мэдээ
Долдугаар сард 43 хүн усанд осолдож амиа алдсаны 14 нь хүүхэд байжээ

Админ
2025 оны 8 сарын 05

17

Сүүлийн үед нийслэл болон орон нутгийн нуур, цөөрөм, гол мөрний эрэг орчимд бага насны хүүхэд усанд осолдож, амь насаа алдах тохиолдол буурахгүй байна. Энэ нь зөвхөн байгалийн аюул бус, хүний хариуцлагагүй үйлдлээс шалтгаалж буй.
Долоодугаар сард улсын хэмжээнд 43 хүн усанд осолдож амиа алдсан. Эдгээрээс 14 нь насанд хүрээгүй хүүхэд байв. Цаашид анхаарал, хяналт сул байвал энэ тоо нэмэгдэх эрсдэлтэй.
Усны ослын ихэнх шалтгаан нь эцэг эх, асран хамгаалагчийн хайхрамжгүй хандлага, хүүхдийг хараа хяналтгүй гол, усны ойролцоо орхисон, мөн усны аюулын талаарх ойлголт дутмаг байгаатай шууд холбоотой аж.
Аялал, зугаалгын улирал үргэлжилж байгаа ч сүүлийн өдрүүдэд цаг агаарын байдал тогтворгүй, гэнэт их хэмжээний хур бороо орж байгаатай холбоотойгоор гол, мөрний усны түвшин огцом нэмэгдэж, үерийн аюул нүүрлэх нөхцөл үүсээд байна.
Иймд иргэд та бүхэн цаг агаарын урьдчилсан мэдээг заавал харах, гол, горхины усны түвшин борооны улмаас хормын дотор нэмэгдэх эрсдэлтэйг анхаарч тооцоолох, бага насны хүүхдийг усны ойролцоо тоглуулах, хараа хяналтгүй орхихыг хатуу хориглох шаардлагатай.
Мөн автомашинаар гол гатлах, түргэн урсгалтай ус руу орох, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орох, голын эргээр зугаалах нь амь насанд өндөр эрсдэл учруулж болзошгүй.
Цагдаагийн алба хаагчид иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа хэдий ч өөрийн болон гэр бүлийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах нь иргэн таны үүрэг юм.
Сэрэмжтэй байж, аюулаас урьдчилан сэргийлье.





МУГЖ Т.Ариунаагийн “Зүрх асна” тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
Монгол Улсын гавьяат жүжигчин, поп дива дуучин Төмөрийн Ариунаагийн “Зүрх асна” тоглолт 2025 оны наймдугаар сарын 23-ны ...
7 цагийн дараа
Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвд үүссэн асуудал дээр БЭТ-ийн баг шуурхай арга хэмжээ авч эхэлжээ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбар уурхайд 2025 оны 07 сарын 19-ний өдөр ажиллахдаа онцгойл...
7 цагийн дараа
Дэнжийн мянгын дулааны станц барих нэгж талбарын газар чөлөөлөлт 90 орчим хувьтай байна
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Дулааны тархмал эх үүсвэр төслийг хэрэгжүүлж байна. Уг төслөөр хийн түлшээр ажил...
7 цагийн дараа
Аав ээжийнх нь бусдад тустай хүнлэг явсны буян үр хүүхдүүдэд нь ирдэг
Хүмүүний хорвоод нэгэндээ тустай дэмтэй явах шиг үнэтэй юм үгүй. “Зөв сайхан явсны буян ирнэ. Өөрт чинь болоод үр хүүхдүүдэд чинь ир...
6 цагийн дараа
Долдугаар сард 43 хүн усанд осолдож амиа алдсаны 14 нь хүүхэд байжээ
Сүүлийн үед нийслэл болон орон нутгийн нуур, цөөрөм, гол мөрний эрэг орчимд бага насны хүүхэд усанд осолдож, амь насаа алдах тохиолд...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд