Улаанбаатар

weather

Loading weather data...

8 сарын 06

Валютын ханш

value

мэдээ

Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвд үүссэн асуудал дээр БЭТ-ийн баг шуурхай арга хэмжээ авч эхэлжээ

trend

Админ

img

2025 оны 8 сарын 05

img

53

news-img

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбар уурхайд 2025 оны 07 сарын 19-ний өдөр ажиллахдаа онцгойлон анхаарал хандуулсан Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв “ТНАЛТ”-д үүссэн асуудал дээр БЭТ-ийн баг шуурхай арга хэмжээ авч эхэлжээ. “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” /ТНАЛТ/-ийг “Эрдэнэс Тавантолгой” ХК санхүүжүүлж, захиалагчаар “Тавантолгой төмөр зам” ХХК, ерөнхий гүйцэтгэгчээр “Бодь интернэшнл” ХХК шалгарч 2021-2024 онд барьж ашиглалтад оруулахаар ажилласан. Тус төв нь галт тэргэнд нүүрсийг их хэмжээгээр  ачих зориулалттай төмөр замын тээврийн төв юм. Хэдийгээр 2024 оны сүүлээр барилга угсралтын ажил дуусаж, туршилт зүгшрүүлэлтийн ажил эхэлсэн ч хэд хэдэн эвдрэл гэмтэл гарсны улмаас бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжгүй болоод байсан.

Ерөнхий сайдын зүгээс нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, ТНАЛТ-д үүссэн асуудлыг  нягтлан шалгаж шийдвэрлэх, шаардлагатай бол хууль хяналтын байгууллагад шилжүүлэх,  салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах хугацаатай үүрэг даалгаврыг Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багт өгсөн.

Өгсөн үүрэг чиглэлийн дагуу Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагчийн тушаалаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хөрөнгө оруулалтаар “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хариуцан хяналт тавьж гүйцэтгэсэн “ТНАЛТ” төслийн хүрээнд үүсээд буй нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, цаашид хэвийн ажиллуулахад шаардлагатай техникийн шийдлийг боловсруулан төслийг бүрэн хэмжээнд ашиглалтад оруулах үүрэг бүхий ажлын хэсэг, мөн төслийн хэрэгжилтийн хүрээнд үүссэн хуулийн болон бусад асуудлуудыг шалган тогтоох үүрэг бүхий Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирлаар ахлуулсан Хяналт шалгалтын баг ажиллуулж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас байгуулагдсан хоёр ажлын хэсэг  “Тавантолгой төмөр зам” ХХК, “Бодь Интернэшнл” ХХК-ийн инженер, техникийн ажилтнуудыг байлцуулан ТНАЛТ-д газар дээр нь ажиллаж дөрвөн удаагийн ажлын зураг авалт, туршилтуудыг  хийлээ. Хяналт шалгалтын багийн бүрэлдэхүүн газар дээр нь ажиллаж захиалагч болон гүйцэтгэгч талууд гэмтэлтэй, солих шаардлагатай тоноглолуудыг баталгаажуулж, зарим  хэсэгт технологийн сайжруулалт хийж, төвийн үйл ажиллагаанд гарч буй доголдлыг нэг мөр шийдвэрлэх замаар одоогийн ажлын гүйцэтгэлийг нэмэгдүүлэх, улмаар үйлдвэрлэлийн үндсэн хүчин чадалд хүргэхээр  тодорхой шийдлүүдийг гарган ажиллаж байна. Хяналт шалгалтын баг нь ТНАЛТ төсөлтэй холбоотой бүх баримт материалуудтай танилцаж, эцсийн дүгнэлтийг гаргаж, хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулна.

Онцгой дэглэмийн хугацаанд төслийг санхүүжүүлэгчийн хувьд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн зүгээс захиалагчийн хяналтыг хийсэн “Тавантолгой төмөр зам” ХХК болон ерөнхий гүйцэтгэгч “Бодь интернэшнл” ХХК-иудтай хамтран ТНАЛТ төслийн асуудлыг нэг мөр шийдвэрлэж, компанийн үйл ажиллагааны бүтээмжид ахиц гаргах замаар Ерөнхий сайдаас экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр өгсөн үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Б.Дашпүрэв: Геологийн суурь судалгааны ажилд 42.5 тэрбум төгрөгийн санал өгсөн ч 10.2 тэрбум болгож багасгасан

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвтэй ярилцлаа. -Ирэх оны төсвийн төсөлд олон нийтээс санал ава...

img

8 цагийн дараа

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 26 градус

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +10…+12 градус, өдөртөө +2...

img

7 цагийн дараа

ТОЙМ: Нийтлэлч Баабарын “Залбирал” нийтлэл хэвлэгдлээ 

“Өдрийн сонин”-ы лхагва аригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн О.Амгаланб...

img

7 цагийн дараа

МУГЖ Т.Ариунаагийн “Зүрх асна” тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

Монгол Улсын гавьяат жүжигчин, поп дива дуучин Төмөрийн Ариунаагийн “Зүрх асна” тоглолт 2025 оны наймдугаар сарын 23-ны ...

img

7 цагийн өмнө

Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвд үүссэн асуудал дээр БЭТ-ийн баг шуурхай арга хэмжээ авч эхэлжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбар уурхайд 2025 оны 07 сарын 19-ний өдөр ажиллахдаа онцгойл...

img

7 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд