялж буй бичлэг цахим орчинд нэ...

img

6 цагийн дараа

Монголбанк эхний хагас жилд 7.0 тонн үнэт металл худалдан авчээ

Монголбанк 2025 оны 7 дугаар сард 1162.7 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 7.0 тонн үнэт металл худалдан аваад б...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд