Улаанбаатар

weather

Loading weather data...

8 сарын 05

Валютын ханш

value

мэдээ

О.Хасбилэг: Дугуйгаа бодсоноороо сайжруулж амжвал дараа жил Алтай Таванбогд орно доо

trend

Админ

img

2025 оны 8 сарын 05

img

24

news-img

16 настай О.Хасбилэг хүү өөрийн зохион бүтээсэн нарны эрчим хүчээр ажилладаг дугуйгаар хөдөө нутгаар аялж буй бичлэг цахим орчинд нэлээд анхаарал татсан билээ. Тэрбээр өөрийн бүтээлээ туршихаар ганцаараа холын аялалд гарсан нь энэ аж. Түүнтэй ярилцлаа.


-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Отгонболдын Хасбилэг гэдэг. 16 настай. “Шинэ эрин” сургуулийн сурагч. Энэ намар арваннэгдүгээр ангид орно. Ирээдүйд инженер болох учраас чөлөөт цагаараа аливааг төлөвлөж зурдаг.

-Нарны эрчим хүчээр явдаг дугуй бүтээх санаа хэзээ төрсөн бэ?

-Жилийн өмнөөс ярьж байсан юм. Нар бол байнга л байж байх зүйл шүү дээ. Эд зүйлсээ таван сарын хугацаанд цуглуулж, дөрөвдүгээр сараас угсарч эхлээд тавдугаар сарын эхээр бүрэн хийж дууссан. Хичээлээ тарж ирээд бас амралтын өдрүүдээр дугуйгаа угсардаг байлаа. Аав маань хамгийн их тус болсон. Гэхдээ аав сардаа нэг юмуу хоёр удаа л ирдэг. Ирэх үед нь үүнийг одоо яах вэ, яаж хийх вэ гэж асуудаг. Аав болохгүй зүйл байвал хэлнэ, зөвлөнө. Энэ бол аав хүүгийн хамтын сонирхол юм даа.

Миний хувьд гагнуураас бусдыг нь хийсэн. Дугуйныхаа зураг, эд ангиудыг захиална. Аавыг ирэх үеэр бүгдийг нь хийлгээд амжуулаад авсан. Тэгээд явсан үед нь утсаар залгаж асууж, зөвлөөд ажилладаг байсан.

-Аяллынх нь үеэр хүмүүс дугуйг нь их сонирхож байна уу. Замд саад бэрхшээл тулгарч хүмүүсээс тусламж хүсэх үе гарсан уу?

-Булган аймагт долдугаар сарын 22-ны өдөр маш их бороо орсон юм. Тэр үед шалба нороод, нэлээд их даарсан. Тэгээд майхнаа ч барьж чадахааргүй болсон. Түлүүгийн даваанд байсан амралтын газар очиж “Танай гадаа майхнаа бариад хонож болох уу” гэхэд “Хэрэггүй ээ” гээд хоол цай өгч, амрах гэр гаргаж өгсөн. Хүмүүс маш их тусалж, сайхнаар хүлээж авч байлаа.

-Аав, ээж тань аялалд гарах шийдвэрийг хэрхэн хүлээж авсан бэ?

-Намайг долдугаар сарын 12-ны өдөр эгчтэйгээ машинаар Хэнтий аймаг явах замд унадаг дугуйтай ах таарсан юм. Энэ хүн ингээд явж болж байгаа юм чинь би яагаад болохгүй гэж бодсон. Тэгээд хотод буцаж ирээд дүүгээ авч явах гээд дугуйндаа чиргүүл хийх гэсэн боловч наадмын амралт таарсан. Бүх газрууд хаалттай байсан учраас чиргүүлээ хийх боломжгүй болоод больсон юм. Аялалд гарах шийдвэрээ долдугаар сарын 17-ны өглөө гаргаад дугуйгаа бэлдээд, цүнхээ аваад л шууд гарсан. Харин хотод долдугаар сарын 30-ны орой ирсэн. Гэрийнхэн маань “Тэг тэг, маргааш эрт гараад яваарай” л гэсэн. Эхлээд шууд Хөвсгөл аймаг руу хөдөлсөн. Хамгийн анх аавтайгаа, дүүтэйгээ гурвуулаа Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумаас Хатгал хүртэл 140 км газар тав хоногийн явган үүргэвчтэй аялал хийж байлаа. Аав маань аялах дуртай. 2019 оны хавар унадаг дугуйтай Ховд аймгийн Булган сум орчихоод ирж байсан. Аав, ээж хоёртоо маш их баярладаг даа.

-Дугуйных нь талаар илүү дэлгэрүүлж ярья. Нэг цэнэг авсан тохиолдолд хэр зай туулах боломжтой вэ?

-Нарны панель өөрөө 250 ватт, баттерей 2000 ватт үүнийг хуваагаад үзэхэд найман цагийн дотор цэнэг нь дүүрнэ. Тэгээд Монголд нар яг 90 градусаар тусахгүй учраас сайн нартай үед 80-90 хувийн цэнэг л авч чаддаг. Шөнө суурин газар цэнэглээд л яваад байсан. Өглөө хөдлөөд 60-70 км яваад 2-3 цаг түр зогсож дараагийн газраа очиход шаардлагатай цэнэгийг авах аргаар замдаа явсан. Мөн явж байх хугацаандаа нарнаас цэнэгээ авна. Ийм аргаар өдөрт 120-130 км зам туулдаг.

-Дугуйндаа нэр өгсөн үү?

-Албан ёсоор нэр өгөөгүй. Гэхдээ дугуйгаа харахаар нэг үг бодогддог. “Хилэн хар” гэмээр санагдаад байдаг юм. Харахад л тийм бодол төрдөг.

-Аяллын үед хамгийн мартагдашгүй туршлага болж үлдсэн эсвэл сонирхолтой үйл явдал тохиолдов уу?

-Маш олон хүнтэй танилцсан. Таарсан, танилцсан хүмүүстээ бүхнээ яриад л явсан. Хатгал-Жанхайд очоод нэг гэр бүлтэй танилцсан. Намайг өөрийн хүүхэд шиг эрхлүүлээд л дагуулж хамт аялаад… Миний бүх зүйлийг даагаад нэг өдрийн турш авч явсан. Намайг буудалдаа болон гэртээ хонуулсан. Маргааш нь бас завин аялалдаа авч явсан. Тэр гэр бүлийн гишүүдэд маш их баярласан. Д.Төмөрбат ахад баярлалаа. Мөн замын туршид хандив өгч байсан хүмүүстээ маш их баярлалаа.

-Цаашид дугуйныхаа юуг сайжруулахаар төлөвлөсөн бэ?

-Одоо миний дугуйнд 30 ампертай мотор байгаа. Тэрийг 45 ампер болгоно. Мөн том дугуй хийнэ гэж бодож байгаа. Хүмүүс дугуйг маань нартай л бол яваад байна гэж бодоод байгаа юм шиг санагдсан. Энэ тийм биш. Хэрэв одоогийн батерей, одоогийн мотортойгоор тасралтгүй явъя гэвэл надад 1000 ваттын батарей хэрэгтэй болно.

-Хэрвээ олон хүн чамд дэмжлэг үзүүлбэл юу хийхийг хүсэх вэ?

-Аль нэг машин зохион бүтээж, үйлдвэрлэдэг газарт ажиллаж үзмээр санагддаг. Тэндээс туршлага судалж олон зүйлийг сурч мэдэж авмаар байна.

-Аяллынхаа дараа өөрийгөө хэрхэн өөрчлөгдсөн гэж мэдэрч байна?

-Өөрийгөө хүмүүстэй маш сайн ярилцаж, харилцаж чаддаг болсон юм байна даа гэж бодсон. Өөрөө дугуй бүтээгээд өөрөө тэр хүртэл аялаад ирсэндээ бахархсан. Тухайн үед намайг хүмүүс их зориг гаргаж байна гэж байсан ч надад тийм санагдаагүй. Харин одоо бодоход нээрээ л их зориг юм байна гэж бодогдсон шүү. Бас Мөрөнд байхад анх миний бичлэгийг хийсэн Мөнхбат ахад маш их баярлалаа. Тэр ах бичлэг тавьсан болохоор л одоо зөндөө хүн үзээд, таньж мэдээд, уриад ингээд сууж байна даа.

-Ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?

-Техник зохион бүтээдэг инженер болно. Одоогийн зорилго гэвэл цэнэглэдэг цахилгаан машин хийе гэсэн мөрөөдөлтэй байгаа. Ганцхан цаг цэнэглээд 200-300 км зам туулдаг машин бүтээх хүсэлтэй. Бас нарнаас, дугуйныхаа эргэлтээс цэнэг авдаг байхаар бүтээнэ. Илүү шинэ шинэлэг зүйл л хийх хүсэлтэй.

-Дараа жилийн аяллаар хаашаа явахаар төлөвлөж байна?

-Хэрвээ дугуйгаа бодсоноороо сайжруулж амжвал Алтай Таванбогд орохоор төлөвлөсөн. Бүр илүү бартаатай замаар явахад бэлдэж сайжруулна гэж бодож байгаа.

 

Ц.АНУДАРЬ

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Түймрийн голомтод ажиллаж байгаа 472 хүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүллээ

Сэлэнгэ аймгийн Мандал, Хүдэр, Ерөө суманд гарсан ой, хээрийн түймрийн голомтод үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа ажилтан, алба хаагчда...

img

8 цагийн дараа

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Дүгэржавт хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөллөө

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Дүгэржавт хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөллөө Ерөнхий сайд Г.Занданшат...

img

7 цагийн дараа

Улаагчийн хар нуур орчимд төвлөрсөн 35 тонн хог цэвэрлэжээ

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт орших Улаагчийн хар нуурыг өнөөдрийн байдлаар 8,000 хүн үзээд байгаа нь өнгөрсөн жилээс 2....

img

7 цагийн дараа

О.Хасбилэг: Дугуйгаа бодсоноороо сайжруулж амжвал дараа жил Алтай Таванбогд орно доо

16 настай О.Хасбилэг хүү өөрийн зохион бүтээсэн нарны эрчим хүчээр ажилладаг дугуйгаар хөдөө нутгаар аялж буй бичлэг цахим орчинд нэ...

img

6 цагийн дараа

Монголбанк эхний хагас жилд 7.0 тонн үнэт металл худалдан авчээ

Монголбанк 2025 оны 7 дугаар сард 1162.7 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 7.0 тонн үнэт металл худалдан аваад б...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд