Улаанбаатар

weather

Loading weather data...

8 сарын 06

Валютын ханш

value

мэдээ

МУГЖ Т.Ариунаагийн “Зүрх асна” тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

trend

Админ

img

2025 оны 8 сарын 05

img

65

news-img

Монгол Улсын гавьяат жүжигчин, поп дива дуучин Төмөрийн Ариунаагийн “Зүрх асна” тоглолт 2025 оны наймдугаар сарын 23-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болох юм байна.

Түүний урлагийн зам 15 настайгаас нь эхэлсэн бөгөөд анх “Арван зургаан нас” дуугаараа олонд танигдсан билээ. Тэрбээр Болгар улсын Урлагийн Сургуульд (Консерватори) дуучин мэргэжлээр суралцан төгссөн. Монголдоо эргэн ирж, “Соёл-Эрдэнэ” хамтлагт дуучнаар ажиллаж, 1990-ээд оноос “Чөлөөт уран бүтээлч” болон уран бүтээлүүдээ туурвиж эхэлсэн түүхтэй.

1996 онд гаргасан Эрос #1 цомгоороо Монголын хөгжмийн ертөнцөд тэсрэлт хийж, үзэгчдийг байлдан дагуулж (харизм), өөрийн орон зайг бий болгож чадсан. Эрос #1 цомогт нь багтсан “Утасны чинь дугаар”, “Анхны хайр” зэрэг дуунууд нь тухайн цаг үедээ залуусыг байлдан дагуулж байсан билээ.

Ариунаа 3 октавт чөлөөтэй дуулдаг, түүний хоолойн цар хүрээ өргөн, далайцтай, “Драматик Сопрано (Dramatic Soprano)” нарийн хоолойтой. Түүний хоолой өвөрмөц, давтагдашгүй, хүчирхэг, цангинасан өтгөн өнгөтэй.

Ариунаагийн дуулалтын хэв маяг, чадвар өндөр бөгөөд эстрад, поп (“Хорвоог дүүргэж дэргэд л байгаарай”, “Санааны чимээ”, “Нарны хаан хүүхдүүд”, “Домгийн өглөө”, “Цасан аялгуу”, “Миами аялгуу”, “Хөх монголын үр сад”, “Ирэх л гэж”) уянгын (“Чи минь”, “Жаргаж үзээгүй зул дурлал минь”, “Үл таних эмэгтэй”, “Зүүдний ханхүү”, “Жинжиймаа”, “Нандин учрал”) гранж рок (“Утасны чинь дугаар”), зөөлөн рок (“Чамтай бас чамгүй”, “Бундан зүрх”, “Хайрын зай”,) зэрэг хэв маяг, жанраар дуулдаг. Дуулалтын хувьд хамгийн дээд өнгө нь G 2-р октавын соль (“Амласан хайр”) дуунууд дээрээ ихэвчлэн дээд өнгө 2-р октавын C♯ – F# өнгө авч дуулдаг онцлогтой.

Ариунаагийн “Тэнгэр шиг бай”, “Үл таних эмэгтэй” дуу нь маш их хоолой шаардсан, дуучны ур чадварыг ихээр харуулдаг бол, “Талын монгол айл” дуу нь мэргэжлийн нугалаа ихтэй, мэдрэмж шаардсан дуу байдгаараа онцлог. Мөн “Хунгийн сүүлчийн дуу” жүжгийн дуу нь оператик хэв маягтай, фальцейтаар дээд өнгө авсан байдаг. Ямар ч хэв маяг, жанрын дууг дуулах чадвартай учраас “Поп дива” хэмээн өргөмжилдөг. Тэрбээр олондоо бишрэгдсэн чадалтай монгол эмэгтэй дуучдын нэг юм.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Б.Дашпүрэв: Геологийн суурь судалгааны ажилд 42.5 тэрбум төгрөгийн санал өгсөн ч 10.2 тэрбум болгож багасгасан

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвтэй ярилцлаа. -Ирэх оны төсвийн төсөлд олон нийтээс санал ава...

img

8 цагийн дараа

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 26 градус

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +10…+12 градус, өдөртөө +2...

img

7 цагийн дараа

ТОЙМ: Нийтлэлч Баабарын “Залбирал” нийтлэл хэвлэгдлээ 

“Өдрийн сонин”-ы лхагва аригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн О.Амгаланб...

img

7 цагийн дараа

МУГЖ Т.Ариунаагийн “Зүрх асна” тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

Монгол Улсын гавьяат жүжигчин, поп дива дуучин Төмөрийн Ариунаагийн “Зүрх асна” тоглолт 2025 оны наймдугаар сарын 23-ны ...

img

7 цагийн өмнө

Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвд үүссэн асуудал дээр БЭТ-ийн баг шуурхай арга хэмжээ авч эхэлжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбар уурхайд 2025 оны 07 сарын 19-ний өдөр ажиллахдаа онцгойл...

img

7 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд