Улаанбаатар

weather

Loading weather data...

8 сарын 05

Валютын ханш

value

мэдээ

Х.Нямбаатарыг огцрох үгүйг зөвхөн НИТХ л мэднэ

trend

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ

img

2025 оны 8 сарын 05

img

77

news-img

Хаврын чуулганаар Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулсан. Энэ шийдвэрийг анх Монгол ардын намын Бага хурал гаргасан. Гэвч Засгийн газар огцроогүй. Улмаар асуудал цааш явсаар УИХ дээр энэ асуудал хэлэлцэгдэж, Ерөнхий сайдад итгэл үзүүлэхгүй гэж шийдсэнээр Засгийн газар унасан. Гэхдээ энэ бүх зүйл хуулийн дагуу л явсан. Бүр нарийн ярьвал чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх нь итгэл үзүүлнэ гэж санал өгч байв. Даанч чуулганы хуралдаанд оролцоогүй Ардчилсан намын санал эсрэг саналаар бүртгэгдсэн учраас огцорсон юм. Хэрэв АН-ынхан чуулгандаа суусан бол Засгийн газраа аваад үлдэх бүрэн боломж байсан. Гэсэн хэдий ч энэ бол Монголын улс төрд сүүлийн үед гарсан хамгийн сайн, том жишиг болсон. Учир нь аль нэг нам засаг төрөөр оролдохгүй, оролдож чадахгүй болсон гэдгийг яруу тодоор харуулсан кэйс. Хуулиараа УИХ Засгийн газрыг томилдог. Огцруулах эсэхийг ч тэд л мэднэ. Тийм ч болохоор УИХ-ын дээрх шийдвэр бол засгаа томилсон байгууллага нь засгаа мэднэ ээ гэдгийг манайхны эрээвэр хураавар намчингууд, худлаа үнэн жагсаал цуглаан зохион байгуулагчид, сэм хуйвалдаанаар ямар нэгэн дарангуйллын шинжтэй систем тогтоох гэж санаархагчдад маш хатуугаар мэдэгдсэн шийдвэр болсон юм. Үүнийг тодорхойлон дурдаад байгаагийн учир шалтгаан нь саяхан сошиалаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг огцруулах нь, тэр эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөх нь гэсэн мэдээлэл түгсэн. Ийм яриа гарсан байхыг үгүйсгэхгүй. Нам дотор нь ч хотыг өөрийн болгох гэсэн, тэнд очиж эзэн суух битүүхэн хүсэлтэй дурны хонгионууд бий. Тэдний зүгээс нийгмийг тандах гэж зориудаар сэвсэн ч биз. Түүнээс биш хотын даргыг яг одоохондоо яасан гэж огцруулах гээд байгаа юм. Мэдээж, машины татварыг нэмсэнд нь нийслэлийн иргэдийн олонх нь дургүйцэж байгаа. Гэхдээ бөөнөөрөө наадам хэсэж, найрлаад явчихсан энэ цаг үед ганц ажил хийж байгаа нь Х.Нямбаатар л байна шүү дээ. Долоогоод байгаа юм биш, бодит үнэн нь тийм байна. “Хариуцсан хүн нь амралтаа авсан” гэдэг хариулт сонсдог цагт муу, сайн хэлүүлээд тэр л ажил хийж байна. Худлаа гэвэл гараад хотынхоо хэдэн замыг зассан байгааг нь л харчих хэрэгтэй.

Хотын даргыг суудлаас нь буулгая гэж хоёр өвгөн хоорондоо ярилцаж, эсвэл улс төрийн хүрээнд хэдэн нөхөр сэмхэн шивнэсэн байж болно. Гэвч Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль болоод бусад холбогдох хууль журмуудын дагуу хотын даргыг огцруулах эсэхийг зөвхөн нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал л мэднэ. Энэ бол хотынхоо иргэдийг төлөөлж байгаа 45 төлөөлөгчид хуулиар олгогдсон эрх, үүрэг нь юм. Өөр хэн ч гадна талаас нь шүлсээ үсчүүлээд нэмэргүй гэдгийг дээрх Засгийн газрын кэйс харуулж байна.

Бүр тодорхой тайлбарлах юм бол Засгийн газрынхаа хувь заяаг тэднийг томилсон УИХ л нь мэдсэн дээрх жишээ шиг зүйл л дээ. Яг үүн шиг Х.Нямбаатарыг орон нутгийн сонгуулиар нийслэлд сонгогдсон төлөөлөгчид хотын даргаар томилсон. Тэгэхээр огцруулах эрх нь ч тэдэнд л бий. Дээрээс нь одоогийн нөхцөлд хотын дарга огцортол өдий. Хэрэв асуудал ямар нэгэн байдлаар НИТХ дээр очлоо гэхэд хэлэлцэх нь бүү хэл, ярих ч хүн бараг олдохгүй байх. Ийм байдлыг бид өөрсдөө жил хүрэхгүй хугацааны өмнө бий болгосон юм.

Өнгөрсөн удаагийн орон нутгийн сонгуулиар нийслэлд МАН бараг түүхэндээ байгаагүй ялалт байгуулсан. Тэнд 45 суудлын 40-ийг нь авсан. Сонгуульд оролцсон иргэдийн олонх нь ингэж шийдсэн. Хотоо МАН-аар энэ дөрвөн жилд удирдуулаад, хөгжил цэцэглэлтэд хүрье гэж сонгогчид шийдээд нийслэлийн сонгуульд шуураад л тэднийг сонгосон. Яагаад ингэж шийдсэнийг одоо хүртэл гайхаад л байгаа. Ямар 1990-ээд оны өмнөх дүр төдий сонгууль байгаа биш дээ. Ардчилсан улсад баймгүй л үр дүн гарсан. Хотод МАН ялдаг л юм байгаа биз. Гэхдээ АН болон бусад намаас хүчтэйхэн сөрөг хүчин хийчихмээр хэмжээний төлөөлөгч сонгочихож болоогүй юм байхдаа гэж бодогдоод л байдаг юм. Яг үүн шиг хэрвээ Х.Нямбаатарт улаанбаатарчууд хуйгаараа дургүй юм бол яах гэж МАН-ынхныг сонгосон юм. Та бүхний саналаар л тэд сүүлийн хэдэн сонгуульд дараалан ялалт байгуулж байгаа биз дээ. Дээрээс нь маш олон хүн “Санал өгөх хүн байхгүй” гэсэн шалтгаанаар сонгуульдаа оролцоогүй. Одоо ийм улиг болсон зүйлээ болих хэрэгтэй. Тэгээд ч сонгууль гэдэг хэн нэгэн хүн гэхээсээ илүүтэй цаад улс төрийн хүчнийг нь харж байж шийдвэрээ гаргадаг зүйл. Учир нь олон түмний хайр хүндлэлийг хүлээсэн нэг нөхөр ганцаараа улс, хот удирдаад, бүхнийг хийгээд байдаггүй. Эцсийн бүх шийдвэрийг хамтаараа гаргаж, ял, гавьяа хоёрыг нь ч намаараа л хүлээдэг зүйлийг сонгууль гэдэг. Гэтэл өөрсдөө л ийм сонголт хийчихээд одоо нийтээрээ гонгиноод байж яах юм. Одоо нэгэнт өнгөрсөн, бүх зүйл шийдэгдсэн. Тиймээс одоогийн нийслэлийн захирагчаа тултал нь, ёстой л чөмгийг нь дундартал ажиллуулах хэрэгтэй. Түүнээс биш өөр нэгнээр солиод хугацаа л алдана. Түүнээс үүдэн гарах муу үр дагаврыг нь нийслэлчүүд бид л амсана.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Долдугаар сард 43 хүн усанд осолдож амиа алдсаны 14 нь хүүхэд байжээ

Сүүлийн үед нийслэл болон орон нутгийн нуур, цөөрөм, гол мөрний эрэг орчимд бага насны хүүхэд усанд осолдож, амь насаа алдах тохиолд...

img

8 цагийн дараа

Түймрийн голомтод ажиллаж байгаа 472 хүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүллээ

Сэлэнгэ аймгийн Мандал, Хүдэр, Ерөө суманд гарсан ой, хээрийн түймрийн голомтод үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа ажилтан, алба хаагчда...

img

7 цагийн дараа

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Дүгэржавт хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөллөө

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Дүгэржавт хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөллөө Ерөнхий сайд Г.Занданшат...

img

7 цагийн дараа

Улаагчийн хар нуур орчимд төвлөрсөн 35 тонн хог цэвэрлэжээ

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт орших Улаагчийн хар нуурыг өнөөдрийн байдлаар 8,000 хүн үзээд байгаа нь өнгөрсөн жилээс 2....

img

6 цагийн дараа

О.Хасбилэг: Дугуйгаа бодсоноороо сайжруулж амжвал дараа жил Алтай Таванбогд орно доо

16 настай О.Хасбилэг хүү өөрийн зохион бүтээсэн нарны эрчим хүчээр ажилладаг дугуйгаар хөдөө нутгаар аялж буй бичлэг цахим орчинд нэ...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

trend

Огцруулж хэрхэвч болохгүй

Уих, оон нутгийн сонгуульд МАН үнэмлэхүй ялсан ганц шалтгаан нь Оюуэрдэнэ шд. Хотын даргаар Нмбаатарыг ч тэр томилсон. Том бодлогууд, том төслүүд хөдөлгөж, авлигыг дэлгэнэ гэж ам нээж, баялгаасаа иргэдэд ногдол ашиг өгүүлэхийн төлөө ажиллаж бсанд нь ард түмэн санал өгсөн. Түүнээс биш сошиалд эсэргүүцдэг, жагсаж эсэргүүцдэг цөөхөн хэсэг бүлэг бол ард түмэн, нийслэлчүүд бол биш. Үнэхээр хоёр сонгуульд туг болж чадсан лидер бол ОЭ гж боддог. Гэтэл тэр үед занданшатар хаана байлаа. Сонгуульд өрсөлдөөд юу боллоо. 10 мандаттай тойргийн ядаж 10-аар гараад ирмэн билүү ха ха. Ялгаа бол тэнгэр, газар л даа. Тэхээр Зандан бол жул улстөрч. Үнэт зүйл багатай. Хөл гар төдий төрийн өмчийн Цэнгэл, төмөр замын Хэрлэн, онцгойн Ариунбуян нар шиг зүгээр л Хүүкийн даалгаврыг үг дуугүй биелүүлдэг амьгүй албатуудынх нь нэг. Одоо засаг булааж авсан шигээ Хүүк, АН, MCS, АПУ гэсэн нэгдмэл ашиг сонирхолтой албан бус бүлэглэлийнхэн хотын намыг авч МАН-ын бага хурлаар ОЭ-г намын даргаас нь авч хаях гэж бгаа нь шууд үнэртэж бна. МАН хавиар ч битүү ийм яриа бгаа. Нямбаатарыг огцруулж хэрхэвч болохгүй. Маш муу ажиллаж бсан ч түүнийг огцруулж Хүүк здугийн хүслийг гүйцээж болохгүй. Азаар сайн ажиллаж бгаа нь бүлэглэлийн дургүйг маш их хүргэж сошиалаар төлбөртэй багаар байнга балбуулж бгааг л сайн анзаарцгаах хэрэгтэй

Онцлох нийтлэлүүд